Menu

 БНМАУ-ЫН АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ 

1991 оны 6-р  сарын 21               Дугаар 243                           Улаанбаатархот 

Монгол бичгийн машины бичээчийн дамжаа хичээллүүлэх тухай

Албан хэргийг монгол бичгээр явуулах бэлтгэлийг хангах зорилгоор ТУШААХ нь

1.Монгол бичгийнх машины бичээч бэлтгэх 6 сарындамжааг 1991оны9-р сарын 1-нээс Барилгын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хоёрдугаар төвд нээн хичээллүүлсүгэй.

2.Монгол бичгийн машины бичээч бэлтгэх дамжааны сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг 1,2-р хавсралтын ёсоор баталсугай.

3. Монгол бичгийн машины бичээч бэлтгэх дамжааны сургалтыг улс,олоннийт, хоршооллын байгууллагын захиалга, төлбөрийн үндсэн дээр зохион байгуулалтын төв /Н.Батмагнай/, Барилгын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хоёрдугаар төв /Н.Мягмардорж/-д даалгасугай.

4.Тус дамжааг зохион байгуулж байгаатай холбогдуулан бичгийн машины онол, дадлага,цахим тооцоолуурын болон монгол бичгийн хичээл заах мэргэжлийн багш бэлтгэж, арга зүйг удирдлагаар хангаж,сургалтын явцад хяналт тавьж дамжааг чанартай хичээллүүлэхийг монгол бичгийн сургалт,арга зүй, зохион байгуулалтын төв/Н.Батмагнай/-д даалгасугай.

5. Монгол бичгийн машины бичээч бэлтгэх сургалтад шаардагдах монгол бичгийн машин,цахим тооцоолуур сургалтын бусад хэрэгсэл,үзүүлэнг урьдчилан бэлтгэж хичээл, дадлагын зориулалтын танхим байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгохыг дэд сайд /Б.Намхайжанцан/-д, уул зүйлсийг олж бэлтгэхийг Сургалт импекспүүс /С.Ламбаа/-д тус тус даалгасугай.

Боловсролын сайд                                         Н.Уртнасан

Татах