Menu

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧИД БА САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН ХУРЛААС ГАРГАСАН 22/18 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ 

 МОНГОЛЫН ШИНЭ ҮСГИЙГ ТОГТООХ ТУХАЙ 

Монгол үсгийг латчилахадмөнхүү латин үсэгт монгол хэлэнд хэрэглэгдэх тэмдэг дутагдалтай ба мөн хэвлэлийн талын дутагдал их, техникийн бэрхшээл тохиолдож байна. Мөн тус орны соёл боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү Зөвлөлт Холбоот Улсын ард түмэнтэй ах дүүгийн холбоог бэхжүүлэх түүний баялаг соёлыг эзэмших замаар явах болно.

Манай эрх чөлөөгөө олсон ард түмэнд чухал хэрэглэгдэх бүхий л хувьсгалын зохиол бичиг орос хэл дээр хэвлэгддэг ба Монгол Ард Улсын бүхий л аж ахуйн салбаруудад хэрэглэгдэх мэргэжил бүхий үндэсний шинэ хүчнийг гол төлөв Зөвлөлт Холбоот Улсад явуулж боловсруулан байна.

Энэ бүгдийг харгалзаж Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо ба Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ НЬ: 

Нэг.Монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдал чухал хэмээн үзмүй.

Хоёр.Шинээр төлөвлөсөн монгол үсгийн төлөвлөгөөг зөвшөөрч нийтэд хэлэлцүүлэхээр зарласугай.

Үүний зэрэгцээгээр латин үсгийг судлах явдлыг зогсоож нийт ард түмэн ба бүлгэм дугуйлангуудад энэхүү тогтоолоор зөвшөөрөгдсөн шинэ монгол үсгийн төлөвлөгөөгөөр судлуулсугай.

Гурав.Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсгийн эцсийн төлөвлөгөөг нийтэд зарлаж хэлэлцүүлсэн саналыг харгалзан 1 сарын дотор Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны тэргүүлэгчид ба засгийн газраар оруулан батлуулах явдлыг н. Цэдэнбал даргатай улсын комисст даалгасугай.

Дөрөв.Шинэ үсгийн төлөвлөгөөний хамтаар үсгийн дүрэм ба шинэ үсэгт шилжин орох хугацаа болон журмын тухай авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан тавих явдлыг Улсын Комисс ба Шинжлэх Ухааны Хүрээлэнд даалгасугай.

Тав.Ардын Сайд нарын Зөвлөлийн хурлаас гаргасан 1940 оны 7дугаарсарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоол, мөн Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн хурлаас гаргасан 1941 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол шинэ үсгийг латчилан авах тухай” 17/13 дугаар тогтоолыг өөрчилсүгэй.

 

Ерөнхий Сайд, Маршал Х.ЧОЙБАЛСАН     

МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.ЦЭДЭНБАЛ

Татах