Menu

Хувилбар 11

1. “Монголчууд хэзээний л ааграхуу, омгорхуу улс. Халуун амь эрсдүүлэн байж хурдан морь уралдуулна. Түүнийгээ эрийн хийморь сэргээсэн Монгол түмний их баяр цэнгэл хэмээн сүржин даржин нэрийдэнэ. Ийм тэнэглэлийг эцэс болгох цаг ирсэн” гэсэн жишээний онцолсон хэсгийн найруулгын алдааг олно уу.

А. Үг буруу сонгосон

Б. Үг илүүдсэн

В. Учир зүйн

Г. Цаг хугацааны дараалал алдагдсан

2. “Хэлний г үсгийн ард залгавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэлний г хэвээр байна” гэсэн дүрэмд холбогдох үгийг сонгоно уу.

А. монголчууд

Б. омгорхуу

В. болгох

Г. сургасан

3. Зөөлний тэмдэг солигдох үгийг сонгоно уу.

А. морь+той

Б. хийморь+гүй

В. захь+сан

Г. амь+д 

4.  Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын дүрмийг зөрчих тохиолдлыг олно уу.

А. төлөв +л

Б. үндэс +л

В. борц +л

Г. тэнэг +л

5. Дараах үгсийн алинд нь өгөх оршихын тийн ялгалын нөхцөлийн “-д” хувилбарыг залгаж бичих вэ?

А. цаг

Б. эцэс

В. баяр

Г. улс

5. “дэх” дагаврыг зөв залгасан үгийг олно уу.

А. гэрдэх   Б. гэрдэхь        В. гэр дэхь      Г. гэр дэх

6.  “Элсэлтийн шалгалтад оролцогсдод батламж карт олгоно” гэсэн жишээний зөв бичгийн болон найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Элсэгчдийн шалгалтад оролцогчдод батламж карт олгоно.

Б. Элсэлтийн шалгалтад оролцогчдод батламж олгоно.

В. Элсэлтийн шалгалтад оролцогсдод батламж олгогдоно.

Г. Элсэгчдийн шалгалтад оролцогчдод батламж олгоно.

7. “Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг үүрэггүй бол гээгдэнэ” гэсэн дүрмийг баримталж бичих үгийг олоорой.

А. уншаад

Б. эхийг

В. сэтгэгдэлээ

Г. бичнүү

8. “Бичнүү” гэсэн үгийн зөв бичлэгт тохирох дүрмийг олно уу.

А. Богино эгшиг ба гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд уу, эм үгэнд үү-г өмнөх үгээс нь салангид бичнэ.

Б. Богино эгшиг ба гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд уу, эм үгэнд үү-г бичнэ.

В. Урт  ба хос эгшгээр төгссөн эр үгэнд уу, эм үгэнд үү-г өмнөх үгээс нь салангид бичнэ.

Г. Урт  ба хос эгшгээр төгссөн эр үгэнд уу, эм үгэнд үү-г бичнэ.

9. Үг дутсан алдаатай өгүүлбэрийг олно уу.

А. Америкт нэг жилд хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүмүүсийг бүртгэж байна.

Б. Америкт нэг жилд хэлээ дээшлүүлэх хүмүүсийг бүртгэж байна.

В. Америкт нэг жилд хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүмүүсийг бүртгэнэ.

Г. Америкт хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүмүүсийг бүртгэж байна.

10.Найруулгын шаардлагад нийцэх өгүүлбэрийг олно уу.

А. Өндөр барилга барьжээ

Б. Өндөр цалин олгож байна

В. Халдварт өвчлөлүүд өндөр байна

Г. Халах байх гэсэн таамаг өндөр байлаа

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:36
Дээш