Menu

Өгүүлбэрийн гишүүдийн байрлал

   Бодол санаагаа хэл зүйн хувьд зөв илэрхийлэх нь үг хэллэгийг оновчтой сонгож, үгийн байрыг ёс журмын дагуу оноон байрлуулахтай нягт уялдана. Ийнхүү үгийн дэс дараа, үгийн утгын зохицолдоог тохируулж хэрэглэх нь утга зохиолын хэлний хэм хэмжээг баримтлахын зайлшгүй чухал нөхцөлийн нэг болно.
   Харьцангуй утга төгссөн мэдээллийг бие биедээ илэрхийлэх хэлний хамгийн боломжтой бүтэц, хэлбэр нь өгүүлбэр юм. Өгүүлбэрийн гол амин сүнс нь үйл үгээр илэрсэн гэж үздэг. Хүний толгойд уг үйл явдлын тухай санаа төрмөгц хамаг анхаарлаа өгүүлэхүүнд төвлөрүүлдэг. Иймд өгүүлбэрийг найруулахад гол үүрэгтэй үгс бол үйл үг байдаг. Үйл үг бүхэн өмнөх гишүүнээ тодорхой хэлбэрээр захирдаг. Жишээ нь: “ав” гэсэн үйл үг “хэн” гэсэн үйлийн эзэнтэй харьцахаас гадна “юуг”, “хэнээс”, “юугаар” гэсэн хэлбэрийг захирч байна. Эдгээр хэлбэрийн аль нэгийг өөрчилбөл өгүүлбэрийн найруулга буруу болно.
   Өгүүлбэр сайн найруулах үндсэн нөхцөл нь гишүүдийг оновчтой, зөв холбон байрлуулах явдал юм. Ийм учраас өгүүлбэрийн утга санааг ойлгомжтой тодорхой илтгэн гаргая гэвэл гишүүдийг нь зөв байрлуулах хэрэгтэй.
   Монгол хэлний өгүүлбэрийн гишүүд субьект, обьект, предикат буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-

Дэлгэрэнгүй...