Menu

Хувилбар 6

1. Доорх өгүүлбэрт “байранд,  статистик, мэдээнээс” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Эрүүл мэндийн яамны статистик мэдээнээс харахад манай улсын нас баралтын шалтгааны эхний таван байранд бөөрний өвчин ордог байна. Мөн өвчлөлийн эхний гурван байранд бөөр, шээсний замын өвчин оржээ.

А. Бүгд буруу байна. “байрт,  статистак, мэдээгээс” гэж бичнэ.

Б. “байранд” гэж бичсэн нь буруу. Өгөх оршихын “-т” нөхцөлийг р, в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлалыг баримтлан бичдэг тул “байрт” гэх нь зөв.

В. “мэдээнээс” гэж бичихгүй. “мэдээ” гэсэн урт эгшгээр төгссөн үгэнд мөн урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад дунд нь “г” жийрэглэнэ. 

Г. Бүгд зөв байна.

2. Гээгдэхгүй эгшгийн дүрэмд холбогдох үгсийг сонгоно уу.

А.өвчин, эхний

Б. байранд,  баралтын

В. шалтгааны, шээсний

Г. харахад, өвчлөлийн

3. Үйлийн -ж, -ч нөхцөлийг залгахад өвөрмөц бичих үгийг сонгоно уу.

А. хөөр-

Б. бялх-

В. бар-

Г. хөв-

4. ж, ч, ш-ийн дараах эгшгийн дүрэмд холбогдох үгийг сонгоно уу.

А. өвчин

Б. шалтгааны

Дэлгэрэнгүй...