Menu

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 03 сарын 17-ны өдөр              Дугаар 67                       Улаанбаатар хот

Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай 

Монгол Улсын Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. “Төрийн хэлний зөвлөлийн дүрэм”-ийг 1 дүгээр, зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Төрийн хэлний зөвлөлийн шаардагдах зардлыг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүнийг “Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай” Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 15 дугаар хавсралт болгон баталсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай” Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт дахь хүснэгтийн 10-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  Н.ЭНХБАЯР

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД А.ЦАНЖИД

 Засгийн газрын2004 оны 67 дугаар тогтоолын1 дүгээр хавсралт 

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Төрийн хэлний зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ нь Төрийн хэлний тухай төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

1.2.  Зөвлөл нь үйл ажиллагаандаа Төрийн албан ёсны хэлний тухай, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.3.  Зөвлөл нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль зүй, гадаад харилцаа, үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн захиргаа болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй байна.

1.4. Зөвлөл нь Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж төрийн албан ёсны үйл ажиллагаанд дагаж мөрдөх орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томьёо, зөв бичих дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, баталж мөрдүүлэх, хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, нэр томьёотой холбогдох асуудлаар дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхэд энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.

Хоёр. Зөвлөлийн бүрэн эрх 

2.1. Зөвлөл нь Төрийн албан ёсны хэлний тухай хуульд заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн болон хэл зүйн хэм хэмжээ, зөв бичих дүрэм, нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан баталгаажуулж хэрэглэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

2.1.2. Ажлын хэсэг, мэргэжлийн комиссыг зохион байгуулж, иргэд, байгууллагын санал, хүсэлтийг судлах, зөвлөмж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх;

2.1.3. Шинэ болон мөрдөгдөж байгаа нэр томьёо, үг хэллэгийг олон нийтэд мэдээлж, хэвлэн нийтлэх;

2.1.4. Орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томьёо, зөв бичих дүрмийн онол, хэрэглээ, арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, ярилцлага зохион байгуулах;

2.1.5. Нэр томьёог зохистой хэрэглэх, хэвшүүлэх сурталчилгаа зохион байгуулах;

2.1.6. Шинээр тогтоосон нэр томьёо, зөв бичих дүрэм зэрэг тулгамдсан асуудлаар мэдээлэл, тайлбар, зөвлөмж нийтлэх;

2.1.7. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

2.1.8. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай холбоотой ном, хэвлэл, дуут, дүрст, цахим мэдээлэл бүхий мэдээллийн сан байгуулах;

2.1.9. Хэвлэл мэдээлэл, радио, телевизийн хэлний соёлд хуулийн дагуу хяналт тавих;

2.1.10.  Засгийн газарт жилд нэг удаа ажлаа тайлагнах;

2.2. Зөвлөл нь дараах эрхийг эдэлнэ:

2.2.1. Нэр томьёоны болон хэлний хэм хэмжээ, зөв бичих зүйн салбар зөвлөлийг байгуулан монгол бичгийн хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох, шинжлэх ухааны болон олон салбарын нэр томьёог оноох, жигдлэх ажлыг эрхлүүлэх;

2.2.2. Шинээр хэрэглэх, шинэчлэн тогтоох нэр томьёог батлах;

2.2.3. Зайлшгүй шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг харьяа байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр ажлын хэсэг болон мэргэжлийн комисст түр хугацаанд гэрээгээр ажиллуулах;

2.2.4. Төрийн албан ёсны хэлний хэм хэмжээ, нэр томьёог улс даяар мөрдүүлэх зорилгоор нэр томьёоны толь, ном, гарын авлагыг хэвлүүлж түгээх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах зардлыг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган шийдвэрлүүлэх;

2.2.5. Мэдээллийн сан байгуулах, судалгаа хийх, дүгнэлт гаргахад хэрэглэгдэх шардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулах;

2.2.6. Төрийн албан ёсны хэлний хэм хэмжээ, нэр томьёог дагаж мөрдөх талаар холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргах;

2.2.7. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах талаар зөвлөмж гаргах, түүнийг эс биелүүлбэл холбогдох саналыг боловсруулан хууль хяналтын байгууллагад хүргүүлэх;

2.3.  Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн  гүйцэтгэнэ.

