Menu

Хувилбар 7

1. Доорх өгүүлбэрт “хоюулаа, Монгол Улс, хожъё” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Монгол Улс хууль эрх зүйн орчноо сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ хуулиа батлан, бизнес эрхлэх дүрэм журмаа тодорхой болгосноо төр засгийн төлөөлөгч бүр онцлон, хүн бүр “Монголд хоюулаа хожъё” гэсэн нэг санааг давтан хүргэж байлаа.

А. “Монгол Улс” гэхэд том үсгийн дүрмийн алдаа байна. Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичих тул “Монгол улс” гэж бичнэ.

Б. “хожъё” гэж бичихгүй. Дан зөөлөрсөн гийгүүлэгчийн ард зөөлний тэмдэг бичдэг тул “хожьё” гэж бичнэ. 

В. Бүгд буруу байна. “Монгол улс, хоёулаа, хожьё” гэж бичнэ.

Г. “хоюулаа” гэж бичсэн нь буруу. Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмэх тул “хоёулаа” гэж бичих нь зөв.

2. Ялгах эгшиг бүхий үгийг сонгоно уу.

А. болгосноо

Б. засгийн

В. санааг

Г. хүргэж

3. Бурууг нь олж сонгоно уу.

 

 

       a

            б

в

Эгшигт гийгүүлэгчийн дүрэмд холбогдох үг 

оруулалтын

       төлөөлөгч 

       хүргэж

Гээгдэх эгшгийн дүр эмд холбогдох үг

 хөрөнгө 

журмаа 

орчноо

Дараалсан гурван гийгүүлэгчийн дүр мээр бичигдсэн үг

ганзага

бодогдоно

давтан

Үйл үг үүсгэх –л дагаврыг бичих дүр эмд холбогдох үг

батлан

 

сайжруулж

 

эрхлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

 

       

 

 

               А. 1a, 2б, 3в, 4a

Б. 1б, 2a, 3б, 4в

В. 1a, 2б, 3в, 4б

Г. 1в, 2a, 3в, 4б

4. Алдаатай өгүүлбэрийг олно уу.

А. ВВС агентлаг 13 настай бүргэдчин охины талаар мэдээлэв.

Б. Манайхан хүнс хэрэглэл төхөөрч хөтөлгөө мориндоо ачаалав.

В. Увс аймгийн Хяргас суманд томилолтоор ажлав.

Г. “Чамайг эмээ нь яаж даах билээ дээ” гэж хэлээд гэр лүүгээ сажлав.

5. Доорх өгүүлбэрт “хашгираад, ашгаасаа, ам. доллар” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

Ханш эсрэгээрээ байж ам. доллар суларсан бол чанга хашгираад байгаа нөхөд олсон ашгаасаа хуваалцах байсан гэж үү. Чимээгүй л шүлсээ залгиад хажуугаар өнгөрөх байсан байлгүй яавал гэж. 20 жил яг л ингэж явж ирсэн юм чинь. http://www.bodlogo.mn

А. Бүгд буруу байна. “хашхираад, ашигаасаа, ам доллар” гэж бичнэ.

Б. “хашгираад” гэж бичсэн нь буруу. “хаш-” гэсэн идэвхгүй язгуурт үйл үг бүтээх “-хир” дагавар залгасан тул “хашхираад” гэх нь зөв.

В. “ашгаасаа” гэж бичихгүй. Үгийн дунд орсон ж, ч, ш-ийн ард ямагт “и” бичих бөгөөд эгшгийг гээлгүй “ашигаасаа” гэж бичнэ.

Г. “ам доллар” гэж цэг тавилгүй бичнэ.

6. “Хэрэв давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард “и” бичнэ” гэсэн дүрэмд холбогдох үгийг сонгоно уу.

А. залгиад

Б. хашгираад

В. ингэж

Г. юм чинь

7. “Дээр дурьдсан үр дүн нь Монголын ард иргэдийн байгаль орчинтой харьцах ухамсарт байдал, үзэл баримтлалыг дээшлүүлэхэд хувь нэмэр болох юм” гэсэн жишээний зөв бичих дүрмийн болон найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Дээр дурдсан үр дүн нь Монголын ард иргэдийн байгаль орчинтой харьцах ухамсар, үзэл баримтлалыг дээшлүүлэхэд хувь нэмэр болох юм.

Б. Дээр дурьдсан үр дүн нь ард иргэдийн байгаль орчинтой харьцах ухамсарт байдал, үзэл баримтлалыг дээшлүүлэхэд хувь нэмэр болох юм.

В. Дээр дурьдсан үр дүн нь ард иргэдийн байгаль орчинтой харьцах ухамсар, үзэл баримтлалыг дээшлүүлэхэд хувь нэмэр болох юм.

Г. Дээр дурдсан үр дүн нь ард иргэдийн байгаль орчинтой харьцах ухамсрыг дээшлүүлэхэд хувь нэмэр болох юм.

8. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

Өгүүлбэрийн зэрэгцсэн олон гишүүн нь тоо дугаартай боловч бүтэн өгүүлбэр биш байвал эцэст нь ...  тавина

А. богино зураас (-)

Б. таслалтай зураас (,-)

В. давхар цэг (:)

Г. цэгтэй таслал (;) 

9. Үг бүтэхүйн алдаагүй үгээс бүтсэн өгүүлбэрийг олно уу.

А. Илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна.

Б. Тамирчдын хувцас хэрэгслэл “хулхи” байв.

В. Хэлтсийн ажилтнуудыг самрын ченжүүдээс авлигал авсан гэж сэжиглэж байна.

Г. Бүгд алдаатай 

10. Үг дутсан алдаатай өгүүлбэрийг ол.

А. Ерөнхий сайдыг уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгэшээсэн.

Б. Ерөнхий сайдыг хурдан морины уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгэшээсэн.

В. Сайдыг хурдан морины уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгэшээсэн.

Г. Ерөнхий сайдыг хурдан морины уяагаар зочлоход бэлгэшээсэн.

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:28
Дээш