Menu

БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1992 оны 04-р сарын 24           Дугаар 63                      Улаанбаатар хот

Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэх тухай 

Өнгөрсөн хугацаанд бүх шатны сургуулиудад монгол бичиг зааж, хөдөлмөрчдийг монгол бичигт сургах эхлэл тавигдаж, энэ талаар зарим туршлага хуримтлагдаж байна.

Үүний зэрэгцээ хөдөлмөрчдийг монгол бичигт сургах ажил ихэнх аймаг, сумдад зөвхөн санаачилгатай цөөнтооны байгууллага, хүмүүсийн хүрээнээс хэтрээгүй,урсгалын байдалтай явагдаж,цаг алдаж алгуурлах дутагдал байна.

Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажил Улаанбаатар хот, Хэнтий ,Увс, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймагт хангалтгүй байна.

Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Тогтоох нь:

  1. Хөдөлмөрчдийг монгол бичигт сургах ажлын явцыг нутаг дэвсгэртээ байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад энэ оны 5 дугаар сард шалган үнэлгээ өгч, монгол бичгийн сургалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг,хот,сум.дүүрэг,орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.
  2. Хөдөөгийн хөдөлмөрчдийг монгол бичигт сургах ажлыг сумын соёлын төв,ерөнхий боловсролын сургуулийг түшиглүүлэн явуулж энэ ажилд сургуулийн багш нар,багш бэлтгэдэг их, дээд,тусгаймэргэжлийн дунд сургуулийноюутнуудыг зохион байгуулалтай оролцуулах арга хэмжээ авахыг Боловсролын яам,орон нутгийн Ардын Хурлынгүйцэтгэх захиргаанд үүрэг болгосугай.
  3. Улаанбаатар хотын дүүрэг бүрд батлагдсан төсөвтөө багтаан монгол бичгийн сургалтын төв байгуулж, түүнийг хөдөлмөрчдийг монгол бичигт сургах ажлыг зохион байгуулах, энэ ажлын явц, үр дүнд хяналт тавих үүрэгтэйгээр ажиллуулах арга хэмжээ авахыг Улаанбаатар хот, дүүргийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.
  4. Малчид,хөдөлмөрчдөд монгол бичиг заах оюутнуудын цалин хөлсөнд шаардагдах болон төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэлийг хангахтай холбогдон гарах зардлын тооцоог хамтран гаргаж 5 дугаар сард багтаан зохих журмаар шийдвэрлэхийг Сангийн яам, Боловсролын яаманд даалгасугай.
  5. Хөдөлмөрчдийг монгол бичигт сургахад монгол бичгийн орчин, хэрэгцээ бий болгох явдал чухал ач холбогдолтой байгааг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, өрөө тасалгааны нэр, бараа материалын шошго, таних тэмдэг, зарим зарлал мэдээллийг монгол бичгээр бичиж гаргаж байхыг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөсүгэй.
  6. Засгийн газрын 1991 оны 186 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар орон нутгийн захиргааны байгууллагуудаас зохиож байгаа ажлыг сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол бичгийн хичээл явуулах, монгол бичигт суралцах арга зүйг зөвлөсөн материал нийтлэх болон зарим мэдээ, сонины дугаарыг монгол бичгээр хэвлэн гаргаж байхыг төр, засгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх баригчдад үүрэг болгосугай.
  7. Монгол бичгийн цуврал хичээлийг дүрс бичлэгээр хувилан гаргаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаалах, монголын эртний ном зохиолоос монгол бичгээр хэвлэх арга хэмжээ авахыг Боловсролын яам, Монгол телевиз “Монгол хэвлэл” компанид даалгасугай.
  8. Төрийн байгууллагуудад монгол бичгээр албан бичгийн эх зохиогчийг батлагдсан төсөвтөө багтаан ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй. Үүнтэй холбогдуулан эх зохиогч нарыг 1992 оны 9 дүгээр сараас эхлэн тухайн байгууллагын зардлаар бэлтгэх арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсролын яаманд даалгасугай.
  9. Монгол бичгийн дармал, бичмэл судрын болон хэвлэл, сонины хэвийг бичих бага оврын цахим бичгийн машин 1000 ширхгийг Япон улсад захиалан үйлдвэрлүүлэхийг “Судар” пүүст зөвшөөрч, үүнд шаардагдах 300.01 мянган ам.долларыг гаргаж өгөх арга хэмжээ авахыг Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яаманддаалгасугай.
  10. Хөдөлмөрчдийг монгол бичигт сургахад зориулсан сурах бичиг, монгол бичгийн зөв бичих зүйн /кирил бичгийн хадмал бүхий/толь бичиг, монгол бичгийн дүрэм зэрэг одоодгоор эх нь бэлэн болоод байгаа нэн чухал шаардлагатай гарын авлага, номыг хэвлэхэд шаардагдах цаасыг 1992 оны 5 дугаар сард гаргаж өгөх, хэвлэх арга хэмжээ авахыг Худалдаа үйлдвэрийн яам, “Монгол хэвлэл” компани, Боловсролын яаманд даалгасугай.
  11. Монгол бичгийн бичээч бэлтгэсэн бөгөөд ажиллагчдаа монгол бичигт сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулж зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр албан хэргээ монгол бичгээр хөтлөн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг бүх талаар сайшаан дэмжиж албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах удирдамж, чиглэл өгч, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг  удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.
  12. Үүнтэй холбогдуулан албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах журмыг 1992 оны эхний хагаст багтаан холбогдох байгууллагатай хамтран боловсруулан баталж мөрдүүлэхийг Хууль зүйн яаманд даалгасугай.

Монгол Улсын ерөнхий сайд           Д.Бямбасүрэн 

Боловсролын сайд               Б.Уртнасан

Татах