2.4.  Зөвлөлийн дарга нь дараах бүрэн эрхийг эдэлнэ:     

2.4.1. Зөвлөлийн ажлыг удирдах;                 

2.4.2. Зөвлөлийг төлөөлөх;                                      

2.4.3. Зөвлөлийн ажиллах журам, салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах;

2.4.4. Зөвлөлийн ажлын төлөвлөгөө, гишүүдэд олгох урамшууллыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

2.4.5. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, товыг тогтоох;

2.4.6. Зөвлөлийн хуралдааныг даргалж, хэлэлцсэн асуудлаар гишүүдийн санал тэнцсэн нөхцөлд эцсийн шийдвэр гаргах;

2.4.7. Зөвлөлийн жил бүрийн төсвийн төслийг хянаж батлуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;

2.4.8. Зөвлөлийн ажлын гүйцэтгэл, төсвийн зарцуулалтыг эрх бүхий байгууллагад тайлагнах;

2.4.9. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах;

2.5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараах үүргийг гүйцэтгэнэ:

2.5.1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хариуцан зохион байгуулах;

2.5.2. Зөвлөлийн ажлын жил, улирлын төлөвлөгөө, зөвлөлийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

2.5.3. Зөвлөлийн даргын зөвшөөрлийн дагуу зөвлөлийн төсвийн зарцуулалтад нэгдүгээр гарын үсэг зурж, хариуцах;

2.5.4. Энэхүү дүрмийн 2.2.3-т заасан хүмүүстэй Зөвлөлийн нэрийн өмнөөс гэрээ байгуулж, гүйцэтгэлийг дүгнэх;

2.5.5. Зөвлөлийн жилийн ажлын тайланг боловсруулан зөвлөлийн хуралдаанд танилцуулах.

2.6. Зөвлөлийн өдөр тутмын ажлыг ажлын алба гүйцэтгэнэ.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь улиралд нэг удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга, эсхүл гишүүдийн олонхийн саналаар хурлыг зарлан хуралдуулж болно.

3.2. Зөвлөлийн хуралдааны дэгийг зөвлөлийн хурлаар баталж мөрдөнө.

3.3. Хуралдааныг гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцож буй гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

3.4. Зөвлөл хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана. Тогтоолд зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

3.5.  Зөвлөл нь "Төрийн хэлний зөвлөлийн мэдээлэл" цуврал бэлтгэн гаргана.

3.6. Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолын 15 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

Зөвлөлийн дарга:   

- Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

Гишүүд:

- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан референт;

- Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;

- Шинжлэх Ухааны Академийн нийгмийн ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч;

- Хуулийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хуулийн бодлогын асуудал хариуцсан газрын дарга;

- Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийн хуулийн нэр томьёоны асуудал хариуцсан албан тушаалтан;

- Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын бага, дунд боловсролын асуудал хариуцсан газрын дарга;

- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын асуудал хариуцсан газрын дарга;

- Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын соёлын асуудал хариуцсан газрын дарга;

- үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

- Оюуны өмчийн газрын дарга;

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

- Шинжлэх Ухааны Академийн Нийгмийн ухааны бага чуулганы нарийн бичгийн дарга;

- Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал.

- Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга;

- Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч;

- МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн захирал;

- Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал;

- Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга; Нарийн бичгийн дарга.  


ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Зөвлөлийн дарга:

П.Цагаан                     -БСШУЯ-ы сайд

Зөвлөлийн нарийн бичгийн дарга:

Х.Сампилдэндэв         -Академич, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал

Гишүүд:

Ш.Бат-Эрдэнэ             - Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан референт

Р.Алтангэрэл              - ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Б.Энхтүвишн              - ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич

Д.Баярсайхан             - ХЗДХЯ-ны хуулийн бодлогын газрын дарга

Ц.Одгэрэл                   - Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээллийн төвийн ажилтан

Г.Батболд                   - БСШУЯ-ны Бага дунд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга

М.Баасанжав               - БСШУЯ-ны газрын дарга, доктор /Ph.D/

Л.Эрдэнэчимэг            - БСШУЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга, доктор/Sc.D/

