Menu

Хувилбар 12

1. Доорх өгүүлбэрт “биологын, доройтлыг, эрс” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу.

   Ховор тархацтай олон зүйл ургамал эрс хомсдож, улмаар устах хандлагатай боллоо. Монгол Улсын төр, засгаас биологын төрөл зүйлийг хамгаалах, тэдгээрийн амьдрах орчны доройтлыг хязгаарлах, нөөцийг зохистой ашиглахад чиглэгдсэн дэс дараатай арга хэмжээ авч ирсэн. http://www.eic.mn

А. Бүгд буруу байна. “биологийн, доройтлыг, эрэс” гэж бичнэ.

Б. “биологын” гэж бичсэн нь буруу. “ж, ч, ш, ь, и, хэлний г” үсгээр төгссөн эр үгэнд “ий” үсгийг бичдэг тул “биологийн” гэх нь зөв.

В. Бүгд зөв байна.

Г. “доройтлыг” гэх нь буруу. Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх газраа эгшигтэй бичигдэх тул “доройтолыг” гэж бичнэ.

2. Үйл үгийн үндэс үүсгэх -д, -т дагаврыг буруу залгасан хэсгийг сонгоно уу.

А. хомсдож

Б. устах

В. доройтлыг

Г. мөхөстөөд

3. “Ховор тархацтай олон зүйл ургамал эрс хомсдож...” өгүүлбэрийн онцолсон үсэгт холбогдох дүрмийг сонгоно уу.

А. Заримдаг гийгүүлэгчийн дүрэм

Б. Дараалсан гийгүүлэгчийн дүрэм

В. Эгшигт гийгүүлэгчийн дүрэм

Г. Ялгах эгшгийн дүрэм

4. Дан өвөрмөц хэлцээс бүрдсэн хэсгийг олно уу.

А. Ам муруйх, ам өвдөх, нүүр хагарах, нүүр загатнах

Б. Ам цуурах, нүүр өгөх, ам булаалдах, нүд үзүүрлэх

В. Ам цангах, нүүр угаах, нүүр ам, уулын ам

Г. Гар татах, том гар, гадаа гар, гар хөл

5. “Тэтгэлгээр суралцахыг хүссэн хүн бүрд бүртгэл явагдаж байна”гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Тэтгэлгээр суралцахыг хүссэн хүн бүрийг бүртгэж байна.

Б. Тэтгэлгээр суралцахыг хүсэгчдэд бүртгэл явагдаж байна.   

В.Тэтгэлгээр суралцахыг хүсэгчдийг бүртгэж байна.   

Г. Тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүн бүрт бүртгэл хийж байна.

6. “дахь” дагаврыг зөв залгасан үгийг олоорой.

А. тавдахь            

Б. тав дахь                       

В. тав дах             

Г. тавдахи

7. Үйлдүүлэх хэвийн дагаврыг илүү хэрэглэсэн алдаатай өгүүлбэрийг олно уу.

А. Би Ленинградын их сургуулийн багшаар орос хэл заалгуулсан.

Б. Хүүхдүүдээрээ ус зөөлгөж ажил сургая.

В. Кенийн Ерөнхийлөгч хууль бус наймааны золиос болсон 15 тонн зааны соёог шалаалгасан байна.

Г. Орон нутгийн сонгуульд 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.

8. Дараах өгүүлбэрийн “бүрэлдэхүүн, хүчний, нөхөддөө” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

Төр, засаг, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, үе, үеийн удирдлагууд, үеийн найз нөхөддөө баярлаж буйгаа уламжлая. http://www.soyombo.mod.gov.mn/

А.Бүгд зөв байна.

Б. “хүчний” гэж бичсэн нь буруу. “Үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа богино эгшиг шаардагдвал эр, эм аль ч үгэнд зөвхөн “и” бичнэ” гэсэн дүрмээр “хүчиний” гэж бичих ёстой.

В. “нөхөддөө” гэсэн нь буруу. Үгийн бүтцээр задалбал: нөхөд+д= нөхдөд+өө=нөхдөдөө болно. ”Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгийн үндсэнд –д нөхцөлийг залгахдаа заримдаг гийгүүлэгчийн дүрэм ёсоор эгшиг жийрэглэнэ”. “Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнт гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй” гэсэн 2 дүрмийн дагуу “нөхдөдөө” гэж бичих ёстой.

Г. “бүрэлдэхүүн” гэсэн нь буруу. “Бүрэлдхүүн” гэж бичнэ. Заримдаг гийгүүлэгч “д”-ийн дараа орсон “х” заримдаг гийгүүлэгч ардаа эгшигтэй байгаа учир үүрэггүй болсон “э” балархай эгшгийг гээж бичнэ.

9. “Уламжлая” гэсэн үгэнд хамааралгүй зөв бичгийн дүрмийг олно уу.

А. Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд үйл үгийн “-я”, “-ё” нөхцөлийг залгаж өмнө нь хатуугийн тэмдэг (ъ) бичнэ.

Б. Үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа богино эгшиг шаардагдвал эр, эм аль ч үгэнд зөвхөн “и” бичнэ.

В. Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа “я”, ”ё” орвол зөөлний тэмдэг хэвээрээ байна.

Г. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг үүсгэх –л дагаврыг залгахад өмнө нь эгшиг бичнэ.

10. “Ардчилсан намын шилэн байрны гаднах зогсоол ойрын хоёр өдөр машинаа багтаахгүй зүдэрч өнжив” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Ардчилсан намын байрны зогсоолд ойрын хоёр өдөр машин багтахгүй өнжив.

Б. Ардчилсан намын шилэн байрны зогсоол ойрын хоёр өдөр машинаа багтаахгүй зүдрэв.

В. Ардчилсан намын байрны зогсоол ойрын хоёр өдөр машин багтахгүй зүдэрч өнжив.

Г. Ардчилсан намын шилэн байрны зогсоолд ойрын хоёр өдөр машин нь багтахгүй өнжив.

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:37
Дээш