Menu

Зарим тийн ялгалын нөхцөлийг зөв бичих дүрэм

Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг зөв бичих: Харьяалахын тийн ялгалын

-ийн, -ын, -ий, -ы, -н гэсэн нөхцөлүүд бий.

-  Эр үгэнд -ы, -ын, эм үгэнд -ий, -ийн нөхцөлийг залгана.

-  -ы, -ий нөхцөлийг “н”-ээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: түмний, олны, орчны, гүний, охины, оюуны гэх мэт. Зарим гийгүүлэгчээр төгссөн үгэнд юм уу, эгшгээр төгссөн үгэнд залгахад -ний, -ны гэж “н” гийгүүлэгч жийрэглэж бичих тохиолдол байна. Энэ нь монгол бичгийн уламжлалтай холбоотой. Жишээ нь: мод + ы=модны, ус + ы=усны, сүү + ий=сүүний, нар + ы=нарны, алга + ы=алганы, салхи + ы=салхины, тархи + ы=тархины, унага + ы=унаганы

Жич: Монгол хэлний хэрэглээнд -ы, -ий нөхцөлийг -ны, -ний гэж бичдэг үгс олон болж байна. Энэ нь хэлний хувьсал хөгжилтэй холбоотой тул харилцааны орчноор зохицуулна. Жишээ нь: төмсний, хүнсний, хумсны, гуравны, дөрөвний гэх мэт.

-   нөхцөлийг хос ба урт эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: туурайн, ойн, гахайн, буудайн, уурхайн, хөхөөн, тариан

-  Хэлний угийн “н”-ээр төгссөн эр, эм үгийн үндсэнд “г” гийгүүлэгч жийрэглэж харьяалахын тийн ялгалын нөхцөлийн -ийн хувилбарыг залгана. Жишээ нь: байшингийн, хунгийн, сангийн, буйдангийн, үе тэнгийн, эдлэнгийн, орчлонгийн

-ын, -ийн нөхцөлүүдийг бусад тохиолдол буюу гийгүүлэгч болон богино эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээ нь: аавын, арвын, баярын, ихрийн, мөрийн, тээрмийн, бодлогын, даргын, шөнийн, үнийн

Жич: Харьяалахын тийн ялгалын нөхцөл залгахад илэрхийлэх утгаасаа хамаараад хоёр янзаар хувилдаг үгс бий. Жишээ нь: цагийн хуваарь, цагны зүү, сарын эхэн, сарны зураг гэх мэт. Энэ мэт жишээг -ийн, -ын нөхцөл залгасан нь хийсвэр утга, “-ний, -ны” нөхцөл

Дэлгэрэнгүй...