Menu

Хувилбар 2

   Нэгдсэн зөвлөгөөнд иргэд оролцсон бөгөөд авилгаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр санал бодлоо хэлэв. Баян-Өлгий аймгийн “Авилгын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөнөөс Зөвлөмж гаргаж, зөвлөгөөнд оролцогчод авилгын эсрэг хүсэл зоригоо илэрхийлэн амлалт өгч, гарын үсэг зурж баталгаажуулав. (www.bayan-olgii.gov.mn)

1. Бүх үгийг буруу бичсэн хэсгийг сонгоно уу.

А. зөвлөлгөөн, авлига, оролцогчод

Б. зөвөлгөөн, авлига, оролцогчид

В. зөвөлгөөн, авилга, оролцогчод

Г. зөвлөлгөөн, авилга, оролцогчод

2. “Баян-Өлгий” хэмээх үгийн онцолсон үсгийн зөв бичих дүрмийг сонгоно уу.

А. Хоёр үгээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал томоор эхэлж бичнэ.

Б. Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ.

В. Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмын нэрийг товчилж аль нэг үгийг авч бичвэл түүнийг том үсгээр эхэлж бичихгүй.

Г. Аймаг гэх мэтийн нэр болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийн эхний үсгийг томоор бичнэ.

3.Авилгын эсрэг хамтдаааймгийн нэгдсэн зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж...- өгүүлбэрийн онцолсон хэсгийг зөв бичсэн байна уу?

А. Буруу. Тухайн үгийг ерийн утгаар хэрэглэсэн тул хашилтад хийхгүй.

Б. Зөв. Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг хашилтад хийнэ.

В. Зөв. Онцлон заасан буюу егөөдсөн утгаар хэрэглэвэл хашилтад хийнэ.

Г. Зөв. Болзож оноосон нэрийг их төлөв хашилтад хийнэ.

4. Бурууг олж сонгоно уу.

 

a

б

в

г

Заримдаг гийгүүлэгчийн дараа зарим даг гийгүүлэгч орохдоо заавал эгшигтэй бичигдэх үг

оролц+сон

урьд+чил+н

нэгд+сэн

сэргийл+х

Гээгдэх эгшгийн дүрэмд холбогдох үг

мэдээллийн

иргэд

байгууллагын

байдлыг

Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд -л дагаврыг залгахад эгшигтэй бичигдэх үг

чиг+л+л+ээр

зөв+л+мж

илэрхий+л+н

ам+л+лт

Ялгах эгшигтэй үг

аймаг

санал

гаргаж

хангах

А. 1г, 2б, 3в, 4a

Б. 1б, 2a, 3г, 4в

В. 1a, 2б, 3в, 4г

Г. 1в, 2г, 3a, 4б

5.“Үзүүлэх” гэдэг үгэнд урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад алийг нь баримтлах вэ?

А. Эгшиг гээж бичнэ.

Б. Эгшиг нэмж бичнэ.

В. Эгшиг гээхгүй бичнэ.

Г. Заримдаа гээж, заримдаа гээхгүй бичнэ. 

6. Дараах өгүүлбэрт “хир, харзана, махбодь” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

Бяцхан үр чинь халуураад байна уу? Тэгвэл эхлээд хир их халуурсныг хэмж. 38.5 градус хүртэл халуураагүй бол ямар нэгэн арга хэмжээ авалгүй харзана. Учир нь: -Халууралт бол бие махбодь гаднаас орж ирсэн нян, вирусын эсрэг тэмцэж байгаагийн илрэл. http://archive.olloo.mn

А. Бүгд буруу байна. “хэр, харзна, махбод” гэж бичнэ.

Б. “хир” гэж бичсэн нь буруу. Хэдэн, хэчнээн, хэзээ гэх мэт үгтэй адил “хэ-” язгууртай. “хэр хэмжээ” гэсэн утгатай тул “хэр” гэж бичих нь зөв.

В. “махбодь” гэсэн нь буруу. Монгол бичгээр “михабода” гэж бичнэ. “д” гийгүүлэгчийн ард “и” эгшиг байхгүй тул “ь” бичихгүй.

Г. “харзана” гэж бичсэн нь буруу. Түр үйлдэх байдлын дагавар “-зна” гэсэн бүтэцтэй. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад эгшиггүй бичнэ.

7.“Вирусын” хэмээх үгийг зөв бичсэн байна уу?

А. Зөв. Гадаад үгийн “к”-г монгол хэлний “хэлний “г”-тэй адилтгаж, “-ийн” залгавар залгана.

Б. Зөв. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана.

В. Буруу. Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно.

Г. Буруу. Европ хэлний “у”, “ю” үсгийг монгол хэлний “ү”, “юү” үсэгтэй адилтган эм эгшигт тооцож, нөхцөл залгана.

8. Эгшигжүүлэх үүрэг бүхий балархай эгшигтэй үгийг сонгоно уу.

А. халууралт

Б. эхлээд

В. арга

Г. хэмжээ

9.Дараах өгүүлбэрийг зөв гүйцээснийг нь сонгоно уу.

Дүрэм, заавар, ном зохиолд §45 гэснийг ... гэж уншина.

А. 45-р бүлэг

Б. 45-р зүйл

В. 45-р хэсэг

Г. 45-рт

 10. Үг буруу сонгосон алдаатай өгүүлбэрийг ол.

А. Түүнийг амжилт гаргасанд нь баярлан халаглан сууна.

Б. Түүнийг амжилт гаргасанд нь баярлан бахдан сууна.

В. Түүнийг амжилт үзүүлсэнд нь баярлан бахархан сууна.

Г. Түүнийг амжилт үзүүлсэнд нь баярлан бахдан сууна.

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:55
Дээш