Menu

Хувилбар 8

1. Доорх өгүүлбэрт “зарлаж, шалгуулахаа, тунчиг”гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Нэр бүхий есөн гишүүнийг хувь хүний эрх ашгийн үүднээс асуудалд хандлаа гэж АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан асуудлуудын нэг болов. Тэрээр “зарлаж орхино шүү” гэдгээ тунчиг итгэлтэйгээр мэдэгдээд амжисан аж.

А. Бүгд буруу байна. “заралж, шалгуулхаа, тун чиг” гэж бичнэ.

Б. “тунчиг” гэж бичсэн нь буруу.Л, ч, шүү сул үг (даган чимэх үг)-ийг ямар ч үгийг дагуулан саланги бичих тул “тун ч” гэж бичнэ.

В. “зарлаж” гэж бичсэн нь буруу. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэн дээр үйл үг үүсгэх –л дагаврыг залгахдаа эгшгийг өмнө нь бичих тул “заралж” гэх нь зөв.

Г. “шалгуулахаа” гэж бичихгүй. Гийгүүлэгчээр төгсөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэх тул “шалгуулхаа” гэж бичнэ.

2.Цэг цэглэлийн алдаатай өгүүлбэрийг сонгоно уу.

А. Олны анхаарлыг татсан асуудлуудын нэг болов.

Б. Aсуудалд хувь хүний эрх ашгийн үүднээс хандлаа гэж мэдэгдсэн.

В.“Зарлаж орхино шүү” гэдгээ мэдэгдээд амжсан аж.

Г. Нэр бүхий есөн гишүүнийг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. 

3. “Давхар зөөлөрсөн гийгүүлэгчийн ард и бичнэ” - дүрэмд холбогдох үгийг сонгоно уу.

А. орхино

Б. ашгийн

В. амжисан

Г. тунчиг 

4. Үйл үндэс үүсгэх –л дагавар бүхий үгийг сонгоно уу.

А. зарлаж

Б. шалгуулахаа

В. асуудлуудын

Г. анхаарлыг

5. “Урьдчилсан тооцоогоор 200 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарах төлөвтэй байна” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Урьдчилсан тооцоогоор 200 сая төгрөг зарцуулагдахаар тооцоо гаргасан байна.

Б. Урьдчилсан тооцоогоор 200 сая төгрөг зарцуулагдах тооцоо гаргасан байна       

В. Урьдчилсан тооцоогоор 200 сая төгрөг зарцуулагдах төлөвтэй байна.     

Г. Урьдчилсан тооцоогоор 200 сая төгрөг зарцуулна.

6. Доорх өгүүлбэрт  “билигдэлтэй, хичнээн, тээршаах” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

    Эв эеийн эрхэм, элгэн түмний хүндэтгэлийн билигдэлтэй эртний буянт өвгөдөөсөө өвлөж авсан баяр бидэнд хичнээн байдаг билээ. Аав ээж, азай буурлуудынхаа амар мэндийг асууж, жилдээ нэг “албархаж” золгодог “сар шинэ”-ийг минь сүүлийн үед “тээршаах” хүмүүс олон болжээ. http://www.dnews.mn

А. Бүгд буруу байна. “бэлгэдэлтэй, хэчнээн, тээршээх” гэж бичнэ.

Б. “тээршаах” гэж бичсэн нь буруу. Эгшиг зохицох ёсны дагуу үгийн тэргүүн үед “э” байвал хойшид “э” бичих тул “тээршээх” гэх нь зөв.

В. “хичнээн” гэж бичихгүй. Хэдэн, хэзээ гэх мэт үгтэй адил “хэ” язгууртай тул “хэчнээн” гэж бичнэ.

Г. “билигдэлтэй” гэж бичсэн нь буруу. Учир нь, монгол бичигт бэлгэ дэмбэрэл, билиг оюун, бэлэг дурсгал гэж дүрс ялган бичдэг уламжлалын дагуу журамласан тул “бэлгэдэлтэй” гэх нь зөв.

7. “хүндэтгэлийн”- онцолсон балархай эгшгийн үүргийг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу.

А. балархай эгшиг “э” нь эгшигт гийгүүлэгч “г”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Б. балархай эгшиг “э” нь зөөлрүүлэх үүрэгтэй.

В. балархай эгшиг “э” нь эгшигт гийгүүлэгч “г, л”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Г. балархай эгшиг “э” нь хэлний Г-г хоолойн Г-ээс ялгах үүрэгтэй.

8. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд–утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь ...  тавина.

А. богино зураас (-)  Жнь: Манай аргал бороонд их норжээ- нар гараасай- аргал хатаах сан.

Б. таслалтай зураас (,-) Жнь: Манай аргал бороонд их норжээ,- нар гараасай,- аргал хатаах сан.

В. давхар цэг (:) Жнь: Манай аргал бороонд их норжээ: нар гараасай: аргал хатаах сан.

Г. цэгтэй таслал (;) Жнь: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатаах сан.

9. Найруулгын алдаатай өгүүлбэрийг ол.

А. Нельсон Мандела нас барав.

Б. Нельсон Мандела нас барж, Монголд ардчиллын өдөр тохиов.

В. Нельсон Мандела нас барав. Монголд ардчиллын өдөр тохиов.

Г. Монголд ардчиллын өдөр тохиов.

10. “Өндөр оноо авсан хүүхдэд төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн зөв хувилбарыг олно уу.

А. хүүхдэд төлбөрийн хямдралт үзүүлнэ.

Б. хүүхдэд төлбөрийн хямдрал өгнө.

В. хүүхдийн төлбөрийг хөнгөлнө.

Г. хүүхдийн сурах зардлыг багасгана.

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:30
Дээш