Menu

Хувилбар 3

1. Дараах өгүүлбэрт “гарны тос, гарын арьс, нянгийн” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

    Арьс бүхэн өөр байдагтай адил гарны тос мөн өөр өөр байдгийм. Тиймээс зөвхөн өөрийн арьсанд тохирсон тосыг л олж хэрэглэх нь чухал шүү. Гэхдээ бактерийн эсрэг саван, тосыг байнга хэрэглэх нь гарын арьсыг хуурайшуулж үхмэл болгодог ба нянгийн эсрэг дархлааг сулруулдгийг анхаарах хэрэгтэй.

А. “гарын арьс”-ыг буруу бичсэн. Зарим үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг нэмж бичдэг учраас “гарны тос, гарны арьс” гэж адил бичих нь зөв.

Б.“гарны тос”-ыг буруу бичсэн. Зарим үгэнд харьяалах, өгөх орших, гарахын тийн ялгалын нөхцөл залгахад нэгэн адил “н” үсэг нэмж бичнэ. Иймд “гаранд, гарнаас” гэдэггүй учир “гарны” гэж бичихгүй.

В. “нянгийн” гэдэг үг нь буруу байна. Учир нь, “нян” нь эр үг тул урт “-ы” үсгийг бичнэ.

Г. Бүгд зөв байна. Өөр өөр утга илтгэх боловч ижил бичигддэг үгстэй адил “сарны гэрэл - сарын цалин, гарны тос- гарын арьс” гэх мэтчилэн тийн ялгалын нөхцөлөөр ялгаатай хувилна.

2. Эр үгэнд орсон “ий” үсэг бүхий үгийг сонгоно уу.

А. байдгийм, өөрийн

Б. бактерийн,сулруулдгийг

В. нянгийн, өөрийн

Г. бактерийн, байдгийм

3. Бурууг нь олж сонгоно уу.

 

      a

    б

       в

Сул үг (даган чимэх үг)-ийг бичих дүрэмд холбогдох үг 

чухал шүү

 

тосыг л

 

байдгийм

Ялгах эгшигтэй үг

болгодог

байнга

байдагтай

Зөөлрүүлэх үүрэг бүхий эгшигтэй үг

арьс 

адил 

тохирсон

Гээгдэх эгшгийн дүрэмд холбогдох үг

байдгийм

бактерийн

сулруулдгийг

 

 

 

 

 

 

 

 

                     

 

                   А. 1а, 2б, 3в, 4a

Б. 1б, 2a, 3б, 4а

В. 1a, 2в, 3в, 4б

Г. 1в, 2в, 3a, 4а

4. Үеэр зөв тасалсан хэсгийг олно уу.

А. сул-руул-дгийг

Б. хуу-рай-шуулж

В. бак-тер-ийн

Г. тох-ир-сон

5. Урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад үгийн үндэс эвдрэх учир балархай эгшгийг нь гээхгүй бичдэг хэсгийг олно уу.

А. төлөв, галав      

Б. нийгэм, дүрэм 

В. сурагчид, ажилчид     

Г. айраг, хөрөг

6. Доорх өгүүлбэрт “дурдатгалыг, хутгийг, эмхэтгэж” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, Дорно дахин судлаач Оуэн Латтимор Дилова хутагтын худам монгол бичгээр бичсэн намтар, дурдатгалыг түүнийг насан хутгийг олсны хойно англи хэлнээ хөрвүүлэн, эмхэтгэж нийтийн хүртээл болгожээ. http://bolorhon-oronzai.blogspot.com/

А. Бүгд буруу байна. “дуртгалыг, хутгийг, эмхтгэж” гэж бичнэ.

Б. “дурдатгалыг” гэж бичсэн нь буруу. “дурд” гэсэн үйл язгуурт “-га+-л” дагавар залгахад авиа ижилсэх ёсны дагуу “д” нь “т” болох тул “дуртгал” гэж бичнэ.

В. “хутагийг” гэж бичих нь зөв. Учир нь, балархай эгшиг “а” нь эгшигжүүлэх үүрэгтэй тул гээгдэхгүй.

Г. “эмхэтгэж” гэж бичсэн нь буруу. Бусдаар үйлдүүлэх хэвийн –гэ дагаврыг залгахад “д” авиа “т” болж хувирсан бөгөөд “эмхтгэж” гэж бичих нь зөв.

7.Хэлний Г-тэй үгийг сонгоно уу.

А.монголч

Б. хутагтын

В. даатгал

Г. монгол 

8.Зөөлрүүлэх үүрэг бүхий балархай эгшигтэй үгийг сонгоно уу.

А. дахин

Б. хөрвүүлэн

В. түүнийг

Г. хойно

9.Цэгийн оронд тохирох тэмдэглэгээг сонгоно уу.

   Зараа сохор номин зэрэг шавж идэгчид; хэрэм минж туулай хулгана зэрэг мэрэгчид; чоно баавгай бар суусар зэрэг араатан; үхэр хонь ямаа буга гахай зэрэг ац туурайтан; морь илжиг зэрэг битүү туурайтан ... цөм сүүн тэжээлт амьтан болно.

А. таслал (,)

Б. цэгтэй таслал (;)

В. таслалтай зураас (,-)

Г. богино зураас (-)

10. Цэгийн оронд тохирохгүй үгийг ол.

Нэгэн хижээл насны . . . . орж ирэв.

А. эрэгтэй

Б. эмэгтэй

В. хүн

Г. банди

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:33
Дээш