Menu

Үг хурааж товчлон бичих дүрэм

Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно.

- Эхний үеэр хураана. Жишээ нь: ня-бо (нягтлан бодогч), проф. (профессор), ам.доллар (америк доллар) гэх мэт.

- Эхний үсгээр хураана. Жишээ нь: МАН (Монгол Ардын Нам), ШУА (Шинжлэх Ухааны Академи), МУ (Монгол Улс) гэх мэт.

- Заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээ нь: БХ (Баянхонгор), УБ (Улаанбаатар) гэх мэт.

- Зарим үгийг эх адгийн үсгээр хурааж болно. Жишээ нь: 18-р хурал, 5-р сар, н-р (нөхөр), д-р (доктор) гэх мэт.

- Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичнэ. Үеэр хураавал үеийн эхний үсгийг болон бүх үсгийг томоор бичнэ. Жишээ нь: МУ (Монгол Улс),ХЗХ (Хөгжмийн зохиолчдын холбоо), Монэл (Монгол Электрон), МонЦаМэ болон МОНЦАМЭ (Монголын цахилгаан мэдээ) гэх мэт.

- Хүний овог нэрийг эхний үсгээр хураавал томоор бичиж, ард нь цэг тавина. Бусад оноосон нэрийг хураавал хураасан үсгийн ард цэг тавихгүй. Жишээ нь: Д.Нацагдорж, Ц.Гайтав, А.С.Пушкин, Ц.Д. (Ц.Дамдинсүрэн) гэх мэт.

Дэлгэрэнгүй...