Д.Ганболд                   - ҮХЯ-ны ТЗУГ-ын дарга

Б.Чинбат                     - Оюуны өмчийн газрын дарга

Ц.Болдсайхан -  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

О.Адьяа                      - ШУА-ийн нийгмийн ухааны бага чуулганы нарийн бичгийн дарга, доктор, /Sc.D/

Э.Пүрэвжав                 - Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,доктор /Ph.D/

Л.Болд                        - Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор /Sc.D/

Л.Чулуунбаатар         - МУИС-ийн МХСС-ийн захирал, доктор /Ph.D/

Ц.Өнөрбаян                - БИС-ийн МСС-ийн захирал,доктор/Sc.D/

Б.Магсаржав               - Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор/Ph.D/

БАТЛАВ. ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА А.ЦАНЖИД 

2004.04.13 

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

Нэг. Нэр томьёоны салбар зөвлөл 

А. Дарга:

Б.Энхтөвшин              - Академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч 

Б. Салбар зөвлөлийн гишүүд:

I. Нийгмийн ухаанаар

1. Б.Энхтөвшин          - Академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч /хамтлагийн ахлагч/

2.Ш.Бира                    - Академич, ОУМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,түүхийн шинжлэх ухааны доктор, профессор;

3. П.Лувсандорж        -Академич

4. Ж.Амарсанаа          - Академич

5. Д.Төмөртогоо         - Академич

6. Д.Дагвадорж           - МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор/Sc.D/

7. Л.Батчулуун          - Соёл урлагийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор/Sc.D/

8. Д.Галбаатар            - МУИС-ийн МХСС-ийн профессор, доктор /Sc.D/

9. Л.Балдан                -Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор /Sc.D/

10.Н.Хавх                   - МУИС-ийн багш, доктор /Sc.D/

11.О.Мягмар               -Боловсролын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/

12. Н.Бэгз                    -Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/

1З.Б.Пүрэв-Очир       -БИС-ийн хяналт шинжилгээний зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор/Sc.D/

14. Н.Жанцанноров    - Хөгжмийн зохиолч, судлаач

15. Г.Эрдэнэбилэг      -Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн дэд дарга

16. О.Адьяа                - ШУА-ийн нийгмийн ухааны салбарын бага чуулганы нарийн бичгийн дарга, доктор /Sc.D/,/зохицуулагч/ 

II.  Байгалийн ухаанаар

1. Д.Рэгдэл                  - Академич, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга /хамтлагийн ахлагч/

2.Д.Доржготов           -Академич

З.Ц.Жанчив                - Академич

4. Ц.Баатар                 - Академич

б.А.Мекей                  - Академич

б.О.Төмөртогоо         -Академич

7. Р.Барсболд             -Академич

8. О.Шагдарсүрэн      - Академич

9.Ж.Батсуурь             - Хун судлалын ухааны доктор /Sc.D/

10. Ц.өнөрбаян          - БИС-ийн МСС-ийн захирал,доктор /Sc.D/

11. Л.Болд                  - Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор /Sc.D/

12. Б.Жадамба           - БИС-ийн ректор /Sc.D/

13. Р.Ринчинбазар      - МУИС-ийн багш, доктор/ Sc.D/

14. Ё.Хандаа              - Палеонтологийн төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор /Ph.D/

15. Б.Бэхтөр               -Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/

16.Н.Доржготов         - МУИС-ийн Англи хэлний багш

17.П.Цэцэгмаа            - Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн стандартчилал, чанар, баталгаажуулалтын газрын менежер

18. Г.Гэрэлмаа           - Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан /зохицуулагч/ 

III. Техникийн ухаанаар

1.Т.Галбаатар            - Академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч /хамтлагийн ахлагч/

2.Ч.Авдай                   - Академич

З.С.Батмөнх               - Академич

4. М.Баасанжав          - БСШУЯ-ны газрын дарга, доктор /Ph.D/

5.А.Батжаргал            - Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал

