Menu

Хувилбар 7

1. Доорх өгүүлбэрт “хоюулаа, Монгол Улс, хожъё” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Монгол Улс хууль эрх зүйн орчноо сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ хуулиа батлан, бизнес эрхлэх дүрэм журмаа тодорхой болгосноо төр засгийн төлөөлөгч бүр онцлон, хүн бүр “Монголд хоюулаа хожъё” гэсэн нэг санааг давтан хүргэж байлаа.

А. “Монгол Улс” гэхэд том үсгийн дүрмийн алдаа байна. Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичих тул “Монгол улс” гэж бичнэ.

Б. “хожъё” гэж бичихгүй. Дан зөөлөрсөн гийгүүлэгчийн ард зөөлний тэмдэг бичдэг тул “хожьё” гэж бичнэ. 

В. Бүгд буруу байна. “Монгол улс, хоёулаа, хожьё” гэж бичнэ.

Г. “хоюулаа” гэж бичсэн нь буруу. Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмэх тул “хоёулаа” гэж бичих нь зөв.

2. Ялгах эгшиг бүхий үгийг сонгоно уу.

А. болгосноо

Б. засгийн

В. санааг

Г. хүргэж

3. Бурууг нь олж сонгоно уу.

Дэлгэрэнгүй...