Menu

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТНАМЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙНТОВЧООНЫ ХУРЛЫН ТОГТООЛ

1962 оны 5 дугаар сарын 30-ны өдөр             

МОНГОЛЫН ШИНЭ ҮСГИЙН ДҮРМИЙГ САЙЖРУУЛАН БОЛОВСРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ 

Монголын хуучин бичгийг халж, шинэ үсгийг авч хэрэглэсээр хориод жил болов. Энэ завсар зохиогдсон шинэ үсгийн дүрмүүд нь нэлээд дутагдалтай учир хөдөлмөрчдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, сурагчдын хэл бичгийн мэдлэгийг сайжруулахад бага бус бэрхшээлийг учруулж байна.

Монголын шинэ үсгийн дүрмийг сайжруулан боловсруулж, шинжлэх ухааны үндэстэй дүрэм бий болгох нь чухал болохыг харгалзан МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос ТОГТООХ НЬ:

НЭГ.Шинэ үсгийн дүрмийг сайжруулан боловсруулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Комиссын дарга:

Б.Лхамсүрэн                 –Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга

Гишүүдэд:

  1. Ц.Дамдинсүрэн      –академич
  2. Б.Ринчин                 -академич 
  3. Лувсанвандан         -академич
  4. П.Хорлоо                -Гэгээрлийн яамны орлогч сайд
  5. Пагва                       -Улсын их сургуулийн багш
  6. Барайшир                -Улсын их сургуулийн багш
  7. Чойжилсүрэн          -Улсын их сургуулийн багш
  8. Лувсанбалдан         -ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан
  9. Далхжав                  -Багшийн дээд сургуулийн багш
  10. Жанчивдорж           -Багшийн дээд сургуулийн багш
  11. Цэвэгжав                -Багшийн сургуулийн багш
  12. Сүрэн                      -Багшийн сургуулийн багш
  13. Цэрэндагва             -Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн ажилтан
  14. Цэрэндулам            -1-р дунд сургуулийн багш
  15. Хүүхээ                     -14 дүгээр дунд сургуулийн багш
  16. Ичинханд                -1 дүгээр дунд сургуулийн багш
  17. Доржпалам             -4 дүгээр дунд сургуулийн багш
  18. Цэрэндулам            -5 дугаар дунд сургуулийн багш
  19. Сарантуяа               -6 дугаар дунд сургуулийн багш 

ХОЁР.Шинэ үсгийн дүрмийг сайжруулан боловсруулах комисс /н. Лхамсүрэн/-д даалгах нь:

1. Бага, дунд, дээд сургуулиудад монголын шинэ үсгийн одоогийн дүрмээр хичээл зааж байгаа байдлыг судалж, шинэ үсгийн дүрмийг сайжруулах талаар багш нарын санал зөвлөгөөн авах ажлыг зохиосугай.

2. Шинэ үсгийн дүрмийг сайжруулан боловсруулах ажлыг 1962 оны 4 дүгээр улиралд багтаан дуусгаж, хэл бичгийн багш нараар хэлэлцүүлэн, МАХН-ын Төв Хороонд оруулж, улмаар 1963 оны эхний улиралд хэвлэн гаргах арга хэмжээ авсугай.

ГУРАВ.Шинэ үсгийн дүрмийг сайжруулан боловсруулах хэрэгт бага, дунд сургуулиудын багш нарыг идэвхтэй оролцуулан, энэ оны зун зохиогдох багш нарын бага хурлыг энэ ажилд чиглүүлэхийг Гэгээрлийн Яам /н. Жамсран/-д даалгасугай.  

Татах