Menu

Яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа

   “Тухайн хам сэдэвт сонгосон зүйрлэл, зүйрлэгдэхүүн хоёрын хооронд зөрчил гаргахыг яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа гэнэ”

   Яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа гол төлөв уран зохиолын хэл найруулгад тохиолддог. Уран зохиолын хэл найруулгын гол онцлог бол зүйрлэлийг ашиглах бөгөөд ингэхдээ оновчгүй сонгосон алдааг гаргадаг байна. Яруу хэрэглүүрийг мөн энгийн найруулгад ашиглах тохиолдолд үгийг оновчгүй сонгосноос алдаа гардаг. Гэхдээ уран зохиолын найруулга харьцангуй чөлөөтэй байдаг бөгөөд зориудаар үг буруу сонгох, үгийн өнгө аяс гажих алдаа гаргадгийг яруу хэрэглүүр буруу сонгосон алдаа гэж үзэж болохгүй юм. Нэгэн жишээ авч үзье. “Тэмээ” гэдэг шүлэг бий. Уг шүлэгт:

Нээрээ тиймээ гэх шиг

Нэр нь хүртэл тэмээ

      гэсэн байх бөгөөд “тэмээ” гэсэн үгийг “тиймээ” гэдэгтэй зүйрлэсэн нь уг хоёр зүйрлэл, зүйрлэгдэхүүн хоёр хоорондоо зүйрлэлийн ямар ч холбоогүй байгаа нь яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон алдаа болжээ гэж үзэхээр байна.

Дэлгэрэнгүй...