Menu

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 

1999 оны 08 сарын 11                                   Дугаар 126                       Улаанбаатар хот 

Комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай 

Улсын Их Хурлын 1995 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь:

  1. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын комиссын ажиллах чиг үүргийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
  2. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан ажиллаж, монгол бичгийн сургалтыг эрчимжүүлэхэд шаардагдах зардлыг 2000 оны төсвийн төсөлд тусгахыг Улсын комиссын дарга, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я. Очирсүхэд даалгасугай. 

Монгол Улсын ерөнхий сайд    Р. Амаржаргал 

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч       Я. Очирсүх 

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч    А. Баттөр 

Засгийн газрын 1999 оны 126 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт 

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах улсын комиссын бүрэлдэхүүн 

Комиссын дарга:                   - Сангийн сайд 

Орлогч дарга:                        - Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч 

Гишүүд:                                 - Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч;

                                                -Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч;

                                                  -Батлан хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч

                                                  -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

                                                  -Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч

                                                  -Соёл урлагийн газрын дарга

                                                  -Үндэсний телевизийн дарга

                                                  -Үндэсний радиогийн дарга

                                                  -Үндэсний архивын газрын дарга

                                   -“Монгол бичгийн төлөө” нийгэмлэгийн дэд тэргүүн

 /өөртэй нь зөвшилцсөнөөр/

                              -“Үндэсний бичиг сэргээх сан” -гийн ерөнхийлөгч

 /өөртэй нь зөвшилцсөнөөр/

                       -“Боловсролыг дэмжих сан”-гийн ерөнхийлөгч

 /өөртэй нь зөвшилцсөнөөр/

 

Нарийн бичгийн дарга:               -Гэгээрлийн яамны бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 

Засгийн газрын 1999 оны 126 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт 

 УЛСЫН КОМИССЫН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ 

  1. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг жил бүр тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;
  2. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох, үндэсний хөтөлбөрт тодотгол, өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;
  3. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг Улсын Их Хуралд жил бүр мэдээлж байх;
  4. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг холбогдох байгууллагын төсөвт тусгуулах арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавих;
  5. Аймаг, нийслэлд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар комиссыг байгуулж ажиллуулах, арга зүйн удирдлагаар хангах;
  6. Үндэсний хөтөлбөрийг радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах;
  7. Иргэдийн монгол бичиг сурах идэвх, санаачилгыг өрнүүлж эдийн засгийн урамшууллын хөшүүрэг бий болгох;
  8. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргаа болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.

Татах