Menu

Хувилбар 15

1. Дараах өгүүлбэрт “оношлогоо, тусгай, явуулна” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоог Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.5-д заасан тусгай зөвшөөрөл авсан байгууллага эрхлэн явуулна. Уг байгууллага нь Автотээврийн тухай хуулийн 191.2 дахь заалт, "Оношлогооны төв. Ангилал, Ерөнхий шаардлага" стандартын шаардлагуудыг хангасан байна. http://www.legalinfo.mn

А.  Бүгд буруу байна. “оношилгоо, тусхай, явуулана” гэж бичнэ.

Б. “оношлогоо” гэж бичсэн нь буруу. Үйл үг бүтээх –л дагавар нь заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд өмнөө эгшигтэй бичигдэх тул “оношилгоо” гэх нь зөв: онош+л+гоо= оношилгоо

В. Бүгд зөв байна.

Г. “явуулна” гэх нь буруу. Одоо ба ирээдүй цагийн “-на” нөхцөл нь дараалсан

     гийгүүлэгчийн дүрмээр бичигдэх тул “явуулана” гэж бичнэ.

Д. “тусгай” гэж бичсэн нь буруу. “тусхай” гэж бичдэг.

2. Нэр үг үүсгэх -лага, -лого ба -лга, -лго дагаврын дүрэмд холбогдохгүй үгийг сонгоно уу.

А. шаардлага

Б. байгууллага

В. зорилго

Г. ажиллагаа

3. “ангилал” - онцолсон балархай эгшгийн үүргийг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу.

А. балархай эгшиг “и” нь зөөлрүүлэх, эгшигжүүлэх давхар үүрэгтэй.

Б. балархай эгшиг “и” нь зөөлрүүлэх үүрэгтэй.

В. балархай эгшиг “и” нь эгшигт гийгүүлэгч “г”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

Г. балархай эгшиг “и” нь ялгах үүрэгтэй.

Д. балархай эгшиг “и” нь эгшигт гийгүүлэгч “л”-г эгшигжүүлэх үүрэгтэй.

4. “Автотээврийн тухай хуулийн 191.2 дахь заалт...”- цэгийг хэрэглэх тухай дүрмээс онцолсон хэсэгт холбогдохыг нь сонгоно уу.

А. Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст цэг тавина.

Б. Ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст цэг тавина.

В. Үг хураасныг заахад хэрэглэнэ.

Г. “дугаар” гэсэн утгыг илэрхийлнэ.

Д. Хоёр тоог зааглахад цэг тавина.

5. Асуух үг “уу, үү”-г зөв бичсэн хэсгийг олоорой.

А. Таны бүтээл мөнүү?     

Б. Номоо уншиж дууссан бол уу?         

В. Ах ирвүү?                   

Г. Чи сонсов уу?

6. Хоёр хэсэгт өгөгдсөн өвөрмөц хэллэгийн утгыг ажиглаад тэдгээрээс ойролцоо утгатай хэллэгүүдийг бүгдийг зөв харгалзуулсан хэсгийг олж дугаарыг дугуйлна уу.

1. үргэсэн амьтан шиг                                   а. Мэдсэн ч мэдээгүй юм шиг

2. нүдэн балай чихэн дүлий                          б. Таван яарал ирсэн юм шиг

3. молиго үмхүүлэх                                       в. Голыг нь гогдох

4. Нүдийг нь олох                                          г. Могдорын шөл уулгах

А. 1б, 2а, 3в, 4г

Б. 1б, 2г, 3в, 4а

В. 1а, 2в, 3б, 4г

Г. 1б, 2а, 3г, 4в

7. “Тамгын, даргын, уриалгын” гэсэн үгстэй холбогдох зөв бичгийн дүрмийг олно уу.

А. Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг үүрэггүй бол гээгдэнэ.

Б. Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй.

В.“И”-ээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн богино эгшгийг гээнэ.

Г. Харьяалахын тийн ялгалын “-ы, -ий” нөхцөлийг “н”-ээр төгссөн үгэнд залгана.

8. Цэгийн оронд тохирох хувилбарыг сонгоно уу.

Япон улсад хувийн зардлаар суралцагчдад зориулсан ....

А. шалгалтад бүртгэж байна.                             

Б. шалгалтын бүртгэл явагдаж байна.

В. шалгалтын бүртгэл хийгдэж байна.   

Г. шалгалтын бүртгэл явж байна.

9. Зөв найруулгыг олно уу.

А.Долоо хоногт аравхан хүн зам тээврийн осолд оржээ.

Б. Долоохон хоногт аравхан хүн зам тээврийн осолд оржээ.

В. Долоо хоногт арван хүн зам тээврийн осолд оржээ.

Г. Долоо хоногт арван хүн л зам тээврийн осолд оржээ.

10. “Өглөөний нарнаар хөдөлсөн тэд нар битүүгээр хэдэн гүвээ давжээ” гэдэг жишээнд найруулгын ямар шаардлагыг зөрчсөн байна вэ?

А. Зөрчилгүй байх

Б. Орон зайн хувьд зөв байх

В. Цаг хугацааны зөв дараалалтай байх

Г. Үйлдлийн зөв дараалалтай байх

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:44
Дээш