Menu

Найруулгын тухай суурь ойлголт

Найруулга зүй нь санаа бодлоо илэрхийлэхдээ тохируулан хэлний аль нэг  хэрэглүүрийг төгс төгөлдөр сонгон найруулж чадсан эсэхийг судалдаг. 

      Найруулга зүйн гол шаардлага бол:

      - Өгүүлж байгаа зүйл тодорхой,

      - Үг хэллэг оновчтой,

      - Үгийн баялаг арвин,

      - Нуршсан зүйлгүй товч,

      - Өөрийн гэсэн арга барилтай,

      - Чамирхсан зүйлгүй, энгийн байх ёстой байдаг.

      Аливаа зүйлийг найруулан бичихэд, найруулан бичих арга ухаан машид хэрэгтэй байдгаас гадна, найруулгын алдаа хэрхэн үүсэж болдгийг мэдэж байх нь чухал ач холбогдолтой. Найруулга зүйн ухаан дахь хэлний хэрэглүүрийн хүрээ маш өргөн төдийгүй, аливаа хэлний үгийн сангийн баялгийг зөв эзэмшиж сурах нь хүмүүсийн өдөр тутмын харилцаанд ч хэрэгтэй билээ.

Мөн найруулгыг дараах гурван зэрэгт ангилан авч үздэг. Энэ нь:

    1. Эрхэмсэг буюу дээд,
    2. Ерийн буюу дунд,
    3. Доромж буюу доод найруулга юм.

      Эрхэмсэг буюу дээд найруулгад бичиг зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох хуучирсан үг, шинэ үг, яруу найргийн үг зэрэг эрхэмсэг тансаг үг ашигласан найруулга багтдаг бол доод найруулгад этгээд, завхай, бүдүүлэг үг хэрэглэсэн найруулгыг багтаадаг. Харин дунд найруулга гэдэг нь ердийн найруулга болно.

Сүүлд засварласанБаасан, 20 1-р сар 2017 04:47

Холбоотой зүйлс

Дээш