Menu

Хувилбар 19

1. Дараах өгүүлбэрт “тэмцэе, хамгаалалаа, зургадугаар” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас зургадугаар сарын 12–ныг  “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг байна. Энэхүү өдрийг тохиолдуулан “Нийгмийн хамгаалалаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцэе!” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. http://undesten.mn/

А. Бүгд буруу байна. “тэмцье, хамгааллаа, зургаадугаар” гэж бичнэ.

Б. “нөхөдтэйгээ” гэж бичсэн нь буруу. Учир нь, “и, ий, ы, эй” эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчих боловч хойшид дагах эгшиг нь эхний үеийн буюу өргөлтөт эгшигтэй зохицон орно.

В. “өндөрлөсийм” гэж бичихгүй. “юм” гэсэн чимэх үгийг өмнөх үгээс нь салангид бичнэ.

Г. Бүгд зөв байна.

2. “тохиолдуулан”-онцолсон балархай эгшгийн үүргийг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу.

А. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “л, н”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Б. балархай эгшиг “а” нь зөөлрүүлэх үүрэгтэй.

В. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “н”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Г. балархай эгшиг “а” нь ялгах үүрэгтэй.

Д. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “л”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

3. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

Үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл ....................... тавина.

А. цуваа цэг

Б. анхаарлын тэмдэг

В. урт зураас

Дэлгэрэнгүй...