Menu

Хувилбар 11

1. “Монголчууд хэзээний л ааграхуу, омгорхуу улс. Халуун амь эрсдүүлэн байж хурдан морь уралдуулна. Түүнийгээ эрийн хийморь сэргээсэн Монгол түмний их баяр цэнгэл хэмээн сүржин даржин нэрийдэнэ. Ийм тэнэглэлийг эцэс болгох цаг ирсэн” гэсэн жишээний онцолсон хэсгийн найруулгын алдааг олно уу.

А. Үг буруу сонгосон

Б. Үг илүүдсэн

В. Учир зүйн

Г. Цаг хугацааны дараалал алдагдсан

2. “Хэлний г үсгийн ард залгавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэлний г хэвээр байна” гэсэн дүрэмд холбогдох үгийг сонгоно уу.

А. монголчууд

Б. омгорхуу

В. болгох

Г. сургасан

3. Зөөлний тэмдэг солигдох үгийг сонгоно уу.

А. морь+той

Б. хийморь+гүй

В. захь+сан

Г. амь+д 

4.  Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын дүрмийг зөрчих тохиолдлыг олно уу.

А. төлөв +л

Б. үндэс +л

В. борц +л

Дэлгэрэнгүй...