Menu

АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 1941 ОНЫ 5 САРЫН 9-НИЙ ӨДРИЙН ХАМТАРСАН 25/27 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ 

1941-05-09

ОРОС ҮСЭГ ДЭЭР ҮНДЭСЛЭСЭН МОНГОЛЫН ШИНЭ ҮСГИЙГ БАТЛАХ ТУХАЙ 

Нэг.Орос үсэг дээр үндэслэн Монголын шинэ үсгийг бүгд 35 үсгээр баталсугай. (Шинэ үсгийг хавсаргав)

Хоёр.Батлагдсан шинэ үсгийг бичих ба хэрэглэх урьдчилсан дүрмийг нэгэн долоо хоногийн дотор боловсруулан гаргаж зарлах ба цагаан толгой сурах бичгийг ойрын хугацаанд бэлтгэн гаргахыг Шинжлэх Ухааны Хүрээлэн, Ардыг Гэгээрүүлэх Яаманд даалгасугай.

Гурав.Батлагдсан монголын шинэ үсгийг ард түмэн, албан хаагчдад өргөнөөр нэвтрүүлэн суралцуулахажлыг зохиохыг бүх нам олон нийтийн ба улсын байгууллагад үүрэг болгосугай.

Дөрөв.Монголын шинэ үсгийг, бичиг үсгийг үл мэдэх явдлыг арилгах дугуйлан бүлгэмүүдба цэрэгт одоогоос эхлэн заах ба мөн бага сургуулийн 1/2 дугаар ангиудад 31/32 оны хичээлийн жилээс эхлэн бүх хичээлийг шинэ үсгээр явуулсугай.

Тав.Бүх сонинууд тусгай шинэ үсгийн буланг байгуулж шинэ монгол үсгээр статъя, материалуудыг хэвлэн явуулахыг сонинуудын эрхлэгч нарт даалгасугай.

Зургаа.Шинэ үсгээр улсын хэмжээн дээр бүх ажлыг гүйцэтгэх явдалд шилжин орох тухай төлөвлөгөөг нэг сарын дотор боловсруулан батлуулахыг Шинжлэх Ухааны Хүрээлэн, Ардыг Гэгээрүүлэх Яаманд тус тус даалгасугай.

Ерөнхий Сайд, Улсын Маршал  Х.ЧОЙБАЛСАН 

Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.ЦЭДЭНБАЛ

Татах