Menu

Үгийн сангийн найруулгын алдаа

Найруулга зүйн үндсэн шаардлага, хэл найруулгын дүрэм горимыг зөрчсөний үр дагаврыг найруулгын алдаа гэнэ.

   Олон нийтийн эх хэлний боловсролын хувьд эзэмшвэл зохих чухал чадварын нэг бол зөв яруу найруулан бичих билээ. Энэ нь аливаа хүний эх хэлний чадварыг харуулахаас гадна ерөнхий соёлын түвшнийг ч мөн илтгэдэг байна. Өөрөөр хэлбэл үг хэллэгийг оновчтой сонгон товч тодорхой, ойлгомжтой найруулан бичих нь хэрэглээний хувьд чухал чадвар мөн. Ийнхүү найруулан бичих үедээ хүмүүс олон төрлийн алдаа гаргадаг байна.

   Үгийн сангийн найруулга зүй бол зөв сайхан ярьж бичих найруулах арга барилыг судалдаг найруулга зүйн шинжлэх ухааны нэгэн салбар юм.

Өөрөөр хэлбэл, үгийн сангийн найруулга нь тухайн хэлний үг хэллэгийн баялаг сангаас үгийг хэрхэн зөв сонгох асуудлыг авч үздэг билээ. Үгийг зөв сонговоос найруулга төгс болно. Үг сонгохуйн найруулга нь үгийн сангийн найруулгад багтдаг билээ.

   Мөн найруулгын алдааг найруулгын ба найруулгын бус хэмээн ангилдаг. Найруулгын бус алдаанд баримтын, логикийн, хэл зүйн, гоо зүйн алдааг хамруулдаг бол найруулгын алдаанд үг буруу сонгох, үгийн өнгө аяс гажих, үг илүүдэх, үг дутах гэх мэтийн алдаанууд багтдаг билээ. Найруулгын алдаагүй бичнэ гэдэг нь найруулан бичиж буй хүний авьяас чадвараас шалтгаалах хэдий ч эдгээр чадварыг сургалт, дадлагаар эзэмших бүрэн боломжтой билээ.

   Үгийн сангийн алдааг дараах хоёр үндсэн хэсэгт бүлэглэн авч үзэж болно.

  1. Үг сонгохуйн алдаа
  2. Үг сонгохуйн бус алдаа
Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 08:17
Дээш