Menu

БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1991 оны 06-р сарын 21           Дугаар 186                      Улаанбаатар хот

БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах тухай

БНМАУ-д албан хэргийг 1994 оноос монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.

БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахтай холбогдсон асуудлаар Яам, улсын хороо,  тусгай газар, аймаг хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааныүйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нийт хүн амыг 1991-1993 онд монгол бичигт сургах ажлыг нэгтгэн зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг комисст даалгасугай.

  1. Боловсролын яаманд даалгах нь:

      а) Бүх шатны сургуулийн хөтөлбөрт монгол бичгийн хичээл оруулж заахын хамт нийт хүн амыг монгол бичигт сургах,монгол бичгийн багш бэлтгэх, монгол бичгийн сургалт агуулга, арга зүйг тогтоох, хөтөлбөр,сурах бичиг,гарын авлага,монгол бичгийн зөв бичих зүйн толь бичиг боловсруулан гаргах ажлыг Шинжлэх ухааны академитай хамтран зохион байгуулж, сургалтын чанарт хяналт тавьж байх;

      б) Монгол бичгийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор монгол бичгийг боловсролын байгууллагаас эрх олгосон, заах аргын туршлагатай, монгол бичгийг төгс эзэмшсэн хүмүүсээр заалгаж байх;

      в) Багш бэлтгэдэг их,дээд сургуулийн монгол хэлний ангийн болон багшийн сургуулийн оюутнуудыг1991-1992 оны хичээлийн жилд монгол бичигт сургасны үндсэн дээр 1992 оноос тэднээр хөдөлмөрчдийн дунд монгол бичиг заалгах ажлыг зохион байгуулах;

     2. Төр, захиргааны байгууллагад ажиллах монгол бичгийн бичээч, бичиг хэргийн ажилтан нарыг Яам, улсын хороо,тусгай газар,аймаг ,хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны захиалга, зардлаар, хоршоолол, олон нийтийн болон хувийн үйлдвэрийн газар, байгууллагад ажиллах монгол бичгийн бичээч нарыг тэдгээрийн өөрсдийнх нь зардлаар сургах бэлтгэх ажлыг Хууль зүйн яамтай хамтран зохион байгуулах;

     3. Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих, монгол бичгийн сургалтаднийт хүмүүсийг хамруулан суралцуулах ажлыг дэвсгэр нутгийнхаа хэмжээнд удирдан зохион байгуулах үүргийг аймаг,хот, дүүрэг, сум,хороо, орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд хариуцуулсугай.

     4. Төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх, монгол бичгийн хэвлэлийн технологи, өрөлтийн компьютер, фото офсэтсистемийн тоног төхөөрөмжөөр тоноглох, үйлдвэр, албан газар, байгууллагын хэрэгцээндшаардагдах бичгийн машинаар 1992-1993 онд хангах арга хэмжээг авахыг  Худалдаа, үйлдвэрлэлийн яаманд, тэдгээрийг худалдан авах болон албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахтай холбогдож улсаас зайлшгүй  шаардагдах бусад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж байхыг Үндэсний хөгжлийн яам, Сангийн яаманд даалгасугай.

5. Ажиллагчдаа монгол бичгээр албан хэргийг хөтлөн явуулах бэлтгэлийг хангахтай холбогдон гарах зардлыг аймаг, хот, сум, дүүрэг, хороо,орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа,улс хоршоолол,олон нийтийн болон хувийн үйлдвэрийн газар, байгууллагууд өөрсдөө хариуцажбайхаар тогтоосугай.

6. Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлын явц, үр дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж, 1991 оны 2 дугаар хагасаас эхлэн сонин сэтгүүлд монгол бичгийн булан, нүүр гаргах, зарим сонин сэтгүүлийг монгол бичгээр дагнан гаргах арга хэмжээ авахыг хэвлэл, мэдээллийн газар, нийт сонин, сэтгүүлийн реакцид даалгасугай.

 

БНМАУ-ын Засгийн газрын тэргүүн шадар сайд                                     Д.Ганболд 

БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга                            Д.Моломжамц

 БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 186 дугаар тогтоолоор батлав 

БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг удирдан зохион байгуулах улсынкомиссын бүрэлдэхүүн

Комиссын дарга:                 БНМАУ-ын Засгийн  газрын   шадар сайд Д.Дорлигжав

Комиссын орлогч дарга: Боловсролын сайд Н.Уртнасан  

                                             Засгийн газрын хэрэг эрхлэх    

                                             Газрын дарга Д.Моломжамц                                                           

Нарийн бичгийн дарга: Боловсролын тэргүүн дэд сайд  Б.Энхтүвшин  

Гишүүд:

-Хууль зүйн сайд Ж.Амарсанаа

-Үндэсний хөгжлийн сайд Ж.Батсуурь

-Худалдаа үйлдвэрийн сайн С. Баярбаатар

-Сангийн сайд А.Базархүү

-Соёл урлагийн хөгжлийн хорооны дарга Б. Бадар-Ууган

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Баатар

-Засгийн газрын дэргэдэх радио, телевизийн ерөнхий захирал Х.Цэвлээ

-Улсын архивын хэрэг эрхлэх газрын дарга Л.Мэндсайхан

Татах