Menu

Зарим тийн ялгалын нөхцөлийг зөв бичих дүрэм

Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг зөв бичих: Харьяалахын тийн ялгалын

-ийн, -ын, -ий, -ы, -н гэсэн нөхцөлүүд бий.

-  Эр үгэнд -ы, -ын, эм үгэнд -ий, -ийн нөхцөлийг залгана.

-  -ы, -ий нөхцөлийг “н”-ээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: түмний, олны, орчны, гүний, охины, оюуны гэх мэт. Зарим гийгүүлэгчээр төгссөн үгэнд юм уу, эгшгээр төгссөн үгэнд залгахад -ний, -ны гэж “н” гийгүүлэгч жийрэглэж бичих тохиолдол байна. Энэ нь монгол бичгийн уламжлалтай холбоотой. Жишээ нь: мод + ы=модны, ус + ы=усны, сүү + ий=сүүний, нар + ы=нарны, алга + ы=алганы, салхи + ы=салхины, тархи + ы=тархины, унага + ы=унаганы

Жич: Монгол хэлний хэрэглээнд -ы, -ий нөхцөлийг -ны, -ний гэж бичдэг үгс олон болж байна. Энэ нь хэлний хувьсал хөгжилтэй холбоотой тул харилцааны орчноор зохицуулна. Жишээ нь: төмсний, хүнсний, хумсны, гуравны, дөрөвний гэх мэт.

-   нөхцөлийг хос ба урт эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: туурайн, ойн, гахайн, буудайн, уурхайн, хөхөөн, тариан

-  Хэлний угийн “н”-ээр төгссөн эр, эм үгийн үндсэнд “г” гийгүүлэгч жийрэглэж харьяалахын тийн ялгалын нөхцөлийн -ийн хувилбарыг залгана. Жишээ нь: байшингийн, хунгийн, сангийн, буйдангийн, үе тэнгийн, эдлэнгийн, орчлонгийн

-ын, -ийн нөхцөлүүдийг бусад тохиолдол буюу гийгүүлэгч болон богино эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: аавын, арвын, баярын, ихрийн, мөрийн, тээрмийн, бодлогын, даргын, шөнийн, үнийн

Жич: Харьяалахын тийн ялгалын нөхцөл залгахад илэрхийлэх утгаасаа хамаараад хоёр янзаар хувилдаг үгс бий. Жишээ нь: цагийн хуваарь, цагны зүү, сарын эхэн, сарны зураг гэх мэт. Энэ мэт жишээг -ийн, -ын нөхцөл залгасан нь хийсвэр утга, “-ний, -ны” нөхцөл

залгасан нь бодит утгыг илэрхийлж байна гэж ухаарч болно.

Өгөх оршихын тийн ялгалын нөхцөлийг зөв бичих: Өгөх оршихын тийн ялгал

-д, -т нөхцөлтэй.

нөхцөлийг:

-  Эгшиг болон эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ: амьтанд, сааралд, үндэстэнд, нөхцөлд

-  Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгийн үндсэнд залгахдаа заримдаг гийгүүлэгчийн дүрэм ёсоор эгшиг жийрэглэнэ. Жишээ нь: улс-а-д, түрэлт-э-д, ард-а-д, нөхд-ө-д

-  Монгол бичгийн уламжлалтай холбоотойгоор зарим үгэнд нөхцөлийг залгахдаа “н” гийгүүлэгч нэмж бичнэ. Жишээ нь: модонд, усанд, салхинд, хуруувчинд, оньсонд, шүлсэнд, хавтсанд, гэдсэнд

нөхцөлийг:

-  “г” гийгүүлэгчээр төгссөн үгэнд шууд залгана. Жишээ: арагт, тоодогт, худагт, домогт, богт, бяслагт, бүтээлэгт

-  Өмнөө эгшигтэй “с” гийгүүлэгчээр төгссөн “н” гийгүүлэгч нэмж бичдэггүй үгэнд шууд залгана. Жишээ: хэлтэст, эцэст, хагаст, хугаст, эрхэст, ихэст, вируст

“р, в” гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд шууд залгана. Жишээ нь: гарт, суусарт, үйлдвэрт, гуравт, Дэндэвт

Жич:“т”-ээр төгссөн зарим үгэнд өгөх оршихын тийн ялгалын нөхцөлийг буруу залгах нь хэрэглээнд бараг хэвшил болжээ. Тухайлбал, ашиглалтанд, шалгалтанд, асуултанд, баримтанд, борлуулалтанд гэх мэтээр ярьж заншсанаараа буруу бичдэг. Дүрэм ёсоор бол ашиглалтад, шалгалтад, хэвлэлтэд, баримтад, асуултад, борлуулалтад гэх мэтээр “н”-гүй бичих ёстой.

Жич: Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгийн үндсэнд өгөх оршихын тийн ялгалын хувилбарыг залгаж араас нь хамаатуулахын -аа4 нөхцөл орсон тохиолдолд буруу бичих нь түгээмэл байдаг. Тухайлбал: малчид + д + аа=малчиддаа, сурагчид + д + аа=сурагчиддаа, нөхөд + д + өө=нөхөддөө гэх мэт. Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй дүрэмтэй. Тиймээс малчид + д= малчдад + аа=малчдадаа, сурагчид + д= сурагчдад + аа=сурагчдадаа, нөхөд + д = нөхдөд + өө=нөхдөдөө гэж бичнэ.

