Menu

Хувилбар 3

1. Дараах өгүүлбэрт “гарны тос, гарын арьс, нянгийн” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

    Арьс бүхэн өөр байдагтай адил гарны тос мөн өөр өөр байдгийм. Тиймээс зөвхөн өөрийн арьсанд тохирсон тосыг л олж хэрэглэх нь чухал шүү. Гэхдээ бактерийн эсрэг саван, тосыг байнга хэрэглэх нь гарын арьсыг хуурайшуулж үхмэл болгодог ба нянгийн эсрэг дархлааг сулруулдгийг анхаарах хэрэгтэй.

А. “гарын арьс”-ыг буруу бичсэн. Зарим үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг нэмж бичдэг учраас “гарны тос, гарны арьс” гэж адил бичих нь зөв.

Б.“гарны тос”-ыг буруу бичсэн. Зарим үгэнд харьяалах, өгөх орших, гарахын тийн ялгалын нөхцөл залгахад нэгэн адил “н” үсэг нэмж бичнэ. Иймд “гаранд, гарнаас” гэдэггүй учир “гарны” гэж бичихгүй.

В. “нянгийн” гэдэг үг нь буруу байна. Учир нь, “нян” нь эр үг тул урт “-ы” үсгийг бичнэ.

Г. Бүгд зөв байна. Өөр өөр утга илтгэх боловч ижил бичигддэг үгстэй адил “сарны гэрэл - сарын цалин, гарны тос- гарын арьс” гэх мэтчилэн тийн ялгалын нөхцөлөөр ялгаатай хувилна.

2. Эр үгэнд орсон “ий” үсэг бүхий үгийг сонгоно уу.

А. байдгийм, өөрийн

Б. бактерийн,сулруулдгийг

В. нянгийн, өөрийн

Дэлгэрэнгүй...