Menu

Хувилбар 20

1. Дараах өгүүлбэрт “хасхуу, шинжлэх, орчим” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр “11-11 төв”-д ажиллаа. Энэ үеэр 6000 орчим иргэн хандаж, мэдээлэл авлаа. Уулзалт ярилцлагын үеэр “Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын цагийг хасхуу” гэсэн асуулт хамгийн олон ирлээ.

А. “хасхуу” гэж бичсэн нь буруу. Асуух баймж үг (чимэх үг) “уу, үү”-г гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсыг баримтлан дагуулж бичих тул “хасах уу” гэх нь зөв.

Б. Бүгд буруу байна. “хасах уу, шинжилэх, орчом” гэж бичнэ.

В. “шинжлэх” гэх нь буруу. “шинжил-” гэсэн гийгүүлэгчээр төгссөн үгэнд цагт нэрийн “-х” дагаврыг залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхгүй тул “шинжилэх” гэж бичнэ.

Г. “орчим” гэж бичсэн нь буруу. Үгийн эхний үед о байвал хойшид о дагах тул “орчом” гэж бичнэ.

2. “ажиллаа” гэсэн алдаатай бичлэгийн тайлбарт хамааралгүйг сонгоно уу.

А. эмээл+лээ= эмээллээ гэх мэтээр нэр үгэнд үйл үгийн өнгөрсөн цагийн нөхцөл залгахгүй.

Б. Үйл үгийн нөхцөлийг залгахын тулд нэр үгэндээ үйл үг бүтээх “-л” дагавар залгаж, үйл үг бүтээнэ.

В. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх “-л” дагавар залгахдаа зохих балархай эгшгийг хойно нь бичнэ. буудал + л = буудалла

Г.  Дуудах үг “-аа4”-г өмнөх үгээс салангид эгшиг зохицуулан залгана.

3. Заримдаг гийгүүлэгчийн дүрэмд холбогдох үгийг сонгоно уу.

А. хөтөлбөрөөс

Б. уулзалт

В. хандаж

Г. асуулт

4. Мөр шилжүүлэх тухай дүрэмд хамааралгүйг сонгоно уу.

А. Нэг мөрөөс нөгөө мөрт үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ.

Б. Нэг үеийг хоёр мөрт хувааж бичиж болохгүй.

В. Хэдийгээр биеэ даасан үе боловч нэг үсгийг мөрийн эцэст үлдээх буюу шинэ мөрт шилжүүлж болохгүй.

Г. Үг, нэг түрэлтээр хэлэгдэх эгшгийн тоогоор үе болно.

5. “Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ” гэсэн дүрэмд хамаарах хэсгийг олно уу.

А. ангилал, нөхцөл, эрдэм, үзэх

Б. эгшиг, олон, суртал, хавар, эрхэм

В. санал, арав, төлөв, сурагчид

Г. орох, хэлэх, боловсрол, мэдлэг

6. “Манай орон+-ы эмнэлэг+-ийн хэрэгцээнд хэрэг+л+ж байгаа эм эмнэлэг+-ийн багаж+ууд, бараа+ы төрөл олшир+н эмийн нөөц арвин+ж+саар байна.” гэсэн өгүүлбэрийн хэсэглэж бичсэн үндэс дагавар, нөхцөлүүдийг зөв залгаж бичсэн хэсгийг тэмдэглэнэ үү.

А. Манай орны эмнэлэгийн хэрэгцээнд хэрэглэж байгаа эм эмнэлэгийн багажууд, барааны төрөл олширон эмийн нөөц арвижсаар байна.

Б. Манай орны эмнэлэгийн хэрэгцээнд хэрэглэж байгаа эм эмнэлэгийн багажууд, барааны төрөл олшрон эмийн нөөц арвижсаар байна. В. Манай орны эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэж байгаа эм эмнэлгийн багажууд, барааны төрөл олшрон эмийн нөөц арвижсаар байна.     Г. Манай орны эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэж байгаа эм эмнэлгийн багажууд, барааны төрөл олширон эмийн нөөц арвижсаар байна.

7. Цэгийн оронд тохирох хувилбарыг олно уу.

Их хэмжээний ....... авсан байж болзошгүй цагдаагийн албан хаагчдыг баривчилжээ.

А. авлигал            

Б. авлига              

В. авилгал            

Г. авилга 

8. Цэгийн оронд тохирох үгийг олно уу.

Эхийнхээ . . . . зарагдсан унага

Ижлээ орхин нутгаадаа гүйж явна аа

А. хэвлийд

Б. хээлэнд

В. биед

Г. дотор

9. Цэгийн оронд тохирох үгийг олно уу.

Манай хотод золбин ноход хаа сайгүй . . . . байдаг.

А. зугаалж

Б. бэлчиж

В. тэнэж

Г. бэлчээрлэж

10. Ерийн үг ба эерүүлсэн үгийг бүгдийг зөв тохируулсан хэсгийг олж дугаарыг тэмдэглэнэ үү.

1. хулгайч                               а. Насаа нэм

2. чоно                                    б. Өөд болох

3. үхэх                                    в. Урт гартай

4. уулга алдах /хараах/           г. Боохой

А. 1а, 2б, 3в 4г

Б. 1в, 2г, 3б, 4а

В. 1б, 2а, 3г, 4в

Г. 1г, 2в, 3а, 4б

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:51
Дээш