Menu

Үг буруу сонгосон алдаа

“Тухайн өгүүлж байгаа зүйлийн утга агуулгад тохирохгүй үгийг сонгон хэрэглэснээс үүссэн алдааг үг буруу сонгосон алдаа гэнэ”

   Тухайн бичиж буй сэдэвт таарах оновчтой үгийг сонгоно гэдэг найруулгын чухал чадвар юм. Аливаа найруулж бичсэн зүйл нь ерөнхийдөө сайн болсон хэдий ч харин ганц л үгийг буруу сонгоход бүх хөдөлмөр талаар болдог тул үгийг зөв сонгон найруулах нь хамгаас чухал болно.

   Үг буруу сонгох алдаа нь үгийг оновчтой сонгоогүйгээс хэлэх, өгүүлэх гэсэн зүйлээ бүрэн гүйцэд, утга төгөлдөр илэрхийлж чадахгүй, тэр байтугай өөр утга санаа илэрхийлж болох найруулгын алдаа юм. Энэ алдаа нь тухайн утга агуулгад тохирох үгийг оновчтой сонгоогүй, ойролцоо утгатай үгсийн утгын нарийн ялгааг мэдэхгүйн улмаас хамгийн оновчгүйг сонгох, мөн олон утгаар хэрэглэгддэг үгийн нийтээр хэлж хэвшсэн байдлыг гажуудуулснаас болж үүсдэг билээ. Түүнчлэн үгийн баялаг муугаас, хэт чамирхсанаас, найруулгын өнгө аяс,

Дэлгэрэнгүй...