Menu

Хувилбар 17

1. Дараах өгүүлбэрт “Америкын, гаригийн, дэлэгжээ” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Cаяхан Америкын холбооны мөрдөх товчооныхон өөрсдийн нуун дарагдуулж байсан харь гаригийн чухал нууц мэдээлэл болох Росвэллийн баримтуудыг өөрсдийн цахим хуудаснаа дэлэгжээ. Росвэллд болсон харийн нисдэг биетийн сүйрлийн талаар зарим нэг материалуудыг ил тавьсан байна. http://www.ufo.mn

А. Бүгд зөв байна.

Б. “Америкын” гэж бичсэн нь буруу. Гадаад үгийн “к”-г монгол хэлний “хэлний “г”-тэй адилтгаж, “-ийн” залгавар залгах тул “Америкийн” гэж бичнэ.

В. “гарагийн” гэж бичих нь зөв.

Г. Бүгд буруу байна. “Америкийн, гарагийн, дэлгэжээ” гэж бичнэ.

2. “Росвэллийн” хэмээх үгийн онцолсон хэсэгт холбогдох дүрмийг сонгоно уу.

Гадаад үгийг бичихдээ:

А. Хоёр үгээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн үгийн эгшигт зохицуулан залгавар залгана.

Б.  Нэг үгэнд хэд хэдэн өөр эгшиг байвал аль өргөлттэй эгшигт нь зохицуулан залгавар залгана.

В. Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно.

Г. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.

3. Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг хэвээр бичих жишээг олно уу.

А. дохь+оо                  Б. захь+дал     В. халь+сан       Г. боль+вол

4. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

Тус тусдаа бие даасан өгүүлбэр боловч ерөнхий нэг агуулгатай, тоочсон шинжтэй өгүүлбэр бүрийн ард ..................... тавина.

А. таслал

Б. цэгтэй таслал

В. зэрэгцээ цэг

Г. таслалтай зураас

5. Асуух үг “бэ, вэ”-г буруу бичсэн хэсгийг олно уу.

А. Энэ хэн бэ?                               Б. Яасан урт зам бэ?             

В. Чи хэний хүүхэд бэ?                Г. Ямар хэцүү бодлого вэ?

6. “Хөд+л+мөр+л+е, хөгж+үүл+е, манд+уул+я” гэсэн хэсэглэж бичсэн үндэс дагавар, нөхцөлүүдийг зөв залгаж бичсэн хэсгийг олно уу.

А.  хөдөлмөрлье, хөгжүүлэе, мандуулая          

Б. хөдөлмөрлөе, хөгжүүлье, мандуулая           

В. хөдөлмөрлөе, хөгжүүлье, мандуулья           

Г. хөдөлмөрлөе, хөгжүүлье, мандуулъя

7. Цэгийн оронд тохирох хувилбарыг олно уу.

Сүүлийн гурван жилд энэ салбарт ........... тоо өөрчлөгдсөнгүй.

А. ажиллагчдын  

Б. ажиллагсдын   

В. ажиллачдын    

Г. ажилчдын

8. “Уг хэрэгт холбогдох мэдээллийн нууцлал алдагдсан тухай яриа чих дэлсэх болов” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Уг хэргийн мэдээллийн нууцлал алдагдсан тухай яриа чих дэлсэх болов.

Б. Уг хэрэгт холбогдох нууцлал алдагдсан тухай яриа чих дэлсэх болов.   

В. Уг хэрэгтэй холбоотой мэдээллийн нууц алдагдсан тухай яриа чих дэлсэх болов.

Г. Уг хэрэгт хамаатай мэдээллийн нууц задарсан тухай яриа чих дэлсэх болов.

9. Цэгийн оронд тохирохгүй үгийг олно уу.

Энэ жил манайх . . . .  төл хүлээн авсан юм.      

А. өндөр

Б. олон

В. арвин

Г. зөндөө

10. “Шувууны томуугаар эрчүүд голдуу халдварладаг гэнэ” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Шувууны томуугаар эрчүүд голдуу халдвар авдаг гэнэ

Б. Шувууны томуунд эрчүүд голдуу халдвар авдаг гэнэ

В. Шувууны томуу эрчүүдэд голдуу халдварладаг гэнэ

Г. Шувууны томуу эрчүүдэд голдуу халддаг гэнэ

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:46
Дээш