Menu

Хувилбар 18

   Дөрвөн аймгийн түүхт ойтой давхцан Турк улсын Амайся хотод долдугаар сарын 26-30-ны өдрүүдэд олон улсын уламжлалт харвааны тэмцээн болж өндөрлөсийм. Түүнчлэн монголын сурын холбоо Туркийн “мэргэжил нэгт” нөхөдтэйгээ хамтран ажиллахаар гэрээ байгуулаад иржээ. http://todmagnai.mn

1. Заримдаг гийгүүлэгчийн дүрмийн гажилтаар бичсэн үгийг сонгоно уу.

А. хотод

Б. түүхт

В. давхцан

Г. нэгт

2. “Туркийн” хэмээх үгийн онцолсон хэсэгт холбогдох дүрмийг сонгоно уу.

А.  Гадаад үгийн “к”-г монгол хэлний “хэлний “г”-тэй адилтгаж, “-ийн” залгавар

      залгана.

Б. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана.

В. Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно.

Г. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.

3. “нөхөдтэйгээ, өндөрлөсийм, долдугаар” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

А. Бүгд буруу байна. “нөхөдтэйгөө, өндөрлөсөн юм, долоодугаар” гэж бичнэ.

Б. “нөхөдтэйгээ” гэж бичсэн нь буруу. Учир нь, “и, ий, ы, эй” эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчих боловч хойшид дагах эгшиг нь эхний үеийн буюу өргөлтөт эгшигтэй зохицон орно.

В. “өндөрлөсийм” гэж бичихгүй. “юм” гэсэн чимэх үгийг өмнөх үгээс нь салангид бичнэ.

Г. “долдугаар” гэх нь буруу. Дэс тооны нэрийг бүтээхдээ үндсэн тооны нэрд “дугаар, дүгээр” дагавар залгаж бүтээдэг тул “долоодугаар” гэх нь зөв.

4. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

Олон хэрэглэдэг зарим үгийг эх адгийн үсгээр хураахад ...................... тавина.

А. цэг

Б. цэгтэй таслал

Дэлгэрэнгүй...