Menu

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ сурах бичиг 2 дахь хэвлэл

Монгол улсын түүх, 2017

Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

ISBN: хатуу хавтастай 978-99978-58-21

зөөлөн хавтастай 978-99978-58-22-1

Хэл: Монгол

Хуудасны тоо: 572

Жин: хатуу хавтастай 1070гр, зөөлөн хавтастай 970гр

Хэмжээ: 249 x 174 x 14 мм

Үнэ: хатуу хавтастай 30.000

Зөөлөн хавтастай 25.000₮

Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон бид дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан Монгол улсын түүх сурах бичгийг шинэчлэн бичиж та бүхэндээ толилуулж байна.

Дэлгэрэнгүй...

“МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ-1911: ТҮҮХ, СОЁЛ, БАРИМТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА хамтран “Монголын тусгаар тогтнол-1911: түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд зохион байгуулав.

Дэлгэрэнгүй...

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Номоор гийсэн ард түмэн урт насалдаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд "Монголын эртний түүх" (таван боть) төслийг хэрэгжүүллээ. 

Дэлгэрэнгүй...

“ЭРМИТАЖ ДАХЬ НОЁН УУЛЫН ЭРДЭНЭС”, “ИРАН ДАХЬ МОНГОЛ ӨВ СОЁЛ” НОМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ОХУ-ын Эрмитаж музей хамтран эрхлэн гаргасан “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс”, ШУА-иас доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Дэлгэрэнгүй...

Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт,  мал аж ахуй, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Дэлгэрэнгүй...

Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явууллаа

Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.

Дэлгэрэнгүй...

“Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” ном, “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” ном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтэд хүргэж буй “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.

Дэлгэрэнгүй...

Д.Заяабаатар: Монгол хэлний зөв бичих дүрмийн ойлгомжгүй асуудлууд удахгүй төгсгөл болно

Монгол судлалын хүрээлэнгээс олон нийтийн эх хэлний боловсролын талаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...