Menu

Хувилбар 16

- Уруул омголтох үед яахав?

- Ихэвчлэн хүйтний улиралд уруул хагардаг (?). Уруулаа зөөлрүүлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно. Энэ арга тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгнө. 

1. Зөв харгалзуулсныг сонгоно уу.

 

1. яахав? (асуултын тэмдэг)

а. Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд хэрэглэнэ.

2. 15-20 минут (зураас)

б. Иш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор хэрэглэж болно.

3. уруул хагардаг (?) (асуултын тэмдэг)

в. Тоочсон үгсийн хооронд хэрэглэнэ.

4. дээд, доод уруулынхаа (таслал)

г. Асуусан өгүүлбэрийн эцэст хэрэглэнэ.

А. 1г, 2a, 3в, 4б

Б. 1г, 2a, 3б, 4в

В.1г, 2в, 3a, 4б

Г. 1б, 2в, 3г, 4a 

2. “яахавгэсэн үгийг зөв бичсэн байна уу?

А. Буруу. Асуух баймж үг (чимэх үг) “вэ”-г өмнөх үг (гийгүүлэгчээр төгссөн)-ээс салангид бичнэ.

Б. Зөв. Гийгүүлэгч ба богино эгшгээр төгссөн үгэнд залгаж бичнэ.

В. Зөв. Гийгүүлэгч ба урт, хос эгшгээр төгссөн үгэнд залгаж бичдэг.

Г. Буруу. Асуух баймж үг (чимэх үг) “бэ”-г өмнөх үг (гийгүүлэгчээр төгссөн)-ээс салангид бичнэ. 

3. Эгшигт гийгүүлэгчийн дүрмийн гажилтаар бичсэн үгийг сонгоно уу.

А. дүнгээ

Б. байлгаж

В. улиралд

Г. хөвөнд

Д. уруулаа

4. Асуух үг “юу, юү”-г зөв бичсэн хэсгийг олоорой.

А. Та утсаа аваа юу?                     Б. Танд хэлээгүйюү?          

В. Сөгдөн мөргөюү?                      Г. Эхийн ачийг умартааюу?

5. Заахын тийн ялгалын “-ийг” нөхцөл залгах хэсгийг олно уу.        

А. ах, багш, монгол, морь, дүрэм

Б. багш, сурагч, салхи, хуваарь

В. Их хурал, оюутан, шалгалт, уул

Г. иргэн, эгшиг, ард, өдөр

6. “Хэлний угийн “н” гийгүүлэгчийн дараа заахын тийн ялгалын “г” нөхцөлийг эгшиггүй бичнэ” гэсэн дүрмээр бичих хэсгийг олно уу.

А. сонин, хүссэн, баян    

Б. эзэн, мөрөн, цагаан, сан          

В. уншсан, хэлсэн, мэдсэн, үзсэн

Г. дүн, байшин, сан, Галсан

7. Үйлдэгдэх хэвийн -гд дагаврыг буруу хэрэглэсэн жишээг олно уу.

А. талбай цэвэрлэгдэх                             

Б. гарт баригдах  

В. сэтгэлд бодогдох                    

Г. цасанд дарагдах

8. Найруулгын шаардлагад нийцэх хэллэг байгаа хэсгийг олно уу.

А. Өндөр цалин

Б. Өндөр үнэ

В. Өндөр тоо

Г. Өндөр уул

9. Зөв найруулгатай өгүүлбэрийг олно уу.

А.“Орбис” нисдэг нүдний эмчилгээний эмнэлэг Монгол улсад ажиллав.

Б. Нүдний эмчилгээний нисдэг “Орбис” эмнэлэг Монгол улсад ажиллав.

В.“Орбис” нүдний эмчилгээний нисдэг эмнэлэг Монгол улсад ажиллав.

Г.  Нүдний нисдэг эмчилгээний “Орбис” эмнэлэг Монгол улсад ажиллав.

10. “Өөртөө итгэлтэй, 100% авьяаслаг, гадаад үзэмж сайтай, багаар ажиллах чадвартай, өөрийн гэсэн өвөрмөц дуу хоолойтой, 18-24 насны охид залуусыг бүртгэж байна” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Өөртөө итгэл дүүрэн, 100% авьяаслаг, төрх сайтай, багаар ажиллах чадвартай, өвөрмөц дуу хоолойтой, 18-24 насны охид залуусыг бүртгэж байна.

Б. Өөртөө итгэлтэй, авьяаслаг, өөрийн гэсэн имиж бүрдүүлсэн, багаар ажиллах чадвартай, өвөрмөц содон дуу хоолойтой, 18-24 насны охид залуусыг бүртгэж байна.

В. Өөртөө итгэлтэй, авьяаслаг, төрх сайтай, багаар ажиллах чадвартай, өвөрмөц дуу хоолойтой, 18-24 насны залуусыг бүртгэж байна.

Г. Өөртөө итгэлтэй, өвөрмөц авьяастай, царайны төрх сайтай, багаар ажиллах чадвартай, өвөрмөц дуу хоолойтой, 18-24 насны залуусыг бүртгэж байна.

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:45
Дээш