Menu

Хувилбар 1

   “УЛААНБААТАРЧУУД УНШИЖ БАЙНА” аяны хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангаас “НОМОНД ДУРЛАГСДЫН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын музей, “Өнгөт хэвлэл” ХХК, “Интерном” номын дэлгүүр зэрэг байгууллагууд идэвх санаачлага гарган оролцлоо. http://pl.ub.gov.mn

1. Дээрх өгүүлбэрт “номонд, идэвх, нэрэмжит, санаачлага” үгсийг зөв бичсэн байна уу?

А. 2 үг буруу байна. “номонд”- “н” үсэг ихэвчлэн харьяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Номны дэлгүүр гэдэггүй учир “номонд” гэж бичихгүй “номд” гэж бичнэ. Мөн “санаачлага” гэснийг “санаачилга” гэж бичнэ.

Б.  “идэвх” гэж бичсэн нь буруу. Давхар зөөлөрсөн гийгүүлэгчийн ард “и” бичдэг дүрэм ёсоор “идэвхи” гэж  бичдэг.

В. Бүгд зөв байна.

Г. Бүгд буруу байна. “номд, идэвхи, нэрэмжэт, санаачилга” гэж бичдэг.

2.Өнгөт хэвлэл” ХХК - Энэхүү онцолсон хэсэгт дүрмийн алдаа байна уу?

А. Тухайн үгийг ерийн утгаар хэрэглэсэн тул хашилтад хийхгүй.

Б. Олонд алдаршсан зарим ном, сонин зэргийн оноосон нэрийг хашилтгүй бичдэг.

В. Оноосон нэрийг үсгээр хураавал зөвхөн эхний үсгийг томоор бичнэ.

Г. Дүрмийн алдаа байхгүй байна.

3.Зөв харгалзуулсныг сонгоно уу.

1. “УЛААНБААТАРЧУУД УНШИЖ БАЙНА” (хашилт)  

2. “ӨДӨРЛӨГ”-ийг (зураас)                               

3. Д.Нацагдоржийн  (цэг)

4. “Интерном” (хашилт)

5. музей, (таслал)

а. Хэд хэдэн зэрэгцсэн гишүүний сүүлчийнхээс бусдын ард тавина.

б. Ном зохиол, албан байгууллага зэргийн оноосон нэрийг бичихэд хэрэглэнэ.

в. Болзож оноосон нэрийг бичихэд хэрэглэнэ.

г. Товчилсон үг, тусгай тэмдгээр тэмдэглэсэн үг зэрэгт нөхцөл залгахад хэрэглэнэ.

д. Хүний нэрийг хураасныг заахад хэрэглэнэ.

 

А. 1г, 2a, 3в, 4б, 5д

Б. 1в, 2г, 3д, 4б, 5a

В. 1г, 2в, 3a, 4б, 5д

Г. 1б, 2д, 3г, 4a, 5в

4. “дурлагсдын” хэмээх үгийн онцолсон үсгийн дүрмийг зөв тайлбарласныг нь сонгоно уу.

А. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд “-л” дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ.

Б. Хэрэв “-л” дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал “-л” дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ.

В. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд “-л” дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ.

Г. Эгшигт гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.

5. Дараах өгүүлбэрт “өвчлөгсдийн, олонтой, нялх” үгсийг зөв бичсэн байна уу?

Бидний судалгаагаар тухайн жилд бруцеллёзоор өвчлөгсдийн 60 гаруй хувь нь төл хүлээж авах үед халдвар авсан байдаг.  Хүмүүс  мал төллөх үед төлийн ус, хаг, нялх төлийн зунгаг, баас, шээс зэргээс бруцеллёзын  халдвар  олонтой авдаг.  /http://obg.khs.gov.mn/

А. Өгүүлбэр дэх үгийн утгыг авч үзвэл “олонтой” гэж бичсэн нь буруу. Дахих тооны нэр бүтээдэг “-таа4” дагаврыг эгшиг зохицох ёсыг баримтлан “олонтоо” гэж бичнэ.

Б. “өвчлөгсдийн” гэж бичсэн нь буруу. Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход заавал эгшигтэй бичигдэх дүрэм ёсоор “өвчлөгсөдийн” гэж бичнэ.

В. “нялх” гэх нь буруу. Цагт нэрийн –х дагавар өмнөө заавал эгшигтэй бичигдэх тул “нялах” гэж бичнэ.

Г. Бүгд буруу байна. “өвчлөгсөдийн, олонтоо, бруцеллёзийн” гэж бичнэ.

6.“Бруцеллёзын” хэмээх үгийн онцолсон хэсэгт холбогдох дүрмийг сонгоно уу.

А. Гадаад үгийн “к”-г монгол хэлний “хэлний “г”-тэй адилтгаж, “-ийн” залгавар залгана.

Б. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана.

В. Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно.

Г. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.

7.Зөв харгалзуулсныг сонгоно уу.

1. Заримдаа хоёр үгээр бүтсэн                а. хураасан үсгийн ард цэг тавихгүй.

    нэг нэрийг хураахдаа...                        

2. Оноосон нэрийг үсгээр                        б. хоёр үгийн эхний үсгээр хураана

    хураавал...                                           

3. Үеэр хураавал...                                  в. бүх үсгийг томоор бичнэ.

4. Хүний овог нэрээс                               г. үеийн эхний үсгийг буюу бүх үсгийг 

    бусад оноосон нэрийг хураавал.....       томоор бичнэ

А. 1г, 2a, 3в, 4б

Б. 1г, 2a, 3б, 4в

В. 1б, 2в, 3г, 4a

Г. 1в, 2г, 3a, 4б 

8. Хоолойн Г-тэй үгийг сонгоно уу.

А. өвчлөгсдийн

Б. байдаг

В. хаг

Г. зунгаг

9. Үг дутсан алдаатай өгүүлбэрийг олно уу.

А. Ял эдэлж байгаа эхчүүд ажилдаа сэтгэл хангалуун байна.

Б. Ялтай эхчүүд ажилдаа сэтгэл хангалуун байна.

В. Ял эдэлж байгаа эхчүүд сэтгэл хангалуун байна.

Г. Ял эдэлж байгаа эхчүүд хоол хүнсэндээ сэтгэл хангалуун байна. 

10. “Кофе уух биед сайн боловч зүрхэнд муу” гэсэн өгүүлбэрийн найруулгыг оновчтой болгосон хэсгийг олно уу.

А. Кофе хүний биед зарим талаар тустай ч зүрхэнд муу

Б. Кофе биед сайн ч зүрхэнд муу

В. Кофе биед сайн боловч зүрхэнд муу

Г. Кофе уух биед сайн ч зүрхэнд муу

Сүүлд засварласанЛхагва, 25 1-р сар 2017 07:21
Дээш