Menu

Хувилбар 13

   Туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Хялгана, баглуур элбэг ургасан уулсын бэл, загт бударгана, дов сондуул бүхий бут сөөгтэй элсэрхэг говь, хотос хоолой зэрэг орчинд байршидаг. Эрийг манхим, эмийг сартагчин, төлийг янзага гэнэ.  http://www.touristinfocenter.mn

1. Дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэмд хамааралгүй үгийг сонгоно уу.

А. багтана

Б. сартагчин

В. хялгана

Г. бударгана

2. “ж, ч, ш-ийн дараах эгшгийн тухай”  дүрэмд холбогдох үгийг сонгоно уу.

А. орчинд, сартагчин

Б. танхим, орчинд

В. байршидаг, сондуул

Г. төлийг, сартагчин 

3. “элсэрхэг” - онцолсон балархай эгшгийн үүргийг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу.

А. балархай эгшиг “э” нь эгшигт гийгүүлэгч “р”-г эгшигжүүлсэн.

Б. балархай эгшиг “э” нь заримдаг гийгүүлэгч “с”-г эгшигжүүлсэн.

В. балархай эгшиг “э” нь “л, с”-г давхар зөөлрүүлсэн.

Г. балархай эгшиг “э” нь тодорхой үүрэггүй орсон.

4. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

Өгүүлбэрийн дотор хийж буй нэмэлт тайлбар, тодруулга зэргийг ..................... бичнэ.

А. хашилтад

Б. хаалтад

В. зэрэгцээ цэгээр зааглан

Г. таслалтай зураасаар зааглан

5. Чиглэхийн тийн ялгалын нөхцөлийг буруу бичсэн үгийг олоорой.

А. мал руу                    Б. нүүр лүү                В. ном луу          Г. хавтас руу 

6. Доорх өгүүлбэрт “малчиддаа, бэлтгэсэн, уриалгийг” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Увс аймаг 2200 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр малчиддаа өгсөн. Зун бороо бага орж хуурайшиж гандсан учраас өвөлдөө эртнээс бэлдэе гэсэн уриалгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газар дэвшүүлжээ. Малчид өмнөх жилүүдэд бэлтгэдэгээсээ 2-3 дахин их өвс тэжээл бэлтгэсэн байна. http://www.uvs.gov.mn/index.php?nid=304

А. “Уриалгийг” буруу. Эр үг учраас “уриалгыг” гэж “заахын тийн ялгалын –ыг” нөхцөлийг бичих ёстой.

Б.  “Уриалгийг, малчиддаа” гэсэн нь буруу. Уриалгыг, малчдадаа гэж бичнэ. Эр үг учраас “уриалгыг” гэж “заахын тийн ялгалын –ыг” нөхцөлийг бичнэ. “Малчид+д” гэж заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд өгөх оршихын тийн ялгалын нөхцөл залгахад “и” эгшиг гээгдэж “малчдад” болно. Дараа нь хамаатуулахын –аа нөхцөлийг шууд  залгаж “малчдадаа” гэж бичих ёстой.

В. “Бэлтгэсэн, малчиддаа” гэсэн нь буруу. “Бэлтэгэсэн” гэж заримдаг гийгүүлэгч “т”-гийн ард эгшигтэй бичнэ. “Малчид+д” гэж заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд өгөх оршихын тийн ялгалын нөхцөл залгахад “и” эгшиг гээгдэж “малчдад” болно. Дараа нь хамаатуулахын –аа нөхцөлийг шууд  залгаж “малчдадаа” гэж бичих ёстой.

Г. Бүгд зөв байна.

7. “Бэлдэе, хөнгөлөлттэйгээр, бэлтгэдэгээсээ” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

А. “Бэлдэе, бэлтгэдэгээсээ” гэх нь буруу. “Бэлд” гэсэн гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үгийн “-е” нөхцөлийг залгахад “ь”-ээр тусгаарлана. “Бэлтгэдгээсээ” гэж үүрэггүй болсон балархай эгшгийг гээж бичнэ.

Б. “Хөнгөлөлттэйгээр, бэлтгэдэгээсээ” гэх нь буруу. “Хөнгөлөлттэйгөөр” гэж эгшиг зохицох ёсыг баримтална. “Бэлтгэдгээсээ” гэж үүрэггүй болсон балархай эгшгийг гээж бичнэ.

В. Бүгд зөв байна.

Г. Бүгд буруу. Бэлдье, хөнгөлөлттэйгөөр, бэлтгэдгээсээ гэж бичих ёстой.

8. Дээрх өгүүлбэрийн онцлон зурсан хэсэгт тохирох дүрмийг тэмдэглээрэй.

А. Ямар нэг зүйлийг тоочин өгүүлэхийн өмнө давхар цэг хэрэглэнэ.

Б. Орхигдуулсан зүйлийг нөхөж бичүүлэх хэсэгт үргэлжилсэн цуваа цэг хэрэглэнэ.

В.Өгүүлбэрийн доторх үгийн утгын ялгааг гарган зааглахад таслал тавина.

Г.Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг тэмдэглэхэд хэрэглэнэ.

9. Зөв бичлэгийг олоорой.

А. Увс аймгийн Засаг даргын тамгын газар дэвшүүлжээ.

Б. Увс аймгийн Засаг даргын Тамгын газар дэвшүүлжээ.

В. Увс аймгийн Засаг Даргын Тамгын Газар дэвшүүлжээ.

Г. Увс аймгийн Засаг даргын Тамгын Газар дэвшүүлжээ.

10. Үйлдэгдэх хэвийн -гд дагаврыг үүрэггүй давтсан алдаатай өгүүлбэрийг олоорой.

А. Үерт автагдах аюул нөмрөөд байгаа нутгаас 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлнэ.

Б. Төрд данстай бүхнийг эрх баригчид хуваан халаасалдаг түүх давтагдах вий.

В. Цаг хугацааны эрхэнд мартагдах болов уу.

Г. Тэндээс хуримтлагдсан, хураагдсан, мартагдсан, орхигдсон, үзэн ядсан, өширхсөн өчнөөн их “хог” гарав.

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:39
Дээш