Menu

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРООБА САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН 17/13 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

1941-02-21

ШИНЭ ЛАТИН ҮСГИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Шинээр хэрэглэх латин үсгийг боловсруулахаар томилогдсон комиссоос олон нийтийн санал хэлэлцээг үндэслэн боловсруулж ирүүлсэн латин үсгийн төлөвлөгөөний тухай илтгэлийг сонсож ТОГТООХ НЬ:

Нэг. Латин үсгийн комиссоос төлөвлөн ирүүлсэн 29 үсэг нь манай дууг тэмдэглэхэд хүрэлцэх ба тохиролцох тул хэвээр баталсугай.

Хоёр. Монгол үгний урт эгшгийг давхарлан бичихийн оронд тусгай зураас тэмдгийг авч хэрэглэсүгэй.

Хэвлэлийн бололцоо нөхцөл бүрдэх хүртэл хэвлүүлэх зүйлд зураасны оронд апостроф хэмээх ташуу цэгийг түр хэрэглэж явуулахаар тогтоосугай.

Гурав. Эдүгээ манай шинэ бичгийг ардын ярианы хэлэнд аль болохоор ойртуулах явдал нь монголын хуучин бичигт тэмдэглэдэг балархай эгшгийг зөөлөн бичих буюу орхих явдал лугаа уялдсан байна.

Иймд бүрмөсөн баларсан буюу бараг сонсогдохгүй болж бүрмөсөн балрахад хүрсэн эгшгүүдийг бичихгүй ба зөвхөн баларч яваа авч сонсогдож буй эгшгүүдийг бичихээр тогтоосугай.

Ардын ярианы хэлэнд ойр ба сурахад түвэггүй хялбар шинэ дүрмийг сайтар боловсруулан зохиож гаргахыг Шинжлэх Ухааны Хүрээлэнд даалгасугай.

Дөрөв. Үсгийн жинхэнэ дүрэм боловсруулагдан гартал сургууль бүлгэмүүдэд заах явдалд авлага болох урьдчилсан түр дүрмийг 3 сарын 30-ны янар боловсруулан гаргахыг Шинжлэх Ухааны Хүрээлэн ба Ардыг Гэгээрүүлэх Яаманд тус тус даалгасугай.

 

Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий Сайд, Улсын Маршал   Х.ЧОЙБАЛСАН

МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Ю.ЦЭДЭНБАЛ

Татах