Menu

Үйл үгийн хэвийн дагаврын найруулга

   Үйл хөдлөлөөс үйлийн эзэн, үйлэнд өртөгч юм хоёрт харьцах харьцааг тогтоох үйл үгийн хэл зүйн айг “хэв” гэнэ. Үйл үгийн хэв нь монгол хэлний хэл зүйн найруулгад чухал үүрэгтэй байна. Ялангуяа өгүүлбэрийн доторх үгсийн хэл зүйн хэлбэржилтийг зохицуулдаг учраас түүний дагаврыг оновчтой хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Монгол хэл, аялгуунуудад үйл үгийн хэвийн дагаврыг үйлийг үйлдэж, үйлэнд өртөж буй эзнээс нь шалтгаалан “өөрөө үйлдэх”, “бусдаар үйлдүүлэх”, “бусдын эрхэнд үйлдэгдэх”, “хамтран үйлдэх”, “харилцан үйлдэх”, “олноороо үйлдэх хэв” гэж ангилан судалж байна. 

   Өөрөө үйлдэх хэв

  Тухайн үйл үндсийн утга дагуу үйлийг эзэн өөрөө үйлдэхийг “өөрөө үйлдэх хэв” гэнэ. Өөрөө үйлдэх хэв тусгай дагаваргүй, үйлийн үндсээр илэрнэ.

Би ирлээ.

Бид ирлээ.

гэх мэтээр ганц болон олон эзэнтэй байж болно. 

   Бусдаар үйлдүүлэх буюу үйлдүүлэх хэв

   Үйлийг өөрөө бус, бусад этгээдээр хийлгэхэд чиглэсэн хэл зүйн хэрэглүүрийг бусдаар үйлдүүлэх хэв гэнэ. Үйл үгийн үндсэнд -уул (-үүл), -лга (-лгэ, -лго, -лгө), -га (-гэ, -го, -гө), -аа (-ээ, -оо, -өө) дагаврыг залгаж тус хэвийг илрүүлнэ. Угтаа үйлдүүлэх хэвийн дагаврууд гарал

Дэлгэрэнгүй...