Menu

Хувилбар 9

1. Дараах өгүүлбэрийн “дурдатгалтүвэд, тэрний” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

  Гэвч дурдатгал, аман түүх, яриагаар дамжуулан тэрний талаархи зарим нэг мэдээ, баримтыг сэргээж болохоор байна. Агваанлувсандондов нь Их Хүрээний дэд хамба, цоржийн албан тушаалтай байжээ. Хансүр хэмээх үг бол Хамба байсан гэсэн утгатай түвэд үг юм.  http://buddha.mn

А. Бүгд буруу байна. “дуртгал, төвөд, түүний” гэж бичнэ.

Б. Бүгд зөв байна.

В. “дурдатгал” гэж бичсэн нь буруу. Энэ үгийг “дуртгал” гэж бичихээр журамласан.

Г. “тэрний” гэж бичихгүй. “Тэр” гэсэн заах төлөөний үг “түүний, түүнд, түүнийг” гэх мэтээр хувирдаг.

2. Эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй бичих үгийг сонгоно уу.

А. байсан+ы

Б. зарим+ийн

В. хамба+ын

Г. үг+ийн

3. Дараах үгсийн алинд нь заахын тийн ялгалын нөхцөлийн “-ийг” хувилбарыг залгаж бичих вэ?

А. хамба

Б. цорж

В. зарим

Г. баримт

4. Бурууг нь олж сонгоно уу.

 

 

 a

б

    в

Хамааруулах –х дагаварт холбогдох үг 

талаархи

манайхан

гаднах

Гээгдэхгүй эгшгийн дүрэмд холбогдох үг

болох 

хамба

Лувсандондов 

Зөөлний тэмдэг “и” болсон үг

яриагаар 

баримтыг

зарим

Том үсгийн дүрэмд холбогдох үг

Хансүр 

Хамба 

Их Хүрээ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

            А. 1a, 2б, 3в, 4a

Б. 1б, 2a, 3б, 4в

В. 1a, 2б, 3в, 4б

Г. 1в, 2a, 3a, 4б

Д. 1б, 2в, 3б, 4a

5. Эгшигт гийгүүлэгч эгшиггүйдэх учраас балархай эгшгийг гээхгүй бичих үгийг олно уу.

А.  авдар  

Б. гүрвэл              

В. хөтөл   

Г. тайлал

6. Доорх өгүүлбэрт “судлая, ажилагаагаа, эрмэлзлэл” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя. ...Монголтой хамтын ажилагаагаа хөгжүүлнэ гэдэг бол хамтарч энэ том зах зээлд хүрэх хоёр талын эдийн засгийн эрмэлзлэл давхцаж байгаа” гэлээ. http://politics.news.mn

А. Бүгд буруу байна.“судалъя, ажиллагаагаа, эрмэлзэл” гэж бичнэ.

Б. “судлая” гэх нь буруу. “Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд үйл үгийн “-я”, “-ё” нөхцөлийг залгахдаа өмнө нь хатуугийн тэмдэг (ъ) бичнэ” гэсэн дүрэм ёсоор “судал+я=судалъя” гэж бичнэ.

В. “ажилагаа” гэж бичихгүй. “ажил” гэсэн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэн дээр үйл үг бүтээх -л дагавар залгаж буй тул “ажиллагаа” гэж бичнэ.

Г. “эрмэлзлэл” гэж бичсэн нь буруу. Үйл үгэнд нэр үг бүтээх “-л” дагавар залгаж, “эрмэлзэл” нэр үг бүтсэн тул дахин “-л” дагавар залгаж, нэр үг бүтээх шаардлагагүй.

7. Цэгийн оронд тохирохыг сонгоно уу.

Эш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг... тавьж тэмдэглэнэ.

А. богино зураас (-)

Б. цуваа цэг (...)

В. давхар цэг (:)

Г. цэгтэй таслал (;)

8.Үг үсгийн алдаагүй өгүүлбэрийг олно уу.

А. Төгөлдөр хуурчын эрчимжүүлсэн сургалтандаа элсэлт

авна.                                 

Б. Төгөлдөр хуурчын эрчимжүүлсэн сургалтдаа элсэлт авна.                         

В. Төгөлдөр хуурчийн эрчимжүүлсэн сургалтдаа элсэлт авна.                       

Г. Төгөлдөр хуурчийн эрчимжүүлсэн сургалтандаа элсэлт авна.

9.Цэгийн оронд тохирох үгийг ол.

Эхийн санаа...

Үрийн санаа ууланд

А. хүүхдэд

Б. охинд

В. хүүд

Г. үрд

10. “Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх жагсаал явагдаж байна” гэсэн жишээний зохистой найруулгыг олно уу.

А. Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх жагсаал явагдаж байна.

Б. Төрийн далбаанд хүндэтгэх жагсаал явагдаж байна.

В. Төрийн далбааг хүндэтгэн жагсаал явагдаж байна.

Г. Төрийн далбааг хүндэтгэх жагсаал болж байна.

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:31
Дээш