Menu

Үг сонгохуйн бус алдаа

   Аливаа хэлэнд хэлний хэмнэлт үргэлж явагдаж байдаг жамтай. Хэлний хэмнэлт нь хэлний зүй зохист үзэгдэл бөгөөд хэлийг хөгжүүлж байдаг билээ. Угаасаа хүний мөн чанар нь аливаа зүйлсийг хялбарчлах, хэмнэх, товчлох хандлагатай байдаг бөгөөд энэ нь ч хэлэндээ тусаж байдаг байна. Хэлэхүйн талаасаа хүний хэлээр илрэх харилцаа нь үргэлж товч байхыг эрмэлздэг ч энэ нь хэтэрвэл найруулгын олон төрлийн алдааг үүсгэдэг ажээ. Үг сонгохуйн бус алдаанд үг давтсан алдаа, үг дутсан алдаа, үг илүүдсэн алдаануудыг багтаан авч үздэг.

Дээш