Menu

Үг дутахуй

   “Тухайн сэдэвт зайлшгүй байх ёстой үг, тодотголыг хэрэглээгүйгээс өгүүлж байгаа зүйл тодорхой бус, ойлгомжгүй болохыг үг дутсан алдаа гэнэ”

   Аливаа хэлэх гэсэн санааг товч тодорхой, оновчтойгоор илэрхийлэх нь найруулгын чухал шаардлагын нэг мөн боловч харин зайлшгүй байх ёстой үг, тодотголыг хэрэглээгүйгээс өгүүлж байгаа зүйл нь ойлгомжгүй болж үг дутсан алдаа үүсдэг.

  Хэл хэмээгч зүйл нь аливаа зүйлийг хялбарчлах, хэмнэх эрмэлзэлтэй байдаг байна. Ийм учраас алив харилцан ярианд бүрэн бүтэн өгүүлбэр байх нь ховор байдаг. Хэдий энэ нь хэлний зүй зохист үзэгдэл мөн боловч хэлний тодорхой хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд тухайн гээгдсэн үг нь утгын ухагдахууны хувьд зайлшгүй байх ёстой үг мөн байвал найруулгын шаардлагыг зөрчсөн алдаа болдог.

   Үг дутахуйн алдаа нь учир шалтгааны зайлшгүй шаардлагатай байх үгийг орхисноос утга ойлгомжгүй болох, илэрхийлэх гэсэн санаагаа гаргаж чадахгүй байх явдал гардгаас бий болдог. Ийм алдаа нь бичиж буй зүйлээ хэт товчлох гэж байгаад утгыг гажуудуулснаас, хэлний хэмнэлтийн зарчмыг буруу хэрэглэснээс үүсдэг байна.

   Найруулгад үг дутсан алдаа үүсэхдээ амархан байдаг боловч мөн л засахад амархан байдаг онцлогтой. Тухайлбал, хаяж гээгдсэн утга ялгах үүрэг бүхий үсгийг олж зөв байрлуулахад л тухайн алдаа засагддаг. Жишээлбэл:

   “Чадвартай бурхан шиг эмч” гэхийн оронд “Авьяас чадвартай бурхан шиг эмч” гэсэн бол илүү оновчтой найруулга байх байлаа. Учир нь

Дэлгэрэнгүй...