6. А.Эрдэнэбаатар     - ШУТИС-ийн захирал, доктор /Ph.D/

7.3.Биндэрьяа             - ШУТИС-ийн Барилга инженерийн сургуулийн захирал,доктор/Ph.D/

8. Б.Эрдэв                   -Цөмийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан доктор /Ph.D/

9. Э.Равдан                 - МУИС-ийн багш, доктор /Sc.D/

10. Г.Гантөмөр          -Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн стандартчилал, чанар, баталгаажуулалтын газрын дарга

11. С.Дамдинсүрэн    - ШУТИС-ийн ХМТС-ийн захирал, доктор /Ph.D/

12. Б.Ванчинжав        - ШУТИС-ийн МИС-ийн багш, доктор /Ph.D/

13. М.Чимид              - ХААИС-ийн багш, доктор /Ph.D/

14. Ж.Батжаргал        -Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/

15. Ж.Санжаа             - БИС-ийн багш, доктop/Sc.D/

16. М.Базаррагчаа     -МУИС-ийн багш, доктop/Sc.D/

17. Н.Пүрэвжав          -Хэл зохиолын хүрээлэнгийн "Нэр томьёоны хамтлаг"-ийн ахлагч  /зохицуулагч/ 

IY. Хөдөө аж ахуй, анагаах ухаан, биотехнологи, экологиор:

1. Н.Өлзийхутаг         - Академич /хамтлагийн ахлагч/

2. Б.Бямбаа                - Академич

3. М.Төмөржав           - Академич

4. Н.Баасанжав           - Академич

5.Н.Дунгардорж         -Академич

6. Л.Лхагва                 - МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор /Ph.D/

7. Н.Алтансүх            - ХААИС-ийн ректор,доктор /Sc.D/

8. Н.Удвал                  - Эрүүл мэндийн дэд сайд, доктор /Sc.D/

9. Л.Алтангэрэл         - Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал,доктор /Ph.D/

10.Г.Даваадорж         - ХХААЯ-ны газрын дарга, доктор /Ph.D/

11. М.Санжаатогтох  - Улсын мал эмнэлгийн газрын дарга, доктор /Ph.D/

12. Б.Дашням             - ШУТИС-ийн Биотехнологийнхүрээлэнгийн захирал,доктор /Ph.D/

13. Ж.Цогбаатар        - Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/

14. Л.Чулуунбаатар   - МУИС-ийн МХСС-ийн захирал, доктор /Ph.D/

15. С.Галсан               - Хэлсудлаач дээд сургуулийн захирал, доктор /Sc.D/

16. Ч.Санчир              -Ботаникийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор /Sc.D/

17. З.Пүрэвжал          - БСШУЯ-ны мэргэжилтэн

18.Б.Нэргүй                - Информатикийихүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,доктор /Ph.D/

19.Э.Пүрэвжав           -Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /PhD/, /зохицуулагч/

 

Хоёр. "Төрийн албан ёсны хэлний тухай" хуулийн хэрэгжилтэд хяналт тавих салбар зөвлөл 

А. Дарга:

Х.Сампилдэндэв         -Академич, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал

 

Б.Салбар зөвлөлийн гишүүд:

1. С.Нарангэрэл          -Академич

2.Р.Алтангэрэл           - ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

3. Ж.Хүрэлсүх            - Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн дарга

4. Д.Баярсайхан          - ХЗДХЯ-ны хуулийн бодлогын газрын дарга

5.Г.Батболд                 -БСШУЯ-ы Бага, дунд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга

6.Д.Ганболд                -ҮХЯ-ны ТЗУГ-ын дарга

7.Л.Эрдэнэчимэг        -БСШУЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга

8. З.Б.Чинбат              - Оюуны өмчийн газрын дарга

9.Т.Бадамжунай         - Улаанбаатар хотын ерөнхий менежер

10.До.Цэнджав           - МСНЭ-ийн тэргүүн

11.Ц.Одгэрэл              - Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ,сургалт, мэдээллийн төвийн ажилтан

12.Ц.Болдсайхан        - Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

13.О.Сүхбаатар         -Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан,доктор /Ph.D/

14. Б.Чулуундорж      - Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ректор /Sc.D/

15.С.Байгалсайхан     - Улаанбаатарын Их сургуулийн ректор, доктор /Sc.D/

16. А.Цог-Очир          - БИС-ийн МСС-ийн хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор

17. Ш.Чоймаа             - МУИС-ийн МХСС-ийн багш доктор /Sc.D/

18. Б.Магсаржав        -Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор /Ph.D/ /зохицуулагч/

Төрийн хэлний зөвлөлийн 2004 оны

04 дүгээр тогтоолын

01 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ЖУРАМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”, "Төрийн хэлний зөвлөлийн дүрэм"-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах Төрийн хэлний зөвлөлийн хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална. 

