Menu

БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1994 оны 03-р сарын 16           Дугаар 64                      Улаанбаатар хот

Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

Албан хэргийг Монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн Газраас ТОГТООХ нь:

  1. Төрийн яам, газар, байгууллагуудын албан хаагчдыг 1994 онд багтаан Монгол бичигт сургаж, 1995 онд төрийн албан хэргийг Монгол бичгээр эхлэх түвшинд хүртэл чадваржуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга,хот хоорондынАрдынХурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
  2. 16-49 насны бүх хүнийг 1995-1996 онд багтаан монгол бичигт тайлах ажил зохион байгуулахыг Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, бүх шатны Засаг дарга, хот хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт үүрэгболгосугай.
  3. Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулахтай холбогдуулан зохион байгуулалт, захирамжлалынбаримт бичгийн стандартыг холбогдох байгууллагуудтай хамтран 1994 онд багтаан боловсруулж батлан гаргахыг Хууль зүйн яам /Н.Лувсанжав/-д үүрэг болгосугай.
  4. Ерөнхий боловсролын сургуулиудын 1-4 дүгээр ангийн бүх хичээлийг монгол бичгээр,5-10 дугаар ангиудад нийгмийн ухааны хичээлүүдийг монгол бичгээр, бусад хичээлийг кирил бичгээр тус тус явуулж байгааг зүйтэй гэж үзэж, цаасүхидмонгол бичиг хэрэглэх явдлыг боловсролынбүх шатны сургалтад гүнзгийрүүлэх арга хэмжээ авахыг Шинжлэх Ухаан, Боловсролын Яам /Н.Өлзийхутаг/-д даалгасугай.
  5. Монгол бичгийн орчин буй болгох шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны байгууллагын бүх сонин, хэвлэлийн зарим материалыг монгол бичгээр гаргах, шинээр батлагдан гарч байгаа хуулиудыг монгол кирил бичгээр хамт хэвлэж байх, яам, тусгай газрууд батлан гаргаж байгаа нийтлэг шинж чанартай эрх зүйн актуудыг монгол бичгээр бичиж харьяа байгууллагууддаа хүргэж байх, радио телевизийн хөтөлбөр, үзвэр, үйлчилгээний зарлал, улс хоорондын харилцааны нот бичиг, гэрээ хэлцэл зэргийг монгол бичгээр үйлдэж байхаар тогтоосугай.
  6. 1994 оноос Монгол бичгээр хөтөлж эхлэх албан бичгийн төрөл,түүний жагсаалтыг энэ оны эхний хагаст багтаан баталж, холбогдох газруудад хүргүүлж мөрдүүлэхийг Албан хэргийг Монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг удирдан зохион байгуулах комисс /Л.Энэбиш/-т даалгасугай.
  7. Батлагдсан цалингийн сан, орон тоондоо багтаан Албан хэргийг Монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах улсын комиссын нарийн бичгийн даргыг томилж ажиллуулахыг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар /С.Банзрагч/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                          П.Жасрай

Монгол Улсын шадар сайд                         Л. Энэбиш

Шинжлэх Ухааны Боловсролын сайд                    Н.Өлзийхутаг

Татах