Menu

Холбох нөхцөл

   Өгүүлбэрийн дунд нэр үгийг тодотгон орно. Энэ бүлгээс -даг4, -сан4 бүтээвэр өгүүлбэр төгсгөн орох нь түгээмэл боловч эхэд ойр ойр давтан хэрэглэх нь найруулгыг сулруулдаг. Жишээ:

   Өгүүлбэрт нэг бүтээврийг дахин давтахаас зайлсхийж, утгын зохицолд нийцүүлж, орлуулах боломжтой бусад бүтээврийг хэрэглэнэ.

Дэлгэрэнгүй...

Үйл үгийн байдлын дагаврын найруулга

   Тодорхой цаг хугацааны дотор үйл хөдлөл хэрхэн болж байгааг илэрхийлдэг хэл зүйн айг байдал гэнэ. Монгол хэлний үйл үгийн үндсэнд дагавар залгаж энгийн үйлдэх, хоромхон үйлдэх, түр үйлдэх, бүр мөсөн үйлдэх, үйлдэгдэх байдлын утга илтгэнэ.

   Энгийн үйлдэх байдал

   Үйл үгийн язгуур үндсийн утга дагуу үйл байдал болж буйг “энгийн үйлдэх байдал” гэнэ. Монгол хэлний энгийн үйлдэх байдал нь тусгай дагаваргүй, тэг хэлбэрээр илэрнэ. Жишээ нь: яв, ир, үз, бод г.м.

   Хоромхон үйлдэх байдал

  Үйл үгийн үндсэнд -схий дагавар залгаж тухайн үйлийг хоромхон зуур үйлдэх байдлын утга илрүүлнэ. Жишээ нь: явсхий-, туусхий-, зогсосхий- гэх мэт. Хоромхон хугацаанд болж буй үйл нь эрчимтэй, эрчимгүй байж болно. Тиймээс зарим сурах бичигт “эрчимтэй үйлдэх

Дэлгэрэнгүй...

Үйл үгийн хэвийн дагаврын найруулга

   Үйл хөдлөлөөс үйлийн эзэн, үйлэнд өртөгч юм хоёрт харьцах харьцааг тогтоох үйл үгийн хэл зүйн айг “хэв” гэнэ. Үйл үгийн хэв нь монгол хэлний хэл зүйн найруулгад чухал үүрэгтэй байна. Ялангуяа өгүүлбэрийн доторх үгсийн хэл зүйн хэлбэржилтийг зохицуулдаг учраас түүний дагаврыг оновчтой хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Монгол хэл, аялгуунуудад үйл үгийн хэвийн дагаврыг үйлийг үйлдэж, үйлэнд өртөж буй эзнээс нь шалтгаалан “өөрөө үйлдэх”, “бусдаар үйлдүүлэх”, “бусдын эрхэнд үйлдэгдэх”, “хамтран үйлдэх”, “харилцан үйлдэх”, “олноороо үйлдэх хэв” гэж ангилан судалж байна. 

   Өөрөө үйлдэх хэв

  Тухайн үйл үндсийн утга дагуу үйлийг эзэн өөрөө үйлдэхийг “өөрөө үйлдэх хэв” гэнэ. Өөрөө үйлдэх хэв тусгай дагаваргүй, үйлийн үндсээр илэрнэ.

Би ирлээ.

Бид ирлээ.

гэх мэтээр ганц болон олон эзэнтэй байж болно. 

   Бусдаар үйлдүүлэх буюу үйлдүүлэх хэв

   Үйлийг өөрөө бус, бусад этгээдээр хийлгэхэд чиглэсэн хэл зүйн хэрэглүүрийг бусдаар үйлдүүлэх хэв гэнэ. Үйл үгийн үндсэнд -уул (-үүл), -лга (-лгэ, -лго, -лгө), -га (-гэ, -го, -гө), -аа (-ээ, -оо, -өө) дагаврыг залгаж тус хэвийг илрүүлнэ. Угтаа үйлдүүлэх хэвийн дагаврууд гарал

Дэлгэрэнгүй...

