Menu

Хувилбар 2

   Нэгдсэн зөвлөгөөнд иргэд оролцсон бөгөөд авилгаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр санал бодлоо хэлэв. Баян-Өлгий аймгийн “Авилгын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөнөөс Зөвлөмж гаргаж, зөвлөгөөнд оролцогчод авилгын эсрэг хүсэл зоригоо илэрхийлэн амлалт өгч, гарын үсэг зурж баталгаажуулав. (www.bayan-olgii.gov.mn)

1. Бүх үгийг буруу бичсэн хэсгийг сонгоно уу.

А. зөвлөлгөөн, авлига, оролцогчод

Б. зөвөлгөөн, авлига, оролцогчид

В. зөвөлгөөн, авилга, оролцогчод

Г. зөвлөлгөөн, авилга, оролцогчод

2. “Баян-Өлгий” хэмээх үгийн онцолсон үсгийн зөв бичих дүрмийг сонгоно уу.

А. Хоёр үгээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал томоор эхэлж бичнэ.

Б. Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ.

В. Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмын нэрийг товчилж аль нэг үгийг авч бичвэл түүнийг том үсгээр эхэлж бичихгүй.

Г. Аймаг гэх мэтийн нэр болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийн эхний үсгийг томоор бичнэ.

3.Авилгын эсрэг хамтдаааймгийн нэгдсэн зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж...- өгүүлбэрийн онцолсон хэсгийг зөв бичсэн байна уу?

А. Буруу. Тухайн үгийг ерийн утгаар хэрэглэсэн тул хашилтад хийхгүй.

Б. Зөв. Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг хашилтад хийнэ.

Дэлгэрэнгүй...