Заахын тийн ялгалын нөхцөлийг зөв бичих: Заах тийн ялгал -ыг, -ийг, нөхцөлтэй.

-  -ыг нөхцөлийг эр үгэнд, -ийг нөхцөлийг эм үгэнд бичнэ. Жишээ нь: азарга-азаргыг, шатахуун-шатахууныг, гишүүн-гишүүнийг, хичээл-хичээлийг, гийгүүлэгч-гийгүүлэгчийг

нөхцөлийг урт, хос эгшиг болон хэлний угийн н-ээр төгссөн үгэнд шууд залгаж бичнэ. Жишээ нь: бороог, туурайг, нохойг, захиаг, дайчилгааг, Сарнайг, Бодоог, байшинг, сууринг, буйданг, одонг, бэл бэнчинг, Балданг, Наранг

-  ж, ч, ш, г, ь,и-ээр төгссөн эр үгэнд -ийг нөхцөлийг залгана. Жишээ нь: сургамж-сургамжийг, сурагч-сурагчийг, углааш-углаашийг, хадаг-хадгийг, шавь-шавийг, тархи-тархийг, борви-борвийг

Жич: Хэлний угийн н үсгээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын нөхцөлийг залгахдаа, н үсгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн -аас4, -аар4нөхцөлийг залгаж хэлж үзэхэд “г” жийрэглэн гарч ирж байвал энэхүү заалтыг баримтлан бичнэ. Жишээ: шан - шанг, тариалан - тариаланг, гаслан - гасланг, тавилан - тавиланг, дугуйлан - дугуйланг, амгалан - амгаланг, байшин - байшинг гэх мэт. Сүүлийн үед төвшинг, орчинг, мэргэжилтэнг гэх мэтээр хэлний үзүүрийн“н”-ээр төгссөн үгэнд заахын тийн ялгалыннөхцөл залгаж буруу хэвшил тогтож байгааг санууштай.

Жич: Заахын тийн ялгалын -ыг, -ийг, харьяалахын тийн ялгалын -ын, -ийн нөхцөлийн араас биеийн хамаатуулах минь, чинь, нь ороход тийн ялгалын нөхцөлийн эцсийн г, н үсгийг гээхгүй бичнэ. Жишээ: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь. (ахы нь, гары минь, үзгий чинь, гары нь гэж бичвэл буруу болно).

Чиглэхийн тийн ялгалыг зөв бичих: Чиглэхийн тийн ялгал -руу, -рүү нөхцөлтэй.

-  -руу нөхцөлийг эр үгэнд, -рүү нөхцөлийг эм үгэнд өмнөх үгээс салангид бичнэ. Жишээ нь: эрэг рүү, гол руу, хот руу, сум руу, сургууль руу, эмээ рүү, багш руу

-  -руу, -рүү нөхцөлийг р гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулах бол -луу, лүү гэж бичиж уншина. Жишээ нь: гэр лүү, сар луу, нар луу, Идэр лүү, матар луу

Жич: чиглэхийн тийн ялгалын нөхцөлийг уруу гэж буруу хэрэглэх тохиолдол түгээмэл байдаг. Энэ нь “дээрээс доошоо, налуу” гэсэн утгатай бие даасан үг бөгөөд уруу газар (налуу, улам доошоо болох газар), уруу нь харуулах (доош нь харуулах), уруугаа харах (доош харах), өөд уруу (дээш доош, өгссөн уруудсан) гэх мэт утгатай юм.

 Үйлийн тодотгон холбох нөхцөлтэй үгэнд тийн ялгалын нөхцөлийг зөв залгах:

- Үйл үгийн -сан4, -аа4, -х, -даг4 нөхцөлийн дараа нэр үгийн олон тоо, тийн ялгал, хамаатуулахын нөхцөл авч болдог. Жишээ нь: харсан-харсны, байгаа– байгаагаар-байгаагаараа, ирэх–ирэхийн-ирэхийнхээ, үзүүлчих-үзүүлчихийг гэх мэт. Энэ тохиолдолд үйл үгийн нөхцөлийн өмнөх балархай эгшгийг гээхгүй бичдэг дүрмийг ямагт санах нь чухал бөгөөд нөхцөл мөн эсэхийг ард нь залгасан нөхцөлөөр таних боломжтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэр үгэнд залгадаг олон тоо, тийн ялгал, хамаатуулахын нөхцөл орсон бол үйл үгийн хэмээн таньж өмнөх балархай эгшгийг гээхгүй бичнэ. Жишээ нь:

үзүүл + ч + х + ийг (заахын тийн ялгал)= үзүүлч, үзүүлчих, үзүүлчихийг (балархай эгшгийг гээхгүй)

сануул + ч + х + ыг (заахын тийн ялгал)= сануулч, сануулчих, сануулчихыг (балархай эгшгийг гээхгүй)

үзүүл + чих + ээд (үйл үгийн нөхцөл)= үзүүлчих, үзүүлчхээд (балархай эгшгийг гээсэн)

орхи + чих + оорой (үйл үгийн нөхцөл)= орхичих, орхичхоорой (балархай эгшгийг гээсэн)

 

 

 

 

Дээш