Menu

БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1995 оны 06-р сарын 23         Дугаар 43                     Улаанбаатар хот

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай

Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:

  1. Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг  хавсралтын ёсоор баталсугай.
  2. Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг нь жил бүртооцон ажиллахыг Монгол Улсын Засгийн Газарт даалгасугай.
  3. Монголын ард түмний соёлын өв болсон үндэсний бичгээ идэвх чармайлт гарган суралцахыгнийт ард түмэнд уриалсугай.

Дарга             Н.Багабанди 

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 43 дугаар тогтоолын хавсралт

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 

Нэг.Нийтлэг зүйл 

Монгол улс бичиг үсгийн мянга мянган жилийн түүхтэй эртний соёлт улсын нэг билээ. Монгол бичиг нь монголын ард түмний соёл мэдлэгийн санг олон үеийн турш нээж ирсэн бичиг юм.

Монголчууд эртний монгол бичгээ авианы тогтолцоонд тохируулан, тодотгож, сайжруулсаар ирсэн бөгөөд сүүлийн 300 жилд үгсийн сан, хэлний зүйн дүрмийн хувьд улам боловсронгуй болж уг бичгээр ба орчуулгын олон зохиол гарч бичгийн сонгодог хэлбэр бүрэлдэн хөгжсөн түүхтэй билээ.

XIII зууны үеэс 1946 он хүртэл Монгол улсад албан хэргийг монгол бичгээр хөтөлж иржээ. Сүүлийн 40 гаруй жилд улсын албан хэрэг, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, хүн амд боловсрололгох ажлыг үндсэнд ньшинэ үсгээр явуулж байгаа боловч монгол бичгийг ахмад үеийнхэн маань хэрэглэж, олон эрдэмтэд соёлын үнэт бүтээлийг хэвлэн нийтэлж, ерөнхий боловсролын сургуулийн 7,8 дугаар анги, их дээд сургуулийн мэргэжлийн ангиудад зааж байв.

1991 онд Улсын Бага хурлаас “БНМАУ-д төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах тухай” 36 дугаар тогтоол гаргасан байна.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үндсэн дээр бүх шатны сургуулийн сурагч, оюутнууд, нийт иргэдэд монгол бичгийг зааж сургах, багш бэлтгэх, ном, сурах бичиг зохион хэвлүүлэх, заах арга боловсруулах, зөвлөгөө өгөх, хяналт шалгалт явуулах зэрэг нэлээд далайцтай ажил зохиогдов.

Монгол бичгийн сургалтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай харгалзан Улсын Их Хурал 1994 оны 7 дугаар сард Улсын Бага Хурлын 36 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцээд гаргасан 66 дугаар тогтоолдоо албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангагдаагүйг тэмдэглээд албан хэрэг болон сургалтыг кирил бичгээр явуулахаар заасны дээр, монгол бичгийн талаар сүүлийн 3 жилд хийсэн ажлыг улам эрчимжүүлэх зорилгоор “Уйгаржин монгол бичгийн үндэсний хөтөлбөр” боловсруулан батлуулахыг Засгийн газарт даалгасан байна.

Монгол Улсын Их Хурал үндэсний соёлын баялаг өвийг танин мэдэх, судлан дэлгэрүүлэх, ардынхаа ёс заншлыг уламжлуулах нэг нөхцөл бол  монгол бичиг мөн гэж үзэж монгол бичгийн үндэсний хөтөлбөр цаашид “Үндэсний хөтөлбөр” гэх/-ийг дэвшүүлэн тавьж байна. 

Хоёр. Үндэсний хөтөлбөрийн бүтэц

А.Үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт

             Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн зорилго нь монгол бичгийн сургалтыг суурь боловсролын агуулгад багтаан зохион байгуулж, бүх нийтийг сургах, монгол бичгийг хэрэглэх орчин буй болгоход оршино.

    Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна.

