Menu

Хувилбар 10

     1. Доорх өгүүлбэрт “төгсч, дурсч, зогсч, авч” гэсэн үгсийг зөв бичсэн байна уу?

   Гэтэл сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хүүхдүүд, дөрөвдүгээр анги төгсч байгаа жаалууд хонхны баяр хийх болсон. Эргээд дурсч байхад хэрэгтэй гэвэл  бөөнөөрөө зогсч байгаад л ганц зураг авахуулчихна биз. Заавал багшдаа бэлэг авч өгөх шаардлага ч байхгүй. /www.mminfo.mn/

А. авч, төгсч гэх мэт “-в, -г, -р” гийгүүлэгчээр төгссөн цөөн үгэнд “-ч” нөхцөлийг бичнэ. Харин “зогсч, дурсч” гэж бичсэн нь буруу. Учир нь, заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад сүүлийн заримдаг гийгүүлэгч аль тод хэлэгдэх газраа эгшигтэй бичигдэнэ.

Б. Бүгд зөв байна.

В. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад сүүлийн заримдаг гийгүүлэгч аль тод хэлэгдэх газраа эгшигтэй бичигдэх тул “төгсөж, дурсаж, зогсож” гэх нь зөв.

Г. авч, зогсч гэх мэт “-в, -г, -р” гийгүүлэгчээр төгссөн цөөн үгэнд “-ч” нөхцөлийг бичнэ. Харин “төгсч, дурсч” гэж бичсэн нь буруу. Учир нь,заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад сүүлийн заримдаг гийгүүлэгч аль тод хэлэгдэх газраа эгшигтэй бичигдэнэ.

2. авахуулчихна” –онцолсон үсэгт холбогдох дүрмийг сонгоно уу.

А. Эгшигт гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгч эгшигтэй бичигдэнэ.

Б. Үйлт нэрийн -х дагаврын өмнөх эгшиг гээгдэхгүй.

В. Балархай эгшиг гээгдэхгүй.

Г. Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх талдаа эгшигтэй бичигдэнэ. 

3.Чиглэхийн тийн ялгалын нөхцөлийг буруу бичсэн үгийг олоорой.

А. гол руу

Б. нуур луу          

В. байшин луу     

Г. цонх руу

4. “-я, -е, -ё” нөхцөлийг буруу залгасан үгийг олоорой.

А. босгоё 

Б. эвхэе    

В. олъё     

Г. бүтээе

5. Шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ихэнх барилга улсын төсвөөр баригджээ” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. Шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ихэнх барилгыг улсын төсвөөр барьжээ.

Б. Шалгалтад хангалтгүй дүн авсан ихэнх барилга улсын төсвөөр баригджээ.

В. Хангалтгүй дүн авсан ихэнх барилгыг улсын төсвөөр барьжээ.

Г. Хангалтгүй дүн авсан ихэнх барилга улсын төсвөөр баригджээ.

6. Гээгдэх эгшгийн дүрмийн гажилтаар бичсэн үгийг сонгоно уу.

А. эрхийн

Б. үнийн

В. авахад

Г. хэмжээнд

7. “группийн” гэсэн үгийг зөв бичсэн байна уу?

А. Зөв. Гадаад үгийн “у”-г монгол хэлний “ү”-тэй адилтгаж, залгавар залгана.

Б. Зөв. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана.

В. Буруу. Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно.

Г. Буруу. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.

8. 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна” гэсэн жишээний найруулгын оновчтой хувилбарыг олно уу.

А. 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагджээ.

Б. 3 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

В. 3 сая төгрөгөөр торгуулах арга хэмжээ авчээ.

Г. 3 сая төгрөгөөр торгожээ.

9. Найруулгын алдаагүй өгүүлбэрийг ол.

А. Хонины гараар татсан махтай бууз зарна.

Б. Гараар татсан махтай хонины бууз зарна.

В. Гараар татсан хонины махтай бууз зарна.

Г. Хонины гараар татсан махан бууз зарна.

10. “Хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах эрхтэй” гэсэн жишээний найруулгын алдааг олно уу.

А. Үг, хэллэгийг зөв байрлуулах дүрэм зөрчсөн

Б. Үг илүүдэхээс сэргийлэх дүрэм зөрчсөн

В. Эерүүлж цээрлэж хүндэтгэх дүрэм зөрчсөн

Г. Орчуулгад үг зөв сонгох дүрэм зөрчсөн

 

 

 

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:34
Дээш