Menu

Хувилбар 4

1. Доорх өгүүлбэрт “хичнээн, нууцалдаг, тооллого” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

    Өгэдэй, Мөнх хааны үед монгол хүн амын тооллого явуулсан мэдээ байдаг боловч чухам хэд хичнээн хүн амтай байсан тухай баттай мэдээ үгүй. Энэ нь тэр үед монголчууд хүн амынхаа тоог нууцалдаг байсантай холбоотой мэт. http://www.hunnu.mn/wap/content/42378.htm

А. Бүгд зөв байна.

Б. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичдэг тул “нууцалдаг” гэж бичихгүй.

В. “хэд” хэмээх үгтэй нэг язгууртай учраас “хичнээн” гэхгүй, “хэчнээн” гэж бичнэ.

Г. Бүгд буруу байна. “хэчнээн, нууцладаг, тоололго” гэж бичдэг.

2.Үйл үг бүтээх -л дагавартай үгийг сонгоно уу.

А. явуулсан

Б. боловч

В.монголчууд

Г.тооллого

3. “боловч”  хэмээх  үгийн онцолсон үсэгт холбогдох дүрмийг сонгоно уу.

А.Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээс бүтсэн залгавар залгахад эгшигтэй бичнэ.

Б. Заримдаг гийгүүлэгчийг эгшиггүй бичиж болно.

В. Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.

Г. Эгшигт гийгүүлэгчийн дараа эгшигт гийгүүлэгч ороход заавал эгшигтэй бичигдэнэ.

4. Үеэр зөв тасалсныг нь сонгоно уу.

А. байс-ан-тай

Б. а-мын-хаа

В. яв-уул-сан

Г. нууц-ал-даг

5. Зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн хэсгийг олно уу.

А. багын хурал, зөвөлгөө, өрөгдөл

Б. багын хурал, зөвөлгөө, өргөдөл

В. багийн хурал, зөвлөгөө, өргөдөл

Г. багийн хурал, зөвөлгөө, өргөдөл

6. Дараах өгүүлбэрт “зогсонго, хөрштэйгээ, хойт” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Өнөөгийн уул уурхайн салбарын зогсонго байдал дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаснаас шалтгаалаад зогсохгүй, бидний урд, хойт хөрштэйгээ харилцах эдийн засгийн бодлого учир дутагдалтай байгаагийнх. БНХАУ манайх стратегийн түнш гэж зарласан юм билээ. http://economy.news.mn/content/

А.Бүгд буруу байна. “зогсонги, хөрштэйгөө, хойд” гэж бичнэ.

Б. “зогсонго” гэж бичсэн нь буруу. Учир нь, эр үгэнд давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард “и” бичнэ.

В. “хөрштэйгээ” гэж бичихгүй. Учир нь, “и, ий, ы, эй” эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчих боловч хойшид дагах эгшиг нь эхний үеийн буюу өргөлтөт эгшигтэй зохицон орох тул “хөрштэйгөө” гэж бичнэ.

Г. “хойт” гэж бичсэн нь буруу. Монгол бичигт “хоуиду” гэж бичдэг тул “хойд” гэх нь зөв.

7. Гээгдэх эгшгийн дүрмийн гажилтаар бичсэн үгийг сонгоно уу.

А. салбарын

Б. бидний

В. байгаагийнх

Г. унаснаас

8.Зөөлрүүлэх үүрэг бүхий балархай эгшигтэй үгийг сонгоно уу.

А. үнэ

Б. учир

В. уурхайн

Г. харилцах

9.“Гэрэл дохиог сайжруулснаар нийслэлийн ачаалал ихтэй авто замынтүгжрэлийг сааруулахад ач холбогдлоо өгөх ажээ” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Гэрэл дохиог сайжруулснаар нийслэлийн замын түгжрэлийг сааруулахад тустай ажээ.

Б. Гэрэл дохиог сайжруулснаар нийслэлийн ачаалал ихтэй авто замын түгжрэлийг сааруулахад тустай ажээ.

В. Гэрэл дохиог сайжруулснаар нийслэлийн ачаалал ихтэй авто замын түгжрэлийг сааруулахад ач холбогдолтой ажээ.

Г.  Гэрэл дохиог сайжруулснаар нийслэлийн замын түгжрэлийг сааруулахад ач холбогдолтой ажээ.

10. Өгүүлбэрийн найруулгын алдааг тодорхойлно уу.

Чингисийн замыг хурдлуулахад төр анхаарал тавина.

А. Үг дутсан

Б. Үг илүүдсэн

В. Үг буруу сонгосон

Г. Үг давтсан

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:25
Дээш