Menu

Хувилбар 20

1. Дараах өгүүлбэрт “хасхуу, шинжлэх, орчим” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр “11-11 төв”-д ажиллаа. Энэ үеэр 6000 орчим иргэн хандаж, мэдээлэл авлаа. Уулзалт ярилцлагын үеэр “Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын цагийг хасхуу” гэсэн асуулт хамгийн олон ирлээ.

А. “хасхуу” гэж бичсэн нь буруу. Асуух баймж үг (чимэх үг) “уу, үү”-г гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсыг баримтлан дагуулж бичих тул “хасах уу” гэх нь зөв.

Б. Бүгд буруу байна. “хасах уу, шинжилэх, орчом” гэж бичнэ.

В. “шинжлэх” гэх нь буруу. “шинжил-” гэсэн гийгүүлэгчээр төгссөн үгэнд цагт нэрийн “-х” дагаврыг залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхгүй тул “шинжилэх” гэж бичнэ.

Г. “орчим” гэж бичсэн нь буруу. Үгийн эхний үед о байвал хойшид о дагах тул “орчом” гэж бичнэ.

2. “ажиллаа” гэсэн алдаатай бичлэгийн тайлбарт хамааралгүйг сонгоно уу.

А. эмээл+лээ= эмээллээ гэх мэтээр нэр үгэнд үйл үгийн өнгөрсөн цагийн нөхцөл залгахгүй.

Б. Үйл үгийн нөхцөлийг залгахын тулд нэр үгэндээ үйл үг бүтээх “-л” дагавар залгаж, үйл үг бүтээнэ.

В. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх “-л” дагавар залгахдаа зохих балархай эгшгийг хойно нь бичнэ. буудал + л = буудалла

Г.  Дуудах үг “-аа4”-г өмнөх үгээс салангид эгшиг зохицуулан залгана.

3. Заримдаг гийгүүлэгчийн дүрэмд холбогдох үгийг сонгоно уу.

А. хөтөлбөрөөс

Б. уулзалт

В. хандаж

Г. асуулт

4. Мөр шилжүүлэх тухай дүрэмд хамааралгүйг сонгоно уу.

А. Нэг мөрөөс нөгөө мөрт үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ.

Б. Нэг үеийг хоёр мөрт хувааж бичиж болохгүй.

Дэлгэрэнгүй...