Хоёр. Хуралдааны бэлтгэл хангах

2.1. Төрийн хэлний зөвлөлийн тухайн жилийн төлөвлөгөөний дагуу болон цаг үеийн зайлшгүй асуудлыг Зөвлөлийн хуралдаанд оруулахаар боловсруулан салбар зөвлөлөөр урьдчилан хэлэлцүүлж, санал дүгнэлт гаргуулсан байна.

2.2. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын бичиг баримт нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:

2.2.1. Хууль тогтоомжид нийцсэн, бичиг баримтын боловсруулалтын чанар, стандартыг хангасан;

2.2.2. Үндэслэл, тооцоо, бусад судалгаа бүрэн хийгдсэн;

2.2.3. Холбогдох байгууллагын санал авсан;

2.2.4.  Салбар зөвлөлийн санал дүгнэлт хавсаргасан;

2.2.5.  Уг асуудлаар гарах шийдвэр /тогтоол, тэмдэглэл/-ийн төсөл;

2.3. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын бичиг баримттай Зөвлөлийи дарга урьдчилан танилцаж, хуралдааны товыг тоггооно.

2.4. Зөвлөлийн гишүүдэд хэлэлцэх асуудлын бичиг баримтыг тараана. Мөн интернет сүлжээ, E-mail, факсаар хүргүүлж болно.

2.5. Зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр зөвшөөрөгдсөн асуудлын бичиг баримтыг хэлэлцүүлэх субьект хуралдаан болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө ажлын албанд энэ журмын 2.4 дэх хэсэгт заасан хэлбэрээр хүлээлгэж өгнө.

2.6.  Ажлын алба уг бичиг баримтыг хуралдаан болохоос 2 хоногийн өмнө гишүүдэд энэ журмын 2.4 дэх хэсэгт заасан хэлбэрээр тараана. 

Гурав. Хуралдааны дэг

3.1. Хуралдааныг улирал бүр нэг удаа зохион байгуулна.

3.2. Хуралдааныг зөвлөлийн дарга удирдана.

3.3. Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.

34. Гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой саналыг урьдчилан албан бичиг, факс, E-mailхаягаар ирүүлсэн тохиолдолд хуралдаанд оролцсоноор тооцож болно.

3.5. Гишүүд хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд хуралдааны даргад урьдчилан мэдэгдэж чөлөө авна.

3.6.  Зөвлөлийн гишүүн нь дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

а. Хэлэлцэх асуудалтай холбоотой бүх мэдээллээр хангагдах.

б. Хэлэлцэж буй асуудлын боловсруулалтын төвшин дутмаг, бичиг баримтын бүрдэл дутуу, ач холбогдол багатай гэж үзвэл түүнийг хэлэлцүүлэхийг хойшлуулах санал тавих;

в. Хуралдаанд идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлаар асуулт тавьж, хариулт авах, санал, дүгнэлтээ хэлэх;

3.7. Зөвлөлийн хуралдаанд оролцсон байдлыг үндэслэн гишүүдэд урамшуулал олгоно.

3.8. Хуралдаан явуулах дараалал:

а. Хуралдааны эхэнд дотоод журмаа тогтооно /хэлэлцэх асуудлыг батлах, дараалал, асуулт, хариулт, үг хэлэх хугацаа зэрэг/

б.Хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлэхээр санал болгосон субъектийн дарга хэлэлцүүлнэ. Хуралдаанд мэргэжилтэн, салбар зөвлөлийн гишүүд,ажлын хэсэг мэргэжлийн комиссын төлөөллийг оролцуулж болно.