1/ Монгол бичиг сурах идэвхийг өрнүүлж албан ба албан бус сургалтад бүх нийтийг хамруулах;

2/ Бүх шатны сургуульд монгол бичиг заах багш бэлтгэх, давтан бэлтгэх, ном, сурах бичиг,сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, монгол бичгийг телевиз, радио, хэвлэлээр болон насанд хүрэгчид, түүний дотор төрийн албан хаагчдад зааж сургах ажлыг үе шаттайгаа зохион байгуулах;

3/Төв,орон нутгийн хэвлэх үйлдвэрийг компьютержүүлж, тэдгээрийг монгол бичгийн хөтөлбөр, түүнийг эзэмшсэн боловсон хүчнээр хангах, монгол бичгээр сурах бичиг, гарын авлага хэвлэж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг төрөөс дэмжин туслах;

4/Монгол бичигт бүх нийтийг сургах, түүнийг өргөн хэрэглэх хэрэгцээ, орчин бий болгох, чиглэсэн санаачилга, ажиллагааг бүх талаар дэмжих.

Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар монгол бичгийн сургалтыг бүх шатны сонгуульд тасралттай байх зарчмаар зохион байгуулж, иргэдийн монгол бичгийн мэдлэгийн түвшинд хүргэх бодлогыг баримтална. 

Б.Үндэсний хөтөлбөрийн бүрэлдэхүүн

Үндэсний хөтөлбөр нь энэ бүлгийн А хэсэгт заасан зорилтуудыг шийдвэрлэх арга хэмжээг багтаасан дараах хэсгээс бүрдэнэ.

1/Монгол бичгийн сургалтын удирдлага, зохион байгуулалт

2/Монгол бичгийн бүх нийтийн сургалт;

3/Монгол бичгийн орчин бүрдүүлэх;

4/Хэвлэх үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх.

“Монгол бичгийн сургалтын удирдлага зохион байгуулалт” гэсэн хэсэгт монгол бичгийн бүх нийтийн сургалтыг зохион байгуулах асуудлыг хариуцах, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийнзахиргааны төв болон нутгийн захиргааны түүнчлэн мэргэжлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хамаарна.

“Монгол бичгийн бүх нийтийн сургалт”гэсэн хэсэгт бүх шатны сургуулийн оюутан, сурагчдыг албан ёсны сургалтын хүрээнд, нийт хөдөлмөрчдийг албан бус сургалтын хүрээнд хамруулан монгол бичгийн сургалт зохион байгуулахад чиглэсэн арга хэмжээ хамаарна.

“Монгол бичгийн орчин бүрдүүлэх”гэсэн хэсэгт бүх нийтийн монгол бичигт сургах, монгол бичгийг хэрэглэх орчин бий болгоход чиглэсэн арга хэмжээ хамаарна.

“Хэвлэх үйлдвэрийн техник,технологийг шинэчлэх”гэсэн хэсэгт төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрүүдэд монгол бичгээр хэвлэх нөхцөл бололцоогбүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хамаарна. 

В.Олон улсын хамтын ажиллагаа

Хөрөнгө санхүүгийн нөөц, үндэсний эдийн засгийн чадавх хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг үндэс болгон олон улсын байгууллага, дэмжигч зарим улс оронтой хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх тодорхой чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.

Үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гадаадын тусламж, хандив, хөрөнгийг зохистой хуваарилан, оновчтой зарцуулахад онцгой анхаарна. 

Г.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

Үндэсний хөтөлбөрийг 1995-2005 онд хэрэгжүүлнэ. 

Гурав. Монгол бичгийн сургалтын удирдлага, зохион байгуулалт 

А.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах байгууллага, түүний үүрэг

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцан зохион байгуулна.

Засгийн газар нь Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулахдаа дараах үүрэг хүлээнэ.

1/ Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, боловсрол, соёлын үндэсний бодлого, үйл ажиллагаатай зохицуулах, Засгийн газрын шийдвэрт тусгах;

2/ Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох, үндэсний хөтөлбөрт тодотгол, өөрчлөлт оруулах санал бэлтгэн Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх;

Татах