Menu

Хувилбар 14

1. Дараах өгүүлбэрт “гэрлэн дохио, дараахи, Нийтийн Хэв Журам Хамгаалах Газрын” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-д заасны дагуу зөвшөөрөл авахыг хүссэн иргэд дараахи материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Нийтийн Хэв Журам Хамгаалах Газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтэст албан бичгээр хүсэлт гаргана. www.trafficpolice.gov.mn

А. Бүгд буруу байна. “гэрэл дохио, дараах, Нийтийн хэв журам хамгаалах газрын” гэж бичнэ.

Б.  “гэрлэн дохио” гэж бичсэнийг “гэрэл дохио” гэх нь зөв.

В. “дараахи” гэж бичсэн нь буруу. Эр, эм үгийн алинд ч хамааруулах –х дагаврыг “и”-гүй бичдэг тул “дараах” гэх нь зөв.

Г. Том үсгийн дүрэм ёсоор “Нийтийн хэв журам хамгаалах газрын” гэж бичнэ.

2. “хэлтэст” үгийн онцолсон хэсэгт холбогдох дүрмийг сонгоно уу.

А. Заримдаг гийгүүлэгчийн дүрэм

Б. Заримдаг гийгүүлэгчийн дүрмийн гажилт

В. Эгшигт гийгүүлэгчийн дүрэм

Г. Үйл үгийн үндэс үүсгэх –д, -т дагаврын тухай дүрэм

3. Эгшиг зохицох ёсны гажилтаар бичсэн үгийг сонгоно уу.

А. бичгээр

Б. аюулгүй

В. тусгай

Г. материалыг

4. “албан” - онцолсон балархай эгшгийн үүргийг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу.

А. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “б”-г эгшигжүүлсэн.

Б. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “н”-г эгшигжүүлсэн.

В. балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “б, н”-г давхар эгшигжүүлсэн.

Г. балархай эгшиг “а” нь тодорхой үүрэггүй орсон.

5. Тооны нэрээс зөв бичсэн үгийг олоорой.

А. зургадугаар                             

Б. зургаа дугаар  

В. зургаадугаар               

Г. зурга дугаар

6. Бүх үгийг зөв бичсэн хэсгийг олоорой.

А. чанагш, шастир, урьдчилгаа, урьхан, хальтир, дууриал

Б. чанагаш, шастар, урьдчилгаа, урихан, халтир, дуурайл

В. чанагш, шастир, урьдчилгаа, урьхан, халтир, дуурайл

Г. чанагш, шастир, урдчилгаа, урихан, хальтир, дуурайл

7. Давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд “-на4” нөхцөл зөв залгасан хэсгийг олно уу.

А. мартна, бодогдно       

Б. маратна, бодогодно   

В. мартана, бодогдоно

Г. мартана, бодогдно

8. “Бэлтгэсэн” гэсэн үгэнд тохирохгүй дүрмийг олж тэмдэглээрэй.

А. Үгийн үндэс, утга эвдэхгүйн үүднээс үйл үгэнд үйл үг үүсгэх –га4 дагаврыг шууд залгадаг. Энэ тохиолдолд гурван гийгүүлэгч дараалан орно.

Б. Дараалан орсон гурван гийгүүлэгчийн гуравдугаарх нь “хоолойн г”, “хэлний үзүүрийн н” байвал түүний өмнөх балархай эгшгийг гээхгүй.

В. Эм үгэнд орсон болон эр үгэнд ардаа эгшиггүй орсон “г”-г хэлний “г” гэнэ.

Г. Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол эгшиггүй бичнэ.

9. Оновчтой хувилбарыг сонгоно уу.

А. Анхаар! Барилгын ажил явагдаж байна.

Б. Анхаар! Барилгын ажил явж байна.

В. Анхаар! Барилга угсарч байна.

Г. Анхаар! Барилга барьж байна. 

10. Интернэт орчинд тохиолдох доорх бичлэгүүдээс зөвийг олно уу.

А. Болжийгаамуу?

Б. Болж бгаа юм уу?

В. Болж байгаа юм уу?

Г. Болж байгаамуу?

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:43
Дээш