Menu

Хувилбар 19

1. Дараах өгүүлбэрт “тэмцэе, хамгаалалаа, зургадугаар” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас зургадугаар сарын 12–ныг  “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг байна. Энэхүү өдрийг тохиолдуулан “Нийгмийн хамгаалалаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцэе!” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. http://undesten.mn/

А. Бүгд буруу байна. “тэмцье, хамгааллаа, зургаадугаар” гэж бичнэ.

Б. “нөхөдтэйгээ” гэж бичсэн нь буруу. Учир нь, “и, ий, ы, эй” эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчих боловч хойшид дагах эгшиг нь эхний үеийн буюу өргөлтөт эгшигтэй зохицон орно.

В. “өндөрлөсийм” гэж бичихгүй. “юм” гэсэн чимэх үгийг өмнөх үгээс нь салангид бичнэ.

Г. Бүгд зөв байна.

2. “тохиолдуулан”-онцолсон балархай эгшгийн үүргийг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу.

А. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “л, н”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Б. балархай эгшиг “а” нь зөөлрүүлэх үүрэгтэй.

В. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “н”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Г. балархай эгшиг “а” нь ялгах үүрэгтэй.

Д. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “л”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

3. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

Үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл ....................... тавина.

А. цуваа цэг

Б. анхаарлын тэмдэг

В. урт зураас

Г. зэрэгцээ цэг

4. Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг хэвээр бичих жишээг олно уу.

а. дохь+оо             б. захь+дал     в. халь+сан     г. боль+вол

5. “Эм ханга+мж+-ийн алба+ы зохь+оо+н байгуул+лт+ыг боловсон+р+нгуй болго+ж эмийн сан+-ийн үйл+чил+гээ+г өргөн+тгө+н хөд+л+мөр+чин, мал+чин+д+д ойр+т+уул+саар байна” гэсэн өгүүлбэрийн хэсэглэж бичсэн үндэс дагавар, нөхцөлүүдийг зөв залгаж бичсэн хэсгийг тэмдэглэнэ үү.

А. Эм хангамжийн албаны зохион байгуулалтыг боловсоронгуй болгож

эмийн сангийн үйлчилгээг өргөтгөн хөдөлмөрчин, малчидад ойртуулсаар байна.

Б. Эм хангамжийн албаны зохион байгуулалтыг боловсронгуй болгож

эмийн сангийн үйлчилгээг өргөтгөн хөдөлмөрчин, малчдад ойртуулсаар байна.             

В. Эм хангамжийн албаны зохион байгуулалтыг боловсоронгуй болгож

эмийн сангийн үйлчилгээг өргөтгөн хөдөлмөрчин, малчдад ойртуулсаар байна

Г. Эм хангамжийн албаны зохион байгуулалтыг боловсронгуй болгож

эмийн сангийн үйлчилгээг өргөтгөн хөдөлмөрчин, малчидад ойртуулсаар байна.

6. Дараах өгүүлбэрээс алдаатай үгийг олно уу.

Хүлэг морио эмээлж нутгаа зорьж мордъё.

А.  зорьж              

Б. мордъё             

В. эмээлж 

Г. алдаатай үг байхгүй 

7.Дараах өгүүлбэрийн “хөгжих” гэсэн үгтэй ойролцоо утгатай үгийг олж бичнэ үү.

Улсын эдийн засаг хөгжих тусам хувь хүний аж амьдрал дээшилнэ.

А. Дэвжих

Б. Дээшлэх

В. Дэгжих

Г. Өсөх

8. Оновчтой найруулгыг олно уу.

А. Та хэлэхийг хүсэж байна уу?

Б. Та хэлмээр байна уу?

В. Танд хэлэх хүсэл төрөгдөж байна уу?

Г. Та хэлэхийг хүсээд байна уу? 

9. Цэгийн оронд тохирох үгийг олно уу.

. . . . ургасан өвсөн дундуур алхав.

А. өндөр

Б. гүехэн

В. гүн

Г. зузаан

10. Найруулгын алдаагүй холбоо үг орсон өгүүлбэрийг олно уу.

А. Үүнийг зарим хүмүүс шүүмжилсэн байна.

Б. Офицеруудын ордонд хуралдахаар болжээ.

В. Монгол хэлний үгсийн сан баян.

Г. Үүнийг зарим хүн анзаарахгүй юм.

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:50
Дээш