Menu

Олон тооны бүтээврийн найруулга

   Орчин цагийн монгол хэлэнд ерөнхий буюу хэсэг олон тоо заах -ууд2, -нар, -д, -с, -чууд2, -уул2 дагавар буй. Эдгээр дагавар найруулгын өнгө аяс илтгэх шинжээрээ төдийгүй үүрэг, давтамжийн хувьд ч бие биеэсээ ялгаатай болсон байна. Түүнчлэн зарим нь олон тоо заах үүргээ алдаж үг бүтээх үүрэгтэй болсон бол нэг хэсэг нь үгийн язгуурт шингэж ард, баяд, дөрвөд, сайд гэх мэтээр олон тоо заадаггүй болжээ.

1. -ууд2 (-нууд2) дагавар: нэрийн үндсэнд залгаж байшингууд, моднууд, номууд, хүүхдүүд, ширээнүүд гэх мэтээр олны утга илтгэнэ.

2. -нар дагавар: жинхэнэ нэрийн үндсэнд дагуулж ах нар, багш нар, дүү нар, лам нар, эмч нар гэх зэргээр хам олны утга илтгэнэ. Энэ дагаврыг зөвхөн хүн заасан нэрийн үндсэнд залгана.

3. дагавар: нэрийн цөөн үндсэнд залгаж амьтад, баяд, бурхад, зочид, малчид, модод, морьд, мэргэд, ноёд, охид, тойд, хаад, хатад, шувууд, эзэд зэргээр хам олны утга илэрхийлнэ. дагаврыг -л, -н, -р гийгүүлэгч болон хос эгшгээр төгссөн үндсэнд залгахад төгсгөлийн гийгүүлэгч (түшмэл - түшмэд, охин - охид, нөхөр - нөхөд), хос эгшиг (нохой - ноход) хураагдана.

4. дагавар: нэрийн үндсэнд залгаж ахас, ихэс, доодос, дээдэс, залуус, нэрс, нялхас, уулс, үрс, үүлс, хойчис, эмс, эрс гэх мэтээр хам олны утгатай жинхэнэ нэр бүтээнэ. -с, -д дагавар нь авианы сэлгэцээр үүссэн хувилбарууд байснаа тус тусдаа бие даасан дагавар болон хөгжжээ.

5. -чууд2 дагавар: нэрийн үндсэнд залгаж багачууд, баячууд, борчууд, залуучууд, идэрчүүд, сайчууд, томчууд, урчууд, харчууд, эрчүүд гэх мэтээр хүний холбогдолтой жинхэнэ нэр, оноосон нэрийн үндсэнд залгаж монголчууд, япончууд гэх мэтээр ерийн нэр бүтээнэ. -чууд2

Дэлгэрэнгүй...