в. Асуулт, хариултыг товч тодорхой явуулна.

г.  Гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбоотой санал гаргана.

д.  Хуралдааны дарга хэлэлцэж буй асуудлаар гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн дүгнэнэ

3.9. Хуралдаанаас тогтоол гаргана. Тогтоолд Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

3.10.  Хуралдааны тэмдэглэлийг ажлын албаны ажилтан дэлгэрэнгүй хөтөлж, гарын үсэг зурж баталгаажуулна.

3.11. Хуралдааны тэмдэглэлтэй ажлын албаны дарга танилцаж гарын үсэг зурна.

3.12. Шаардлагатай бол хуралдааны тэмдэглэлээс зохих заалтыг тусгайлан авч холбогдох газарт хүргүүлнэ.

3.13. Зөвлөлөөр хэлэлцсэн асуудлын шийдвэрийг хуралдаан болсноос хойш ажлын 10 хоногт багтаан гаргана.

3.14.  Хуралдааны бичиг баримтыг архивд шилжүүлэх хүртэл ажлын албаны ажилтан ажил үүргийн хуваарийн дагуу хариуцаж, биелэлтийг зөвлөлийн нарийн бичгийн дарга зохион байгуулна.

— оОо—

Төрийн хэлний зөвлөлийн 2004 оны

04 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралт

  

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ

АЖИЛТНУУДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

 

Нэг. Албаны дарга

А. Ажилтны мэдлэг, туршлагын үзүүлэлт:

- монгол хэл шинжлэл, утга зохиолын мэргэжилтэн

- эрдэм шинжилгээний ажилтан

- зохион байгуулах ажлын туршлагатай

- орос, англи хэл мэддэг

- компьютер дээр ажиллах чадвартай

Б. Гүйцэтгэх ажил, үүрэг

1.Албаны өдөр тутмын ажлыг зохион байгуулна.

2. Зөвлөлийн дарга болон нарийн бичгийн даргад холбогдох асуудлаар мэдээлэл өгч танилцуулга хийнэ.

З.Удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

4. Зөвлөлийн улирал, жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулж, төлөвлөгөөний биелэлтийн тайланг нэгтгэнэ.

5.Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг зохион байгуулна.

6.Зөвлөлийн гишүүд, салбар зөвлөлийн дарга нартай эрхэлсэн ажлын чиглэлээр харилцана.

7.Мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах ажлыг зохион байгуулна.

8.Тодорхой асуудлаар байгуулах ажлын хэсэг, мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнийг төлөвлөж, батлуулан, ажлын явцад дэмжлэг үзүүлнэ.

9.Хэлний соёлын асуудлаар холбогдох байгууллагатай харилцана.

10. Зөвлөлийн даргаас байгууллага, хүмүүст өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, тайлан гаргуулна.

11.3өвлөлийнхуралдааны тэмдэглэл, тогтоолын төслийг боловсруулан ёсчлуулна.

12.Гадаад хамтын ажиллагааны талаар санал боловсруулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулалт хийнэ.

1З.Бүх шатны сургуулийн сургалтын стандарт, хөтөлбөр, сурах бичгийн хэл найруулгын талаар тэдгээрийн экспертийн хэсэгтэй хамтран ажиллана.

14.Тухайн онд Зөвлөлөөс эрхлэн хэвлүүлэх нэр томьёоны толь, ном гарын авлагын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэвлүүлж түгээх ажлыг зохион байгуулна.

15. “Төрийн албан ёсны хэлний тухай”хуулийг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр санаачлан ажиллана.

16.Ажлын албаны ажилтнуудын ажлын гүйцэтгэлд улирал, жилд үнэлгээ өгч байна. 

Хоёр. Нийгмийн ухааны асуудал хариуцсан ажилтан

А. Ажилтны мэдлэг, туршлагынүзүүлэлт:

- монгол хэл, утга зохиолын мэргэжилтэн

- монгол хэлзүй, найруулга зүйгээр мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан

- монгол бичгээр бичих, унших чадвартай

- англи, хятад хэлээр унших, ярих, бичих, орчуулах чадвартай

- компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажилладаг дадлага, чадвартай

Б. Гүйцэтгэх ажил үүрэг

1. “Төрийн албан ёсны хэлний тухай”хуулийн хэрэгжилтэд хяналт тавих салбар зөвлөлтэй хамтран ажиллана.