Хамаатуулах нөхцөлийн найруулга

   Хоёрдугаар биед хамаатуулах чинь, тань нөхцөлийг чухам хэнд хандан хэлж буйгаас хамаарч, ялгамжаатай хэрэглэдэг. Ахмад хүнд хандсан яриа, бичгийн найруулгад тань, дүүмэд хүнд хандахад чинь нөхцөлийг хэрэглэнэ. Жишээ:

    Нэг үндэстэй биеийн төлөөний нэр (чи, та), хамаатуулах нөхцөлийг (чинь, тань) нэг өгүүлбэрт давтахгүй. Жишээ:

Дэлгэрэнгүй...

Тийн ялгалын нөхцөлийн найруулга

    Тийн ялгалын нэг нөхцөлийг өгүүлбэрт олон давтахаас аль болох зайлсхийнэ. Гэвч харьяалахын тийн ялгалын нөхцөл бүхий зэрэгцсэн тодотгогч давтан орох шаардлага түгээмэл бий.

   Заахын тийн ялгалын -ыг/ийг/г нөхцөл болон тэг хувилбарыг зохистой хэрэглэнэ. Тусах үйл үгийн өмнө онцолсон нэрийг-ыг/ийг/г 

Дэлгэрэнгүй...

Олон тооны бүтээврийн найруулга

   Орчин цагийн монгол хэлэнд ерөнхий буюу хэсэг олон тоо заах -ууд2, -нар, -д, -с, -чууд2, -уул2 дагавар буй. Эдгээр дагавар найруулгын өнгө аяс илтгэх шинжээрээ төдийгүй үүрэг, давтамжийн хувьд ч бие биеэсээ ялгаатай болсон байна. Түүнчлэн зарим нь олон тоо заах үүргээ алдаж үг бүтээх үүрэгтэй болсон бол нэг хэсэг нь үгийн язгуурт шингэж ард, баяд, дөрвөд, сайд гэх мэтээр олон тоо заадаггүй болжээ.

1. -ууд2 (-нууд2) дагавар: нэрийн үндсэнд залгаж байшингууд, моднууд, номууд, хүүхдүүд, ширээнүүд гэх мэтээр олны утга илтгэнэ.

2. -нар дагавар: жинхэнэ нэрийн үндсэнд дагуулж ах нар, багш нар, дүү нар, лам нар, эмч нар гэх зэргээр хам олны утга илтгэнэ. Энэ дагаврыг зөвхөн хүн заасан нэрийн үндсэнд залгана.

3. дагавар: нэрийн цөөн үндсэнд залгаж амьтад, баяд, бурхад, зочид, малчид, модод, морьд, мэргэд, ноёд, охид, тойд, хаад, хатад, шувууд, эзэд зэргээр хам олны утга илэрхийлнэ. дагаврыг -л, -н, -р гийгүүлэгч болон хос эгшгээр төгссөн үндсэнд залгахад төгсгөлийн гийгүүлэгч (түшмэл - түшмэд, охин - охид, нөхөр - нөхөд), хос эгшиг (нохой - ноход) хураагдана.

4. дагавар: нэрийн үндсэнд залгаж ахас, ихэс, доодос, дээдэс, залуус, нэрс, нялхас, уулс, үрс, үүлс, хойчис, эмс, эрс гэх мэтээр хам олны утгатай жинхэнэ нэр бүтээнэ. -с, -д дагавар нь авианы сэлгэцээр үүссэн хувилбарууд байснаа тус тусдаа бие даасан дагавар болон хөгжжээ.

5. -чууд2 дагавар: нэрийн үндсэнд залгаж багачууд, баячууд, борчууд, залуучууд, идэрчүүд, сайчууд, томчууд, урчууд, харчууд, эрчүүд гэх мэтээр хүний холбогдолтой жинхэнэ нэр, оноосон нэрийн үндсэнд залгаж монголчууд, япончууд гэх мэтээр ерийн нэр бүтээнэ. -чууд2

Дэлгэрэнгүй...