2.Нийгмийн ухааны нэр томьёотой холбогдох ажлыг зохион байгуулна.

З.Төрийн хэлний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуваарийн дагуу бэлтгэнэ.

4.Мэдээллийн сангийн бүрдэл, баяжилт, бүрэн бүтэн байдлыг хариуцна.

5.Тогтмол гардаг сонинуудын хэлний соёлд ажиглалт, судалгаа хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулна.

6. Монголын радиогийн хэлний соёлд ажиглалт, судалгаа хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулна.

7.Богино долгионы радио /FM/ нэвтрүүлгийн хэлний соёлд ажиглалт судалгаа хийж дүгнэлт зөвлөмж боловсруулна.

8.Монгол бичгээр нийтлэгдсэн баримт бичгийг судалж санал боловсруулна.

9.Англи, хятад хэлээр нийтлэгдсэн шаардлагатай материалыг орчуулна.

10.Ажлын хэсэг, мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд хуваарийн дагуу оролцож ажиллана.

11.Нийгмийн ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн сургалт, ярилцлага зохион байгуулна.

12.Иргэд байгууллагын саналыг хуваарийн дагуу хүлээн авч судлан санал, зөвлөмж боловсруулна.

1З.Хэлний соёлоор тэргүүний байгууллага шалгаруулах судалгаа хөтөлж дүгнэлт саналыг нэгтгэн боловсруулна. 

Гурав. Байгаль, техникийн ухааны асуудал хариуцсан ажилтан

А. Ажилтны мэдлэг, туршлагынүзүүлэлт:

- орос, англи хэлний орчуулагч

- нэр томьёоны ухаанаар мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан

- байгаль, техникийн ухааны зохих мэдлэгтэй

- компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах дадлага, чадвартай

Б. Гүйцэтгэх ажил үүрэг

1.Нэр томьёоны салбар зөвлөлтэй хамтран ажиллана.

2.Байгаль, техникийн ухааны нэр томьёотой холбогдох ажлыг зохион байгуулна.

З.Төрийн хэлний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуваарийн дагуу бэлтгэнэ.

4.Ажлын албаны техник, программ хангамж, бичиг хэргийг эрхэлнэ.

5.Тогтмол гардаг сонинуудын хэлний соёлд хуваарийн дагуу ажиглалт,судалгаа хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулна.

6.Телевизийн сувгуудын хэлний соёлд ажиглалт, судалгаа хийж дүгнэлт,зөвлөмж боловсруулна.

7.Нийслэлийн байгууллагуудын хаяг, сурталчилгааны хэлний соёлд

ажиглалт, судалгаа хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулна.

8.Англи, орос хэлээр нийтлэгдсэн шаардлагатай материалыг орчуулна.

9.Ажлын хэсэг, мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд хуваарийн дагуу оролцож ажиллана.

10.Байгаль, техникийн ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, ярилцлага зохион байгуулна.

11.Иргэд, байгууллагын саналыг хуваарийн дагуу хүлээн авч судлан санал, зөвлөмж боловсруулна.

12.Төрийн хэлний зөвлөлийн хуралдааныг зарлах, хэлэлцэх асуудлыг гишүүдэд хүргэх ажлыг гүйцэтгэнэ.

1З.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө.

 

— оОо— 

Төрийн хэлний зөвлөлийн 2004

оны 05 дугаар тогтоолын

01 дүгээр хавсралт 

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН

САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн хэлний зөвлөлийн Мэдээллийн сан /цаашид сан гэх/ нь Төрийн хэлний зөвлөл, салбар зөвлөлийн гишүүд, ажлын хэсэг, мэргэжлийн комиссын гишүүдээс төрийн хэлний талаар судалгаа хийхэд төрөл бүрийн мэдээллээр туслах зорилгоор хуримтлуулсан хөмрөг мөн.

1.2. Сан нь "Төрийн хэлний зөвлөлийн дүрэм"-ийн 2.1.8 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдана.

1.3. Төрийн хэлний зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нэг үндэс болсон мэдээллийн санг байгуулах, баяжуулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Сан нь Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

2.2. Санг ном, хэвлэл, дуут, дүрст, цахим мэдээллээр байнга баяжуулах, сангийн үйлчилгээнд шаардагдах техник, тоног төхөөрөмж, зориулалтын байраар хангах үүргийг Төрийн хэлний зөвлөл хэрэгжүүлнэ.

2.3.  Санг ажлын албаны нэг ажилтан ажил үүргийн хуваарийн дагуу

эрхэлнэ.

2.4.  Сангийн үйл ажиллагааны байдлыг Ажлын алба жилд нэг удаа Төрийн хэлний зөвлөлд тайлагнана.

2.5.  Сан нь дараах ангиудаас бүрдэнэ.

а. Номын анги

б. Сэтгүүлийн анги

в. Сонины анги

г. Дуут мэдээллийн анги

д. Дүрст мэдээллийн анги

е.Цахим мэдээллийн анги

и. Судалгааны анги 

Гурав. Сангийн үүрэг, эрх

3.1. Сан нь дор дурдсан үүргийг хүлээнэ.

3.1.1. “Төрийн албан ёсны хэлний тухай”хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг сурвалжлан олох, нөхөн бүрдүүлэх, хадгалах, хамгаалах хэвийн нөхцөлийг хангах;

3.1.2. Мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж, сүлжээгээр дамжуулах технологийг нэвтрүүлэх;

3.1.3. Мэдээллийг Төрийн хэлний зөвлөл, салбар зөвлөлийн гишүүд, ажлын хэсэг, мэргэжлийн комиссын гишүүдэд ашиглуулах;

3.1.4. Төрийн хэлний зөвлөлийн гишүүдэд бүртгэлээр мэдээлэл олгож, салбар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хуулбарлан авах, сүлжээгээр дамжуулах боломж олгох;

3.1.5. Мэдээллийн цэсийг байнга баяжуулан цахимжуулах

3.1.6. Мэдээллийг бүрэн бүтэн хадгалан хамгаалж, хуучирч гэмтсэнийг сэлбэн засч, хувилж олшруулан, нөхөн бүрдүүлж байх;

3.1.7. Гадаадын холбогдох байгууллагатай холбоо тогтоон мэдээлэл солилцох;

3.1.8. Зөвлөлөөс явуулсан судалгааны баримт бичгийг хүлээн авч хадгалах;

3.2.Сан нь дор дурдсан эрх эдэлнэ.

3.2.1. Батлагдсан төсөв хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах

3.2.2. Сангаас алдаж үрэгдүүлсэн мэдээллийг төлүүлэх

3.2.3. Энэхүү дүрмийн 3.1.3 дахь хэсэгт үл хамаарах хүмүүст үйлчлэхгүй байх

3.2.4. Танхимаар үйлчилгээ явуулахгүй байх 

Дөрөв. Сангаар үйлчлүүлэгчийн үүрэг

4.1. Унших, үзэх, сонсохоор авсан мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ба тогтоосон хугацаанд нь тушаах, мэдээллийг үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тохиолдолд Төрийн хэлний зөвлөлөөс тогтоосон журмын дагуу төлж санг хохиролгүй болгох; 

Тав. Сангийн эд хөрөнгө

5.1. Caннь Төрийн хэлний зөвлөлийн жил тутмын төсөвт заагдсан мэдээлэл, шаардлагатай техник тоног төхөөрөмж хэрэгсэл худалдан авах хөрөнгийн багцтай байна.

5.2. Сан нь үйл ажиллагаагаа явуулахад дор дурдсан техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байна:

1. Сангийн өрөө

2. Цэсийн шүүгээ

3. Сангийн ажлын ширээ сандал

4. Хувилах машин

5. Компьютер

6. Сканер

7. Дүрс бичигч

8. Телевизор

9. Хуурцаг тоглуулагч

10. Дуу бичигчтэй радио хүлээн авагч

11. Мэдээлэл хадгалах хаалттай хорго

12. Дохиоллын тогтолцоо

13. Архивын шүүгээ

Татах